Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хөтөл нэгдүгээр багийн "Хамтарсан баг"-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд нэгдсэн сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 256
Хөтөл нэгдүгээр багийн "Хамтарсан баг"-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд нэгдсэн сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг 2022 оны 02-р сарын 21-ний өдөр Хамтарсан багийн дэргэдэх "Эцэг эхийн зөвлөл", "Байгууллагын эцэг эхийн зөвлөл"-ийн дарга нар, хэсгийн ахлагч нарын дунд анхан шатны мэдлэг олгох, хүүхэд хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн төлөвлөгөөт сургалт гэдгээрээ онцлог байв. Сургалтыг зохион байгуулахад Сайхан сум дахь сум дундын шүүх, Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар оролцож холбогдох хууль эрх зүйн мэдээллийг өглөө.