Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Орон нутгийн хөгжлийн сан

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1304

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зорилго нь орон нутгийн xөгжлийг дэмжиx, бүс нутгийн тогтвортой байдлыг xангасны үндсэн дээр иргэдийн тогтвор сууршилтай амьдраx орчин бүрдүүлэxэд оршдог. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ-аас 2017 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ая тухтай амьдрах нөхцөл бололцоог нэмэгдүүлэхээр олон төсөл хөтөлбөрүүдийг иргэдийн санал санаачлага дээр үндэслэн ажил хэрэг болгон ажиллаж байна.
Иргэдийн санал, санаачилгын дагуу 24-р цэцэрлэгийн ард үерийн усны суваг дээр гарц хийж, бороо, ус ихтэй үед иргэд, хүүхэд багачуудын ая тухтай, аюулгүй зорчих боломжийг ханган ажиллалаа.