Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хамтарсан баг гэж юу вэ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 12100
Хамтарсан баг
“Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэжилтнүүдийн баг”
 
- Гэр бүлийн хүчирхийлэл болон аливаа   хэлбэрийн хүчирхийллийг үл тэвчих, урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх.
- Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээг цогцоор нь үзүүлэх
- Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэжилтнүүдийн баг. 
- Хамтарсан багийн гишүүд нь хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхэд, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах шуурхай үйлчилгээ үзүүлнэ. 
Баг нь  хүүхэд, гэр бүлд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээг хамтарсан багаар цаг алдалгүй,шуурхай үзүүлэх анхан шатны нэгж юм. Иймд Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг манай суманд 2017 онд 1 удаа, 2018 онд 1 удаа тус тус зохион байгуулсан. 
Хамтарсан багийн эрх зүйн орчин
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (29.2 заалт) (1992)
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (8.1, 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.4 заалтууд)(2004)
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль (17.1.11 заалт) (1996)
Монгол улсын Засгийн газрын 225 тоот тогтоолоор батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” (1.3.3 заалт)
Нийслэлийн Засаг даргын “Хамтарсан баг” байгуулан ажиллуулах тухай захирамж (2007)
Хамтарсан багийн ажиллах зарчим
Хүний нэр төр, үнэ цэнэ, онцлог байдалд хүндэтгэлтэй хандах
Үйлчлүүлэгчийн өөрөө өөрийгөө тодорхойлох, өөрийн амьдралтай холбоотой асуудлаар шийдвэр гаргах, өөрийгөө төлөөлөх жам ёсны эрхийг хангах, гаргасан шийдвэрийг нь хүндэтгэх
Үйчлүүлэгчийг анхааралтай сонсож, тайтгаруулах, үл шүүмжлэх, хүлээцтэй, соёлтой хандах
Харилцан итгэлцэл, хүндлэлд тулгуурласан хамтын ажиллагааны түншлэлийн үзэл санаагаар үйлчлүүлэгчтэй харьцах, үйлчлүүлэгч төвтэй үйл ажиллагаа явуулах
Нэн тэргүүнд хохирсон иргэд, хүүхэд, тэдний гэр бүлийн аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулах
Бодит байдлыг ойлгох, асуудалд мэдрэмжтэй хандах
Ялгаварлан гадуурхахгүй, тэгш  хандах
Цаг баримтлах, багийн өмнө хүлээсэн үүргээ мэргэжлийн түвшинд хугацаанд нь гүйцэтгэх
Хамтарсан багийн бүрэлдэхүүн
Хүүхэд хамгааллын асуудалтай нягт холбоотой, тухайн хорооны салбарын мэргэжилтнүүдээс бүрдэнэ. Үүнд:
1. Засаг дарга, /Хамтарсан багийн даргийн үүрэг гүйцэтгэнэ/
2. Нийгмийн ажилтан/Хамтарсан багийн нарийн бичгийн үүрэг гүйцэтгэнэ/
3. Хэсгийн байцаагч
4. Өрхийн эмч
5. Хэсгийн ахлагч
6. Боловсролын нийгмийн ажилтан
7. Олон нийтийн байцаагч
8. Олон нийтийн төлөөлөл
9. Өмгөөлөгч 
Хүүхэд хамгааллын үйлчилгээний зорилго:
Хүчирхийлэл дарамт, мөлжлөг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс хүүхдийг хамгаалах
1. Хүүхдийг аль болохоор гэр бүлийн орчинд амьдрах нөхцлөөр хангах
2. Хүүхдийг өөрөө бие даан амьдрах, нийгэмдээ хувь нэмэр оруулах чадвартай иргэн болгон хөгжүүлэх
Хүүхэд хамгааллын үйлчилгээний үе шат
Мэдээлэл хүлээн авах бүртгэх
Мэдээлсний дагуу хамтарсан багийн гишүүн НХГБХГ-ын хүүхдийн хувийн хэргийн 14 төрлийн маягтын дагуу мэдээллийг хүлээн авч, бүртгэл хөтөлнө. Нийгмийн ажилтан бүртгэлийг нэгтгэн мэдээллийн сан үүсгэнэ. Тус мэдээллийн сан нь хамтарсан багийн гишүүн тус бүрт нээлттэй байна. Гэхдээ хувь хүний нууцлалын асуудлыг хадгалах үүргийг гишүүн бүр хүлээх үүрэгтэй. 
Нөхцөл байдлын үнэлгээ
Нөхцөл байдлын үнэлгээ гэдэг нь:
Хамгааллын үйлчилгээний эхний шатанд үйлчлүүлэгчийн тулгарсан асуудлын шалтгаан, нөхцөл байдалтай холбоотой бүх мэдээллийг цуглуулж, үйлчлүүлэгчтэй хамтарч ажиллах талаар судалдаг. Нөхцөл байдлын үнэлгээг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 10.1.1 заалтыг үндэслэн Хорооны нийгмийн ажилтан, Хэсгийн байцаагч нар хамтран Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 188/128 тоот тушаалын 1 дүгээр хавсралт “Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ”-ний маягтаар хийнэ.
Энэ  үе  шатыг “оношлох” үе шат гэж нэрлэдэг.