Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Орон нутгийн хөгжлийн сан

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1075

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зорилго нь орон нутгийн xөгжлийг дэмжиx, бүс нутгийн тогтвортой байдлыг xангасны үндсэн дээр иргэдийн тогтвор сууршилтай амьдраx орчин бүрдүүлэxэд оршдог. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ-аас 2017 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ая тухтай амьдрах нөхцөл бололцоог нэмэгдүүлэхээр олон төсөл хөтөлбөрүүдийг иргэдийн санал санаачлага дээр үндэслэн ажил хэрэг болгон ажиллаж байна.
Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Бичил хорооллуудын дунд хүүхэд багачуудын ая тухтай тоглох орчинг бүрдүүлж,“Аз жаргалын өргөө” тоглоомын талбай байгуулна." хэмээх заалт тусгагдсан байдаг бөгөөд энэхүү заалтын хэрэгжилтийн ханган Хөтөл хотын 4 бичил хорооллын дунд хүүхдийн тоглоомын талбай шинээр бий болгон ажиллалаа.