Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

2018.01.25 Сайхан сум 1 сарын ажлын тайлан

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1125

Сайхан сумын ЗДТГ-ын 01-р сарын

ажлын тайлан

2018.01.25                                                                                             НЭГ: Төрийн захиргаа, хууль эрх зүйн ажлын хүрээнд:

 

2017 оны жилийн эцсийн ажлаа үнэлж дүгнэн ажил мэргэжлийн аваргуудаа шалгаруулж шагнаж урамшуулав мөн төрийн албан хаагчдын 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэн 2018 оны үр дүнгийн гэрээг байгуулан ажиллаж байна.

 

“Манай гэр-Миний гудамж” аяныг 2017 онд сумын хэмжээнд өрнүүлэн шилдэг тохижилттой өрх, Аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Тус аянд сумын төр төсөв, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд өөрсдийн санал санаачлагаар идэвх зүтгэл гарган ажиллаж, сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлэн, ногоон байгууламжийг сайжруулан ажилласан байна.

“Шилдэг тохижилттой төр төсвийн байгууллага”-аар

Сум дундын Цагдаагийн хэлтэс шалгарлаа.

Сум дундын цагдаагийн хэлтсийн хамт олон нь 2017 онд шинэ санал санаачлага дэвшүүлэн ажиллаж орчны болон байгууллагын тохижилтыг сайжруулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

“Шилдэг тохижилттой бичил хороолол”-оор 5,6,7,8-р байрны бичил хороолол шалгарлаа.

Тус бичил хорооллын иргэд амьдарч буй орчноо сайжруулах чиглэлээр хамтарч автомашины зогсоол шинээр бий болгож, хүүхдийн тоглоомуудын өнгө үзэмжийг сайжруулан будаж, засаж сэлбэн, мод зүлэг тарьж ажилласан байна.

 

“Шилдэг бүтээн байгуулалт, ногоон байгууламж” бий болгосон ААНБ-аар “Цемент Шохой” ХК шалгарлаа.

            Хөтөл хотын төв зам дагуух нийтийн эзэмшлийн 2000 м2  талбайг зүлэгжүүлэн, 175 ширхэг агч мод, 541 ширхэг хайлаас мод, 300 ширхэг мандлын цэцэг тарьсан байна.

“Шилдэг тохижилт, бүтээн байгуулалт” бий болгосон шилдэг иргэнээр Гавшгай 2-р багийн иргэн С.Дарьсүрэн шалгарлаа.

Иргэн С.Дарьсүрэн нь өөрийн санаачлагаар амьдарч буй байрны оршин суугчдыг уриалан орцны хаалга, хана, шатыг будан, гадна талбайд мод зүлэг тарьж, хашаажуулан ажилласан байна.

 

 

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 26-н жилийн ойг тохиолдуулан Сайхан суманд зохион байгуулсан арга хэмжээ

 Монголын ард түмэн бид: Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.

Үндсэн хуулийн 25 жилийн ойг угтан БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар Номгон САА-аас 299 дүгээр тойрогт сонгогдож, “Ардчилсан шинэ Үндсэн хууль” батлалцсан АИХ-ын депутат Гүржавын СҮРЭНЖАРГАЛ гуайд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулж, орон нутгийн телевизтэй хамтран уулзалт-нэвтрүүлэг бэлтгэн, сум орон нутгийн иргэд, олон нийтэд хүргэж, таниулж ажилласан байна.

Г.Сүрэнжаргал гуай “Газар нутгийг өмчлөх, эзэмших асуудал дээр байр сууриа илэрхийлж, Бэлчээр нийтийн эдэлбэр газар, Улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг өмчлүүлж болно. Гэхдээ зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ.” гэсэн томьёоллыг оруулж, санал хураалгаж байснаа өгүүлж байлаа.

Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийг иргэд олон нийтэд сурталчлах, тайлбарлах таниулах, сургалт явуулах зэрэг ажлуудыг төлөвлөгөө гарган батлуулж 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 13-ны өдрүүдэд 4 үе шаттайгаар зохион байгуулж ажилласан байна.

Үүнд: 1. Хууль сурталчлан таниулах үе шат.

 /Монгол улсын Үндсэн хуулийг иргэд олон нийтэд сурталчлах, тайлбарлах таниулах зорилгоор Сайхан суманд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон төр, төсвийн байгууллагын албан хаагч, ажилтан нарт сургалт сурталчилгаа зохион байгуулж ажиллалаа/

      2.  Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг угтан “Дэвжээ” тэмцээн.

/Энэхүү дэвжээ тэмцээний зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийг иргэд, олон нийтэд сурталчлах, таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, хүн төрөлхтөний соёл иргэншил, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхэд эрхэм зорилго оршино/

3. Сайхан сумын Номгон 3-р багийн иргэдийн дунд “Хуулиа дээдэлье” урлаг, спортын арга хэмжээ.

/Энэхүү арга хэмжээ нь Номгон 3-р багийн ард иргэдийг гудамж, хэсгүүдээр хуваан спортын төрөлжсөн тэмцээнүүд болон урлагийн тоглолт үндсэн хуулийн хүрээнд сургалт, сурталчилгаа явуулж асуулт хариултын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан байна/

4. Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг угтан “Хүчит бөх”-ийн барилдаан.

/Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг угтан хүчит 32 бөхийн барилдаан зохион байгуулсан байна/

ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭ

1.    Хууль сурталчлан таниулах үе шат.

Монгол улсын Үндсэн хуулийг иргэд олон нийтэд сурталчлах, тайлбарлах таниулах зорилгоор Сайхан суманд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон төр, төсвийн байгууллагын албан хаагч, ажилтан нарт сургалт сурталчилгаа зохион байгуулж ажиллалаа.

 

1.1   Сумын хэмжээнд 14 төр, төсвийн байгууллагын 150 гаруй төрийн албан хаагчид Үндсэн хуулийн таниулах сургалтыг зохион байгуулав.

Сайхан сумын 11, 20, 24, 28 дугаар цэцэрлэгүүдэд сургалт явуулж буй нь

2.  Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг угтан “Дэвжээ” тэмцээн.

/Энэхүү дэвжээ тэмцээний зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийг иргэд, олон нийтэд сурталчлах, таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, хүн төрөлхтөний соёл иргэншил, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхэд эрхэм зорилго оршино/

Энэхүү Дэвжээ тэмцээн нь Сайхан сумын Хууль хяналтын байгууллагууд оролцоогүйгээр онцлог болсон бөгөөд Хөтөл ЕБСургууль, 11, 20, 24 дүгээр Цэцэрлэгүүд, Соёлын ордон, Номгон 3-р баг нийт 7 баг тамирчид оролцсон байна.

Багуудыг нийт 7 төрлөөр өрсөлдүүлж хамгийн их оноо цуглуулсан баг, хамт олныг шалгаруулж, шагнаж, урамшуулсан байна.

Багуудын мэндчилгээ, гэрийн даалгавар, Чөлөөт сэтгэлгээний тоглолт, багуудын дунд зохион байгуулах даалгавар, Асуулт хариулт, Хувцас жигдрэлт, тайзны соёл, лого, хөгжөөн дэмжигч зэргийг харгалзан шалгаруулсан байна.

Тус тэмцээний Шүүгчээр: Сайхан сумын 2-р багийн Засаг дарга Б.Чулуун-Эрдэнэ, Сайхан сум дахь сум дундын Шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах н.Чулуунжав, сум дахь Цагдаагийн хэлтсийн Хүүхдийн гэмт хэрэг, Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн хошууч С.Чимэдцогзолмаа, сум дахь Прокурорын газрын Хяналтын албаны прокурор н.Гантулга, сумын өмгөөлөгчдын зөвлөлийн дарга, өмгөөлөгч н.Даваахүү, нийт 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй Дэвжээ тэмцээнийг шүүн явуулсан байна.

Дэвжээ Тэмцээний зурагнуудаас

Тус тэмцээнд Хөтөл Соёлын Ордны “Соёл” баг нэгдүгээр байр, Номгон 3-р багийн “Гэрэгэ” баг хоёрдугаар байр, Хөтөл Ерөнхий боловсролын “Тусгаар тогтнол” баг гуравдугаар байр тус тус эзэлсэн бөгөөд байр эзэлсэн баг тамирчидад Өргөмжлөл дурсгалын зүйл гардуулсан байна. Мөн идэвхтэй оролцсон баг тамирчидад дурсгалын зүйл гардуулсан болно.

3. Сайхан сумын Номгон 3-р багийн иргэдийн дунд “Хуулиа дээдэлье” урлаг, спортын арга хэмжээ.

/Энэхүү арга хэмжээ нь Номгон 3-р багийн ард иргэдийг гудамж, хэсгүүдээр хуваан спортын төрөлжсөн тэмцээнүүд болон урлагын тоглолт үндсэн хуулийн хүрээнд сургалт, сурталчилгаа явуулж асуулт хариултын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан байна/

Номгон 3-р багийн иргэдийн дунд  1, 2, 3, 4, 5, 6-р хэсэг, төв хэсэг нийт 7 багийн хүрээнд зохион байгуулсан байна.

Тус тэмцээнд Олс таталт, холимог Гар бөмбөгийн тэмцээн, Үндсэн хуулийн хүрээнд Багийн мэндчилгээ, Чөлөөт сэтгэлгээ, багийн дундах асуулт, хариулт гэсэн 5 төрлөөр зохион байгуулсан байна.

Тэмцээнд Номгон төв хэсгийн баг тамирчид хурд, хүч авхаалж самбаагаараа тэргүүлж нэгдүгээр байр, 1-р хэсэг хоёрдугаар байр, 2-р хэсэг гуравдугаар байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан байна.

4. Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг угтан “Хүчит бөх”-ийн барилдаан.

/Монгол улсын Үндсэн хуулийн 26 жилийн ойг угтан хүчит 32 бөхийн барилдаан зохион байгуулсан байна/

Тус суманд Монгол улсын Үндсэн хуулийн 26-н жилийн ойг угтан хүчит бөхийн барилдаан болж  хүчит 32 бөх уран мэхийг уралдуулж барилдсанаас Орхонтуул сумын харъяат Аймгийн заан С.Оргилбаатар түрүүлж, Сант сумын харьяат Аймгийн харцага Б.Ганбаяр үзүүрлэж, их шөвөгт Түнхэл тосгоны харьяат Аймгийн харцага Н.Энхжаргал Мандал сумын харьяат Аймгийн начин Б.Эрдэнэван нар шалгарсан байна.

Цас ихээр орж хальтиргаа гулгаа үүсэж байгаатай холбогдуулан ахуйн осол гэмтэл, зам тээврийн хөдөлгөөний зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын ААН болон албан байгууллагуудад зам талбайн цас мөс цэвэрлэх тухай хуваарь гарган, хуваарийн дагуу 3 удаагийн цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Зохион байгуулсан арга хэмжээ

ХӨТӨЛИЙН "ЦЕМЕНТ-ШОХОЙ" компанийн нэрэмжит МОНГОЛЫН ОЛИМПИЙН ТАЕКВОНДОГИЙН VI ИХ НААДАМ, "ХӨТӨЛИЙН ЦОМ-2018" тэмцээнийг 6 дахь жилдээ Хөтөл хотын Соёлын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 40 газрын 700-аад

Авлигтай тэмцэх газраас 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 12:00 цагт Хөтөл “Соёлын Ордон”-д хөрөнгө оруулгын мэдүүлэг гаргагч албан хаагч нарт сургалт зохион байгуулж ажиллалаа. Тус сургалтанд 18 албан хаагч хамрагдсан байна.

Сумын ААНБайгууллагуудад тус сумын татварын тасгаас Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудаар сургалт сурталчилгаа, гарын авлага, тараах материал тарааж ажиллаж байна.

Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Хошууч С.Чимэдцогзолмаа, Хошууч Ш.Энхмэнд нар ЗДТГ-ын албан хаагч нарт 2017 оны тайлан мэдээ, статистикийн судалгаа, тоо баримтыг танилцуулж ажилласан байна. Тус сургалтанд ЗДТГ-ын 18 албан хаагч хамрагдсан байна.

 

              УБТЗ-ын Манлайлагч Залуучуудын холбооноос зохион байгуулсан “МӨНГӨН ӨВӨЛ” цасны баярын үйл ажиллагаанд байгууллага хамт олноороо идэвхтэй оролцож 3-р байр эзэлсэн. Мөн Залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулагддаг олон талт үйл ажиллагаанд тогтмол  манлайлан оролцож үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байгаа манай байгууллагыг үнэлж сумын ИТХ-ын дарга Л. Ганбаатар ИТХ-ын нэрэмжит “Өргөмжлөл”-өөр шагнаж урамшуулсан, сувилагч Э. Эрдэнэнцэцэг Залуучуудын холбооны “ШИЛДЭГ ГИШҮҮН”-ээр тодорсон зэрэг онцлог үйл явдлууд боллоо.

 

1.2 Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний хүрээнд хийгдсэн ажил:

Сайхан сумын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгж нь 01-р сарын тайлангийн хугацаанд нийт 64 мэдүүлэг авч Монгол Улсын үндсэн хууль, Иргэний тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад эрх зүйн актууд болон дээд шатны байгууллагын чиглэл заавар зөвлөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах, эрхийн улсын бүртгэлийн нэгдсэн дүн мэдээ

- Анхны бүртгэл - 28

o   Төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг баталгаажуулах 2

o   Төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг баталгаажуулах 17

o   Газраас бусад ҮХЭХ-ийг анх удаа бүртгэж, баталгаажуулах 9

-       Өмчлөх эрх шилжих гэрээ - 6

o   Худалдах, худалдан авах гэрээ 4

o   Бэлэглэх гэрээ 1

o   Хамтран өмчлөгч өөрчлөгдөх 1

-       Барьцааны гэрээ - 27

o   Барьцааны гэрээ дуусгавар болох 27

-       Бүртгэлд өөрчлөлт оруулах

o   Эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх

o   Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэл салгаснаар хэмжээ өөрчлөгдөх

o   Өмчлөгчийн хүсэлтээр болон гэрээ хэлцлээр бүртгэл салгаснаар шинэ бүртгэл үүсгэх 1

-       Лавлагаа 0

 

Улсын бүртгэлийн хэлтсийн дансанд:

-       Үйлчилгээний хураамжийн дансанд 1,512,155 төгрөг

-       Тэмдэгтийн хураамжийн дансанд 53,800 төгрөг

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ худалдан борлуулсаны татварын орлогод 821,200 төгрөг тус тус төвлөрүүлэн ажилласан байна.

 

ХОЁР: Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын чиглэлээр:

2.1 Хөдөө аж ахуйн чиглэлээр:

Газар тариалангийн чиглэлээр:

МУЗГазрын 2010 оны 06-р тогтоолоор батлагдсан тайлан мэдээ, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн 01/36 тоот албан бичгийн хариуг холбогдох байгууллагад хүргүүлж, аймгийн Хилийн Мэргэжлийн Хяналтын албанд Улаанбаатар хотын ХААИСургуулиас зохион байгуулсан алсын зайн 2 өдрийн сургалт хамрагдсан болно.

НҮБ-ын ХХААГазар, МУЗГазрын хамтын үйл ажиллагааны хүрээнд ажилгүй иргэдийг ажилтай болгох нэмүү өртөг тооцох, Төмс хүнсний ногооны төсөл шалгаруулах сургалт, семинарыг Номгон 3-р багийн Соёлын төвд зохион байгуулсан. Уг зөвлөгөөнд 78 иргэн оролцож, 3 бүлгийн 30 иргэнийг сонгон шалгаруулж авсан байна.

МАА-н чиглэлээр:

Арьс ширний урамшуулалд хамрагдах 230 гаруй малчин мал бүхий иргэдийн 688 ширхэг паданыг  аймгийн ХХААГазрын, МАА-н хэлтсийн мэргэжилтэн /Х.Цэнгэлсайхан/-тай хамтран малчны РД, А данс, нэр, банкны нэр, МАШҮХолбооны төлөөлөгчийн дугаар зэрэг  40 зөрчил, дутагдлыг арилгаж ARIS программд шивж, хүлээлгэн өгсөн байна.

2017 онд  сумын нийт 120 иргэний 32,200,860 төгрөгийн ноосны урамшуулал орохоос 22 иргэний овог, нэр, регистр зөрснийг иргэний улсын бүртгэгч Б.Баярцогттой хамтран зөрчил, дутагдлыг арилгаж, аймгийн ХХААГазар хүргүүлж ажиллалаа.

 

Мөн 2017 оны арьс ширний урамшуулалд хамрагдсан 2 иргэний мэдээлэл зөрсөн зөрчил илэрсэн тул ХХААЯ-МХСантай холбогдож /11453233/, ХХААГазрын мэргэжилтэн /Б.Цэнгэлсайхан/-д мэдээлж ажиллалаа.

2018 оны арьс ширний урамшуулалд хамрагдахын тулд Малчин өрхийн баталгааны тэмдэг авах шаардлагатай байсан Номгон 3-р багийн 13 иргэний материалыг авч, ЦЕГ-дэргэдэх Монгол тамга ТӨҮГазарт тамгыг хэвлүүлэн иргэдэд хүлээлгэн өгсөн байна.

 Мал эмнэлгийн чиглэлээр:        

2019  онд хувийн хэвшлийн мал эмнэлгүүдийн ажил үйлчилгээ үзүүлэх малчин, мал бүхий иргэдийн хоорондын гэрээ болон малын тоо, шаардагдах эм бэлдмэлийн захиалгийн хүсэлтийг баталгаажуулан ХХААГазар Мал эмнэлгийн албанд хүргүүлсэн байна.

Бусад чиглэлээр:

МУЗГазар, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “ӨВӨЛ, ХАВРЫГ ӨНӨТЭЙ ДАВЬЯ” арга хэмжээний хүрээнд ОХУ-аас импортлон оруулж ирсэн малын тэжээлийг малчдад ноосны урамшууллын мөнгөөр олгох боломжыг бүрдүүлэн малчдаас захиалгыг авч эхлээд байна.

2.2 Санхүү, статистикийн чиглэлээр:

1.    Төрийн сангийн гүйлгээ

Санхүүгийн албаны үйл ажиллагааны үндсэн чиглэл болох нийт төр төсвийн байгууллагын жилийн эцсийн мемориалын баримтыг үдэж архивлалаа. 2017 оны гүйцэтгэлээр төрийн сангийн гүйлгээний 1-12 сарын 18ш баримт, гарын үсгийн баталгааны 1ш баримтыг архивын нэгж үүсгэн ЗДТГазрын архивт хүлээлгэн өглөө.

1-р сарын төсвийн байгууллагуудын төсвийн хуваарлалтын дагуу санхүүжилт  орж ирж байгаа бөгөөд сарын эцсийн төлбөр тооцооны гүйлгээг хийж байна.

2.    Статистикийн чиглэлээр:

2017 оны 4-р улирлын санхүүгийн орлого зарлагын статистик мэдээ тайлангийн хугацаа 1-р сард байдаг учир түүвэрлэгдсэн 60 гаруй ААНБ-ын мэдээг авч нэгтгэн аймгийн Статистикийн хэлтэст хүргүүлсэн байна. Үүнд дараах салбарын мэдээ явсан.

1.    Холбооны байгууллагын орлого зарлагын мэдээ-1

2.    Зоогийн газрын орлого зарлагын мэдээ – 8

3.    Худалдааны орлого зарлагын мэдээ -6

4.    Орон сууц нийтийн аж ахуй, нийгэм бие хүнд үзүүлэх үйлчилгээний мэдээ-1

5.    Шинээр ашиглалтанд орсон орон сууцны мэдээ -9

6.    Нийгэм, бие хүнд үзүүлэх үйлчилгээний мэдээ-1

7.    Хот, нийтийн аж ахуй үйлчилгээний мэдээ-1

8.    Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг ААНБ-н мэдээ-2

9.    Төрийн бус байгууллагын орлого, зарлагын мэдээ-3

10. Мэргэжлийн түр сургалт явуулдаг ААНБ-н мэдээ-2

11. Сүм хийдийн мэдээ-3

12. Мал эмнэлэгийн үйлчилгээ эрхэлэдэг иргэн, ААНБ-н мэдээ-2

13. Шинээр бүртгэгдсэн ААНБ-ын мэдээ

Статистик тоо баримт, судалгаа.

ХҮН АМ: 2017 оны эцэст суурин хүн амын тоо 9375 байна. Хүн амын нас хүйсийн бүтцээр авч үзвэл нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 50,7 эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49,3, 0-16 насны хүүхэд  2870 буюу 30,6%, 17-59 насны хүн 5990 ба 63,8%, 60-аас дээш насны хүмүүс 515 ба 5,4 хувийг эзэлж байна.

            Тайлант онд манай суманд бусад аймаг хотоос бүгд 168 хүн шилжин ирж, 166 хүн шилжин явсан байна. Нийт шилжин ирэгсэдийн 81.1 хувь нь Дархан-Уул, Улаанбаатар, Орхон, Òºâ аймгаас, шилжин  явагсадын 88.0 хувь нь Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт явжээ.

4-р улирлын байдлаар сумын хэмжээгээр нийт 91 эх төрж, 91 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт 47 хувиар буурсан байна.

Нас барсан хүний тоо 37 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52,8 хувиар буурсан байна.  

 Энэ оны эцсээр сумын хэмжээгээр хагас өнчин хүүхэд 143, бүтэн өнчин 5, өрх толгойлсон хүүхэдтэй гэр бүлгүй хүн 321 байгаа ба үүнээс 189 нь гурав хүртлэх хүүхэдтэй өрх байна.

Сумын хэмжээгээр 233 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд нийт дүнгийн 45,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

1.    ХАА-н мэдээ

1.1  Малын тоо

 2017 оны жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн дүнгээр Сайхан сумын хэмжээнд 242 малчин өрх, 276 мал бүхий өрхийн  93147 толгой мал тоологдсон байна. Төрлөөр нь авч үзвэл:

Адуу

5870

Үхэр

13144

Хонь

43972

Ямаа

30161

Бүгд

93147

 

 

 

 

 

Хэрэглээний үнийн индекс:

2018 оны 1-р сарын байдлаар Сайхан сумын хэмжээнд хэрэглээний  бараа үйлчилгээний үнийн ерөнхий индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,5 пунктээр нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 1,2 пунктээр нэмэгдсэн байна. Уг өсөлтийг шатахууны үнэ өссөнөөс шалтгаалж байна. Цаг агаарын нөхцөл байдал, байгалийн жам ёсны дагуу улирлын онцлог, мөн улс орны эдийн засгийн байдал зэргээс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй өсөж хандлага их байна.

2.3 Байгал орчны чиглэлээр:

            Аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан тоот 2, Сайхан сум дахь сум дундын Прокурорын байгууллагаас ирүүлсэн 1 албан тоотуудын хариуг цаг хугацаанд хүргүүлж ажилласан байна.

            2018.01.20-ны өдөр Аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан тоотын дагуу тус суманд үйл ажиллагаа эрхэлдэг ААНБайгууллагуудаар  тандалт судалгаа хийж химийн аюултай болон хортой бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа 2 байгууллагуудын судалгааг хүргүүлж ажиллалаа.

             2018.01.08-ны өдөр Суманд үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллага болох “Хэт-жолоо” ХХК-нд 28.1 м3 мод модон материалын тээвэрлэлтэнд 0064216, 0064211, 0064213, 0064010 дугаартай гарал үүслийн гэрчилгээний бичиг хийж өгсөн байна.

 Мөн “Юу И Эйч” ХХК болон “Эко-Петролиум” ХХК нь байгалийн ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүж бэлтгэсэн төсөлд байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх төслийг бэлтгэн ажиллаж байна.

            2018 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх хуваарийг баталсан тул манай сум нь ойн сангийн нөөцгүй тул хөрш зэргэлдээх сум болох Баруун-бүрэн сумтай мод бэлтгэх гэрээний төсөлөө хүргүүлж ажилласан.

            Орхонтуул сумын харъяат малчин Магнай нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан гэх иргэний гомдол, мэдээлэлтэй танилцаад хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж, торгууль нөхөн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан төлүүлэхээр шүүхэд хүсэлтээ өгсөн байна.

2.4 Худалдаа, үйлчилгээ, хүнсний хангамжийн чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 01/510 тоот, 01-516 тоот албан бичгийн дагуу мөн сумын Засаг даргын А/188 тоот Захирамжийн дагуу ажлын хэсэг томилогдон, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны 5 аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтын ажлыг 1 удаа зохион байгуулан ажиллалаа.

“Зөв сонголт-Зохистой хэрэглээ” аяны хүрээнд сургуулийн өмнөх боловсрол олгох 4 цэцэрлэгийн эцэг эхэд мэдээлэл өгч ажилласан. Мөн “Гал түймэр унтраах 61-р анги”-тай хамтран ЕБСургуулийн  сурагчдад “Пиротехникийн  хэрэгслээс урьдчилан сэргийлье”, “Гал түймрийн тухай ойлголт” гэсэн сэдвүүдээр 1-12-р  ангийн 50 бүлгийн багш сурагчдад  сургалт зохион байгуулан ажиллалаа.

3.   

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, сурталчлах ажлын хүрээнд: Худалдаа үйлчилгээний цэгүүдэд гарын авлага материал болон “Зөв сонголт зохистой хэрэглээ” аяны хүрээнд байгууллагын цахим  хаягаар санамж, анхааруулга, мөн орон нутгийн “Эрдэнэ” телевизээр шинэ жилийн баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, амь нас эрүүл мэнддээ хор хохирол учруулахгүй байх, аливаа гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэлийг цаг тухай бүр мэдээлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 01/39 тоот бичгийн дагуу Сайхан суманд “ХУУЛИА МӨРДЬЕ-21” аяны хүрээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг ААНБайгууллага болон нийтийн хоолны газруудад  санамж, гарын авлага, тараах материалыг мэдээллийн самбар болон иргэд харах орчинд байршуулсан байна. Мөн сумын page хуудсанд өдөр болгон  постор, шторкийг байршуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил:

Суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны газруудад хяналт шалгалтын ажлыг 2017 оны 12-р сарын 10-ны өдрөөс зохион байгуулан ажилласан. Шалгалтанд нийт 39 ААН байгууллага иргэн хамрагдсан байна.

Энэхүү шалгалтын үер Утаат тамхи худалдан борлуулах зөвшөөрөлгүй  хүнсний 3 павилон, зөвшөөрлийг хүчингүй болгосон 1 хүнсний захын зөвшөөрөл хураан авч, зөрчлийг арилгуулан ажилласан байна. Зөвшөөрөлгүй цэгт худалдан борлуулж байсан 180 хайрцаг тамхины үнэ 396540 төгрөгийг улсын орлогод төвлөрүүлсэн байна.

Мөн хүнсний бүтээгдэхүүний хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчилтэй хүсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан 8 дэлгүүрийг илрүүлэн, 4 төрлийн 122400 төгрөгийн үнэ бүхий  бараа бүтээгдэхүүнийг акт үйлдэн устгалд оруулан ажилласан байна.

2018 оны 1 сарын 15 өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар ирж сумын 1 нийтийн хоолны газар, 1 хүнсний дэлгүүрт зөвлөмж зөвөлгөө өгч ажилласан байна. Энэхүү шалгалтаар утаат тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй нийтийн хооны газрыг илрүүлж, нийт 59 хайрцаг 259,000 төгрөгийн эд зүйлийг хураан авч ажиллалаа.           Мөн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж буй хүнсний дэлгүүрт шаардлага хүргүүлэн ажиллаж байна. Эрүүл ахуйн тухай, Хүнсний аюулгүй байдлын тухай, хүнсний тухай, тамхины хяналтын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор тус объёктод арга хэмжээ авч ажилласан байна.

2.5 Газар тариалангын чиглэлээр:

Газар өмчлөл:

Монгол улсын иргэнд  газар өмчлүүлэх  тухай   хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0,07 га газар өмчлөх өргөдөл 2018 оны 01-р сарын байдлаар  шинээр нийт 31 иргэний өргөдөл хүлээн авч өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэсэн. Мөн өмнөх онуудад газар өмчлөх шийдвэр нь гарсан 9 иргэн улсын бүртгэлд бүртгүүлэн газрын гэрчилгээгээ хуулийн дагуу авсан байна. Газар өмчлөлтэй холбоотой Засаг даргын захирамж шийдвэр энэ сард гаргаагүй бөгөөд өмчлөлийн эрхээ бусдад шилжүүлсэн 2 иргэн байна.Хамтран өмчлөл салгуулсан иргэн байхгүй. Газрын харилцаатай холбоотой тодорхойлолт 5 иргэнд  Орхон сумруу олгосон. 2013-2016 онд газар өмчлөхөөр өргөдөл гаргасан нийт 316 иргэний материалд хувийн хэрэг үүсгэн, товъёгжуулан , мэдээллийн сан үүсгэн ажилласан.

Газар эзэмшил:

Сайхан сумын хэмжээнд үйлчилгээний зориулалтаар нэг жилийн хугацаатай гэрээгээр газар эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа павилон, түц, дэлгүүрүүдийн 2017 оны гэрээг дүгнэн 2018 оны гэрээгээ шинэчлэн байгуулж байгаа бөгөөд одоогоор 5 иргэнтэй байгуулаад байна. Сайхан сумын Засаг даргын 2 удаагийн захирамжаар эзэмших эрх шилжсэн  2 иргэн, эзэмшил газрыг хүчингүй болгон байршил өөрчилсөн 1 аж ахуй нэгж, шинээр газар эзэмшүүлсэн нэг удаагийн захирамжаар 1 иргэнд тус тус шийдвэр гарсан, сумын Засаг даргын 2016 оны захирамжаар өвөлжөө, төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар газар эзэмших эрх нь үүссэн 2 иргэн тухайн нэгж талбараа гэрчилгээжүүлэн, гэрээгээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Эзэмшил газраа банк санхүүгийн байгууллагад барьцаанд бүртгүүлсэн 1 иргэн, 1 аж ахуй нэгжийн 2 гэрчилгээ тус тус бүртгэгдсэн бөгөөд барьцаанаас чөлөөлсөн нэгж талбар бүртгэгдээгүй байна. Сайхан сумын хэмжээнд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэн аж ахуй нэгжүүдийн судалгааг гаргаж гэрээ, болон газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ИААН-н судалгааг гарган ажиллаж байна.      

2.6 Татварын чиглэлээр:

Хуулиар батлагдаж, хуваарилагдсан татварын орлогын төлөвлөгөөний сар улирлын хуваарийг татвар төлөгчдөд хүргүүлэх, төлөвлөгөөний хуваарь болон өмнөх хугацааны татварын ногдлын хэмжээг харгалзан албан татварын урьдчилгаа төлөлт хийлгэх, татварын тайлан, татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан татвар, нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг тухайн төрлийн татварын хууль, улсын байцаагчийн актаар тогтоосон хцгацаанд төсөвт төлүүлэх, татварын өр дуудах үйл ажиллагаанаас хүлээн авсан татварын өрийг хураан барагдуулах ажиллагааг хэрэгжүүлэх, хамтран ажиллах, НӨАТ-ын хуулийн дагуу урамшуулал олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих, татварын нэгдсэн системд бүртгэгдээгүй татвар төлөгчийг олж илрүүлэн бүртгэлд хамруулах чиглэлээр холбогдох нэгжтэй хамтран ажиллах, Хугацаандаа төлөгдөөгүй татварын өрийг хуульд заасны дагуу шат дараалсан арга хэмжээ авч барагдуулах, холбогдох мэдээллийн санд бүртгэх, шүүхийн шийдвэртэй татварын өрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэн барагдуулах ажлыг зохион байгуулах зэрэг үндсэн болон дагнасан чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Нэг. Дотоод ажлын талаар

Тайлант хугацаанд аж ахуйн нэгжүүдийн болон 4-р улирлын тайлан хүлээн авалт, НӨАТ-ын тайлангийн 12 –р сарын  ирцыг бүрэн хангуулж, татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэх, урьд оны өр болон тухайн оны ногдлыг цаг хугацаанд нь барагдуулах, Татварын Ерөнхий хууль болон тухайн төрлийн татварын хуулийн заалтуудыг мөрдлөг болгон улс, орон нутгийн төсвийн төлөвлөгөөний дагуу төсөвт төвлөрүүлэх, татварын болон татварын бусад хуулийн дагуу заавар зөвлөмж өгөх хуулийг таниулж, сургалт сурталчилгаа хийх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухай бүрт нь хэрэгжүүлэх болон, цаг үеийн бусад ажилд идэвхтэй оролцон ажиллаж байна.

Хоёр. Татвар төлөгчийн бүртгэл

А.Татвар төлөгчийн хөдөлгөөний бүртгэлийн мэдээ /хариуцлагын хэлбэрээр/           

Төрөл

Хариуцлагын хэлбэр

2018.01 .01-ны байдлаар

Нэмэгдсэн

Хасагдсан

2018.01.30-ны байдлаар

ААН

ХХК

183

 

 

183

ЗБН

6

 

 

6

ББН

19

 

 

19

Хоршоо

16

 

 

16

Салбар

52

 

 

52

Төсөвт

18

 

 

8

Төрийн бус байгууллага

12

 

 

12

Бусад

6

 

 

6

Бүгд

312

 

 

312

 

 

Төрөл

АЭИОТ

ҮХХ

Буу

Ус

Авто

Бүгд

2018.01 .01-ны байдлаар

325

135

74

4

1203

1741

Нэмэгдсэн

 

 

 

 

 

 

Хасагдсан

 

 

 

 

 <