САЙХАН СУМЫН 2017 ОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ
Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөөгөөнд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний автобустай болох тухай заалт тусгагдсан байдаг. Энэхүү заалтын хэрэгжилтийг хангахаар 2017 оны Хөрөнгө оруулалтын ажилд тусган ажиллаж, Сэлэнгэ аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хүйтний улиралд сургуулийн сурагчдад үйлчлэх, 25 хүний суудалтай, County маркийн автобустай боллоо. Тус автобусыг Сумын Засаг дарга О.Буянаа Хөтөл ЕБС-ийн захирал С.Ичинхорлоод хүлээлгэн өглөө.
Tweet