Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ОНЦЛОХ МЭДЭЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 179

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 11 дүгээр сарын 12-н өдөр "Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль" батлагдаж Хүүхдийн мөнгөний тэтгэмжийг 2022 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл бэлнээр болон хуримтлал хэлбэрээр 2022 оны 07 дугаар сараас 12 сар хүртэл 50 хувийг нь хуримтлал хэлбэрээр 50 хувийг нь бэлэн мөнгө хэлбэрээр олгохоор заасан.
Харин 2022 оны 01 дүгээр сараас 06 сар хүртлэх хугацаанд аль хэлбэрээр авах талаар иргэдийн саналыг үндэслэн бэлнээр болон хуримтлал хэлбэрээр олгох юм. Саналаа өгөөгүй тохиолдолд тухайн сарын мөнгө 100 хувь хуримтлалруу шилжих болно. Иргэн өөрөө хүсэлтээ Нийгмийн халамжийн ehalamj.mn болон Цахим төлбөрийн баримтын систем ebarimt.mn хаягаар иргэний эрхээр орж сар бүр бүртгүүлэх боломжтой бөгөөд боломжгүй тохиолдолд харьяа сумынхаа Хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд биечлэн болон утсаар холбогдож хүсэлтээ өгөх боломжтой юм. /Гэхдээ бүртгэл хийлгэж байгаа иргэн олон, ачаалал ихтэй байх үед утасаа авахгүй байх тохиолдол гарч болзошгүйг анхаарна уу/
Иргэн өөрөө хүсэлтээ гаргасан тохиолдолд сар бүр хандаж хүсэлтээ идэвхижүүлэх шаардлагатай, харин сумынхаа мэргэжилтэнд хандсан тохиолдолд эхний 6 сарын хүүхдийн мөнгийг бүрэн идэвхижүүлэх боломжтой. ХХҮАлба Холбогдох утас 91117146,99867369