Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тайлан 8 сар

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1252

Сайхан сумын ЗДТГ-ын 08-р сарын

ажлын тайлан

 

Нэг: Удирдлага зохион байгуулалтын ажлын талаар:

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн

төслийн хэлэлцүүллэгийг баруун бүсийн хэмжээнд Сайхан суманд зохион байгууллаа

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар орон нутагт бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлэг зохиож, мэргэжил-аргазүйн туслалцаа үзүүлэн, иргэдээс санал авах зорилго бүхий Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдсон баг  2017.08.22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан  суманд ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурван үндсэн бүс болгон хэлэлцүүлж, иргэдээс санал авах 9000 ширхэг хуудас хүргүүлсэн бөгөөд тус сумын хэмжээнд 704 ширхэг саналын хуудас тараагдаж, сумын ажлын хэсгээс хэлэлцүүлгийг урьдаас сайтар зохион байгуулж, олон нийтийг өргөн хамруулахын тулд тусгайлан орц, гудамж болгоны үүдэнд уриалга нааж,  450 ширхэг урилгыг ААНБайгууллага, албан газар, ахмад настнууддаа хэвлүүлэн хүргүүлсэн байна.

Өглөөний 09,00 цагт сумын 12 жилийн дунд сургуулийн Урлаг танхимд болсон хэлэлцүүлэгт Сайхан, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Сант сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нар, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар, хууль эрх зүйн ажилтнууд, багийн Засаг дарга нар зэрэг 56 хүн оролцов. Өдөр 14,00 цагт сумын Соёлын төвд зохион байгуулсан иргэдийн хэлэлцүүлэгт 350 орчим хүн оролцсон байна.

Аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Нарантуяа хэлэлцүүлэг нээж хэлсэн үгэндээ монгол орон даяар өрнөж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Сэлэнгэ аймагт наймдугаар сарын 14-өөс эхлэн Мандал суманд Хараа бүс, аймгийн төв Сүхбаатар суманд төвийн бүс, харин Сайхан  суманд баруун бүсийн сумдыг хамарсан бүсчилсэн хэлбэрээр амжилттай өрнөж байгааг тэмдэглээд ард иргэд өөрсдөд нь тулгамдаж буй асуудлуудыг төрийн түшээдэд уламжлах, тухайн асуудлаар хуулийн зохицуулалт бий болгох зорилгоор явагдаж буй энэ ажилд идэвхтэй оролцохыг уриалав.     

Баруун бүсийн сумдын төв болох Сайхан сум бол залуучууд голдуу 9800-гаар тоологдох хүн амтай, томоохон суурин газар юм. Баруун бүсийн сумдын хүн амын эд хөрөнгө, эрүүл мэндийн зэрэг мэдээллийн бүхий л сан нь Сайхан суманд төвлөрдөг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотойгоор хүлээж буй гол зүйлийн нэг нь хүн амынх нь тоо хүрсэн тохиолдолд сумаа орон нутгийн чанартай хот болгох асуудал юм. Тус сумын  иргэдээс Хот, тосгоны эрхзүйн байдлын хуулиар бол хот нь өөрийн гэсэн эдэлбэр газартай байх ёстой. Гэтэл манай сумын газар нутаг баруун, зүүн талаасаа Орхон сум, Дархан-Уул аймгийн хил хязгаараар хавчигдаж, өөрийн гэсэн эдэлбэр газаргүй, малтай айл өрхийнх нь эхнэр, нөхрүүд хоёр өөр суманд тусгаар аж төрж, иргэд нь тэтгэвэр, тэтгэмжээс аваад төрийн болон нийгмийн үйлчилгээ авахын тул Сэлэнгэ аймгийн төв хүртэл олон км газар зорчих зэрэг тал бүрийн хүндрэлтэй тулгардаг тухайгаа танилцуулан Номгон тосгоныг сум болгох, Сайхан сумыг орон нутгийн чанартай хот болгохыг уламжиллаа.

Хэлэлцүүлгийн үеэр иргэд УИХ-ын сонгуулийн тогтолцооны талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан эсэх, Налайх, Багануур мэтийн дагуул хот давуу эрхтэй хот хэвээр үлдэх эсэх, орон нутгийн чанартай хот, тосгоны хүн амын тоог Үндсэн хууль болон дагалдах бусад хуулиар тодорхой зааж байгаа эсэхийг тодруулж, УИХ-ын хуралдааны ирц болон хууль батлах үеийн ирцийн ялгааг лавлан асууж байв.

Сайхан сумын 2-р багийн иргэн Р.Шийлэгжамбал сонгуулийн системийн гажуудлыг шүүмжлэхийн зэрэгцээ “Үндсэн хууль бол Монголын ард түмний шударга нийгэмд амьдрах баталгаа болсон үнэт зүйл” болохыг тэмдэглээд уг хуулийг заавал өөрчлөх гээд байгаа юм бол “дордуулсан долоон өөрчлөлт”-өө эхлээд авч хаях нь зүйтэй гэлээ. Мөн багийн иргэн Б.Рагчаа УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах механизм бий болгох, шүүгчдийн ёс зүйгүй, авлигад автдаг байдлыг таслан зогсоохын тулд шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх талаар тодорхой заалт оруулахын чухалчилж анхааруулж байв.

“ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:

2017-08-08-нд “Аавуудын баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэв.

Манай улс аавуудын баярыг өдгөөгөөс арван хоёр жилийн өмнө анх тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн холбооноос аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү баярыг санаачилсан байдаг. Төр засгийн түвшинд гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээг идэвхтэй явуулж, аав хүний эрхэм чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарч, бодлогоор дэмжих, иргэдийн хууль эрх зүй, ёс суртахууны мэдлэгтэй болгоход анхаарах, хүүхэд хамгааллын чиглэлээр явуулж буй бүхий л үйл ажиллагаанд аавуудыг хамтад нь идэвхтэй оролцуулах, аавуудын гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, гэр бүлийн харилцааны эерэг хандлагыг бий болгох, мөн сумын Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 2.5.9. дахь заалт, Гэр бүлийн хөгжлийг дэмжих “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.

Аавуудын баярт зориулан “Сайхан Монгол аав” шүлгийн уралдаан, аавуудын дунд нөхөрсөг хөгжөөнт тэмцээн, гэр бүлийн харилцаа хандлагын чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

1.    Сурагчид, насанд хүрэгчид гэсэн 2 ангиллаар шүлгийн уралдаан зохион байгуулагдсан  бөгөөд сурагчдын төрөлд 1-р байрыг Номгон ЕБС-ийнн 8-а ангийн сурагч Б.Хонгорзул, 2-р байрыг Хөтөл ЕББДС-ийн 7-б ангийн сурагч А.Мөнх-Оргил нас тус тус эзэлсэн бол насанд хүрэгчдийн төрөлд Э.Чөдөрбилэг 1-р байр, Н.Нарантуяа 2-р байр, Д.Ариунаа 3-р байрыг тус тус эзэлж, аавуудын баярт зориулсан хэлэлцүүлгийн үйл ажиллагаан дээр аавдаа бичсэн сэтгэлийн нандин үгсээ шүлгээр илэрхийлэн сонсогчиддоо хүргэлээ.

2.    Аав хүний үнэлэмж, гэр бүл дэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор аавуудын дунд нөхөрсөг хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 10 аав оролцож 1-р байрыг Батсайхан, 2-р байрыг Гомбо, 3-р байрыг О.Батхишиг нар тус тус эзэллэлээ.

3.    Аавуудын гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, гэр бүлийн харилцааны эерэг хандлагыг бий болгох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Хөтөл ЕББДС-ийн ахлах ангийн 8 сурагч оролцон аавууд, хүүхдүүдийн хооронд аав хүний үүрэг, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа хандлага, аавуудад үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд нийгмийн зүгээс тулгарч буй бэрхшээлтэй зүйлс юу болох мөн хүүхдүүд ааваасаа ямар харилцааг хүсч хүлээдэг талаар хэлэлцэн, хэлэлцүүлгийн явцад аавуудаас “ИТГЭ, СЭТГЭ, ТЭВЧ” гэсэн уриалга гарлаа.  Тус уриалга нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нь аав нь хүүхэддээ, хүүхэд нь аавдаа ИТГЭхээс эхэлнэ. Энэхүү итгэл дээрээ тулгуурлан гэр бүлээ хэрхэн аз жаргалтай байлгах вэ гэдгийг аавууд СЭТГЭэж, бодож, хөдөлмөрлөх  хэрэгтэй. Мөн гэр бүлийн харилцаанд хор учруулж болзошгүй аливаа үйлдлийг ТЭВЧиж чадвал Бүх гэр бүлд эерэг сайхан хандлага бий болно хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид тайлбарлаж байлаа.  

Гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа юм. Гэр бүл нь үндэсний ёс заншил, соёл уламжлал, үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн анхдагч, суурь орчин. Хүүхдийн хүмүүжил төлөвшилд хамгийн их нөлөө үзүүлдэг хүн бол аавууд. Тийм ч учраас аавуудаараа дамжуулан Сайхан сумын нийт гэр бүлд эерэг зөв хандлага төлөвшөөсэй гэсэн зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

 

Хөтөл Соёлын ордон дээврийн засвар орсонтой холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  хууль тогтоомжын тухай ажилтнуудад сургалт явуулсан.

Байгууллагын дээврийн засвар орсонтой холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг төмөр бетон дэрний үйлдвэрийн хөдөлмөр хамгаалалын инженер Т.Насанхүүтэй хамтран ажиллаж ажилтнуудад барилгын багаж хэрэгсэл, төхөөрөмжтэй харьцах анхан шатны сургалтыг зохион байгуулж зааварчилгаа авлаа.       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” “Зөрчлийн тухай хууль” тогтоомжуудыг ажилтнуудад танилцуулж, сургалт зохион байгуулсан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд Сайхан сумын Сум дундын цагдаагийн тасагтай хамтран цагдаагийн ахмад  Х.Мөнхбат, Э.Энхтөр нар 2017.07.01-ны  өдрөөс эхлэн хэрэгжиж буй  “Зөрчлийн тухай”  хууль,  “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль” “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-аар тус тус 1 цагийн сургалтыг зохион байгуулж, ажилтнуудын хуулийг мэдлэгийг дээшлүүлж ажиллалаа.

Усны осол, үерийн аюулаас урьдчилан сэргийлье сэдэвт нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн удирдамжийн дагуу Сайхан сумын ОБА-ны Аврах 61-р ангитай хамтран “Усны осол, үерийн аюулаас урьдчилан сэргийлье” сэдэвт нэгдсэн арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж сумын Засаг даргаар батлуулж төлөвлөгөөнд тусгагдсан дараах ажлуудыг хэрэгжүүлж ажилласан болно.

1.    Сайхан сумын болон Хөтөл хотын хэмжээнд байх үерийн далан, суваг, хоолойн бүрэн бүтэн байдал, нөхөн засварлах шаардлагатай – эсэхийг нягтлан хэмжилт хийж зураглал гаргаж ажиллав.

2.    Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, усны түвшин, голын усанд унаж осолдохоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэсэн.

3.    Орон нутгийн чанартай авто зам, даваа, гүүрэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллага, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх самбар, сэрэмжлүүлгийг Аврах 61-р анги, СДЦТасагтай хамтран байрлуулж, тараах материал, гарын авлага хэвлэж тараасан.

 

            Мөн цаашид гол үерт өртөж болох Айл өрхөд

1.1 Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний хүрээнд хийгдсэн ажил:

Сайхан сумын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгж нь 8-р сарын тайлангийн хугацаанд Монгол Улсын үндсэн хууль, Иргэний тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад эрх зүйн актууд болон дээд шатны байгууллагын чиглэл заавар зөвлөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Газар өмчлөх, эзэмших ашиглах эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр  27 мэдүүлэг хүлээн авсан

-       Анхны бүртгэл - 12

o   Сайхан 12

-       Өмчлөх эрх шилжих гэрээ - 9

o   Худалдах гэрээ 3

o   Хамтран өмчлөгч өөрчлөгдөх 5

o   Өв залгамжлал 1

-       Барьцааны гэрээ - 4

o   Барьцааны гэрээ 3

o   Барьцааны гэрээ дуусгавар болох 1

-       Лавлагаа - 1

Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 60 мэдүүлэг хүлээн авсан

-       Анхны бүртгэл - 2

o   Сайхан  2

-       Өмчлөх эрх шилжих гэрээ - 12

o   Худалдах гэрээ 4

o   Бэлэглэх гэрээ 1

o   Хамтран өмчлөгч өөрчлөгдөх 5

o   Өв залгамжлал 1

o   Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх 1

-       Барьцааны гэрээ - 20

o   Барьцааны гэрээ 10

o   Барьцааны гэрээ дуусгавар болох 8

o   Барьцааны гэрээний өөрчлөлт 2

-       Лавлагаа - 26 тус тус үйлчилгээг иргэдэд, ААНбайгууллагад хүргэн, Улсын бүртгэлийн үйлчилгээний хураамжийн дансанд 711,436 төгрөг,  ҮХЭХөрөнгө худалдсанаас оруулсан татварын орлогод 1,840,000 төгрөгийг  тус тус төвлөрүүлэн ажилласан байна. 

    Нийгмийн бодлогын чиглэлээр

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР:

ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН 7 ХОНОГИЙН ХҮРЭЭНД:  

Х¿¿õäèéã ýõèéí ñ¿¿ãýýð õîîëëîõын давуу талыг олон нийтэд сурталчилж, жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхэдтэй эхчүүдийг гэр бүлийн хамт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд хамруулах зорилготойгоор Энх төрөхүй ТББ-тай хамтран дараах сургалтыг СДЭ-ийн НЭМ-ийн ажилтан Ч.Отгонсүрэн, баг хамт олон хамтран зохион байгууллаа.

УБ хотоос Энх төрөхүй ТББ-ийн гүйцэтгэх захирал, АУ-ны магистр, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Цэндсүрэн багшийг урьж сумын эрсдэлт бүлгийн 100 жирэмсэн эхчүүдийг /эр-36 эм-64 /гэр бүлийн хамт, мөн Номгон 3-р багийн эрүүл мэндийн төвөөс  “Хөхөөр хооллохын ач холбогдол” сэдэвт сургалтыг Эх баригч Н. Сарантуяа,  арга зүйч   Г.Хажидмаа нар нийт 25 жирэмсэн эх, хөхүүл ээжүүдэд хийсэн. Эхийн сүүгээр хооллохын ач холбогдлын талаар гарын авлага тараасан байна.

Сургалт дараах чиглэлээр явагдлаа.

-       Хүүхдийг хөхөөр хооллохын ач, тус

-       Хөхний сүү хэрхэн боловсордог, эхийн хөхний арчилгаа

-       Жирэмсний явц, төрөлтөнд бэлтгэх

-       Хэрхэн өвдөлт багатай төрөх, төрөлтийн явц, ургийн өсөлт хөгжилт

-       Төрөлтөнд нөхрийн үүрэг

-       Жирэмсний хооллолт, амин дэм, эмийн хэрэглээ

-       Хувцаслалт,

-       Нярайн асаргаа сувилгаа \усанд оруулах, нүд хүй хамар цэвэрлэх\

-       Хүүхдийг зөв өмхүүлэх,

-       Нярайн сэтгэл хөдлөл \өөрийгөө илэрхийлэх чадвар\

-       Нярайн өлгий даавуу хувцас сонголт

-       Жирэмний дасгал хөдөлгөөн гэх мэт.

             Сургалтанд хамрагдсан жирэмсэн эхчүүд багшаас олон асуултыг асууж өөрсдийн хариултуудыг авч чадсан. Тухайлбал: Хөх хагарахаар хөхүүлж чаддаггүй энэ үед яах вэ? гэсэн асуултанд: Хөхөө аль болох ил байлгаж хатаагаад нимгэн шархны тос түрхэж хөхүүлэх үедээ хөхний толгой орлуулагчийг нааж хөхүүлж болно гэсэн зөвлөгөөг өгсөн.

 “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:

Улс даяар зохион байгуулагдсан “Элэг бүтэн Монгол”  хөтөлбөрийн аяныг Номгон тосгоны Эрүүр мэндийн төв  2017 оны 06 сарын 17-наас эхлэн 08 сарын 21 хүртэл  хооронд  нийт  хамрагдах ёстой  614 хүнээс 72% буюу  443 хүнийг хамруулан ажиллалаа.

2017 оны 06 сарын 17-21 хооронд элэгний В,С вирусын шинжилгээг авч  аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори луу В вирусын эерэг  гарсан 54 сорьц, С вирусын эерэг гарсан 43 нийт 97 сорьц тээвэрлэн хүргэж өгсөн. С вирусын шинжилгээний хариу ирж эмчилгээнд хамруулах хүмүүсээ дуудан нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр явуулж байна. В вирусын 50 хүн тун  вакцин ирж  эхний тунг 7 сарын 21 , 2-дох тунг 8 сарын 21 хийв.  Мөн улаанбурханы нэмэлт дархлаажуулалтыг 8 сарын 16-нд хийсэн.

СУРГАЛТ, СЕМИНАР, ОЛОН НИЙТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын СДЭ-ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны хүсэлтээр эрүүл мэндийн байгуллагаар үйлчлүүлэгч иргэдээс эмнэлгийн ажиллагсадын харьцаа хандлагаын тал дээр сэтгэл ханамж хангалтгүй  гэсэн дүнгэлтийг үндэслэн эмч, эмнэлгийн мэргэжитэн, ажилчдад ёс зүйн харилцаа хандлагын чиглэлээр сургалт авахаар төлөвлөн шаардагдах санхүүгийн тал дээр  дэмжлэг үзүүлэхийг хүсэж СДЭ-ийн ерөнхий эмчийн 2017.07.27 өдрийн 138 тоот албан хүсэлтийн дагуу 2017.08.18,19 өдөр сургалт хийгдсэн. Тус сургалтыг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн суурь танхимын эрхлэгч  УУ-ны  магистр  багш Ж.Мөнхханд, суурь сувилахуйн тэнхимийн ахлах багш, БУ-ны доктор  Г.Ганхуяг нар сургалтыг зохион явуулсан. Эхний өдөр буюу 2017.08.18 дөр Хөтөл СДЭ-ийн 60,  Номгон ЭМТ-өөс 15 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид  эмэгтэй – 71, эрэгтэй – 4 хамрагдсан. Сургалтаар “ХҮНИЙ МӨН ЧАНАР”, “ХАНДЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ”, “ХАРИЛЦААНЫ ТУХАЙ”, “БИЕЭ АВЧ ЯВАХ СОЁЛ” сэдвээр нийт 12 цагийн сургалт зохион байгууллаа.

2017.08.19 Хөтөл СДЭ-ийн 60,  Номгон ЭМТ-өөс 15 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид  эмэгтэй – 71, эрэгтэй – 4 хамрагдсан. Сургалтаар “ХЭЦҮҮ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ”, “ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ”, “ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИТНИЙ ЁС ЗҮЙ”, “ХАРИЛЦААНЫ ЯВЦАД ҮҮСЭХ ЗӨРЧИЛ, СӨРГӨЛДӨӨН, ТҮҮНИЙГ УДИРДАН ЗОХИЦУУЛАХ”  зэрэг сэдвүүдээр сургалт явагдсан.

 

Соёлын ордоны үйл ажиллагаа

Соёлын ордоноос зохион байгуулсан үйл ажиллагаа – 1, Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх –2, Хамтын үйл ажиллагаа-1, гаднаас ирсэн тоглолт-1, кино-0, Соёл Спортын ордоноос зохион байгуулсан спортын арга хэмжээ-2

Хоёр. Гаднаас зохион байгуулагдсан үйл ажиллагаа

1.    МУГЖ Батсүх, Бат-Энэрэл нарын хамтарсан “Бат Энэрэлтэй орчлон хандивын тоглолт”   2017 08-р сарын 02нд Соёлын ордонд болж өнгөрсөн.

2.    Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал хэлэлцэх Монголын ард түмний 2-р их хурал Сэлэнгэ аймаг баруун таван сумын хэмжээнд 2017 оны 8 дугаар сар 23-ны өдөр тус Соёлын ордонд зохион байгуулагдлаа.

 Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газраас ирүүлсэн Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийж явуулсан.

 20-с дээш ажилчидтай аж ахуй нэгж байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнүүдээс судалгаа авч нэгтгэн Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газарт хүргүүлж ажилласан.

Залуу малчин, цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт сумын хэмжээнд 5 өрхийг хамруулахаар бичиг баримтыг бүрдүүлэн Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнд хүргүүлэн ажилласан  байна.

Орон нутгийн томоохон үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, шинээр ажилд хүн авах шаардлага гарвал хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил хайгчаас сонгон шалгаруулж зуучлуулж авах, хамтран ажиллах саналыг Төр төсвийн болон томоохон аж ахуй нэгж байгууллагуудад албан тоот хүргүүлж ажилласан.

Өгөөж найрамдал ХХК, Залуус зоогийн газар, Шинэдэлгэр ХХКомпаниудад  Ажил хайгч иргэдээс ажилд зуучлан оруулж ажилласан.

ХАА болон газар тариалан,

байгаль орчин, эрүүл ахуйн, мал эмнэлгийн чиглэлээр:

 

Сайхан сумын ХАА-н тасаг Сэлэнгэ аймгийн ХАА-н тасагтай хамтран баг болж Дархан-Уул , Дундговь , Төв аймаг , Сэлэнгэ , Нийслэлийн  ХХААГ, МЭҮТ-ийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдсан урлаг спорт сургалт, гоц халдварт өвчний үеийн хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх сургалтанд амжилттай оролцож,  Сэлэнгэ  аймаг шилжин явах цомын эзэн болов.                                                                                                              

ХААТ-д YAMAHA брендийн мотоциклийг гардуулав.ХААТ-ийн малын эмч Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан Халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдэвт сургалтанд 2 хоног, ХААТ-ийн мал зүйч Б.Эрдэнэбулган Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан эрс тэс уур амьсгалд дасан зохицсон мал аж ахуй сэдэвт сургалтанд 1 хоног тус тус хамрагдсан болно.

 Хүнсний болон орчны эрүүл ахуйн чиглэлээр

Сайхан сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн А/103 тоот Захирамжны дагуу гадаа ил задгай зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж буй иргэнд мэдэгдэл болон гарал үүслийн бичиг зэргийг шалган, зөвлөмж зөвөлгөө  өгч ажиллалаа. Мөн зөвшөөргүй цэгт худалдаа наймаа эрхэлж байсан иргэн болон ААН санууллага өгч, зөвшөөрөлтэй цэгрүү төвлөрүүлэн ажиллалаа.

Суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээ, нийтийн хоол, ААН байгууллагуудад үйл ажиллагаандаа заавал мөрдөж ажиллах зөвлөмж зөвлөгөө, Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 6.1 дүгээр зүйл болох Хог хаягдлын тухай хуулийн шинчилсэн найруулгаар гарын авлага боршур тараан ажилласан байна. Мөн Эрдэнэ ТВ Хог хаягдлын тухай хуулийн шторк явуулан ажиллаж байна.

Нийт худалдаа үйлчилгээ, нийтийн хоол, ААН байгуулагад 120 ширхэг боршур бэлтгэж, 25  ААН байгууллага болон худалдаа үйлчилгээний газар тараан ажилласан байна. 

Сайхан сумын ИТХ-ын 8 дугаар сарын 11-ний өдрийн 51 тоот тогтоолын дагуу ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын тэргүүлэгч Ч.Түмэнбаяр, ББОХХААБХорооны гишүүн М.Бат-Очир, ББОХХААБХорооны гишүүн Ц.Ганцэцэг, ХШХӨГХорооны дарга Б.Чулуун-Эрдэнэ, ХХҮЭАХМэргэжилтэн Ц. Хулан, Байгаль хамгаалагч Б.Санжаажамц нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь иргэдийн гомдлын дагуу Цемент шохой ХХК-наас гарч буй утаанд агаар болон хөрсний шинжилгээнд хамрагдсан эсэхэд  мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсаныг шалган ажилсан байна. 

 ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР

1.    2017 онд Сэлэнгэ аймгаас эрх шилжиж ирсэн “Ус зөөлрүүлэх төхөөрөмж” суурилуулах ажлыг гүйцэтгэж,  хүлээлгэж өгөөд байна.

40-р байрны подвальд хэрэгцээний халуун хүйтэн усны ерөнхий шугаман дээр DN 80;100мм SRD цахилгаан соронзон ус зөөлрүүлэх төхөөрөмжийг суурилуулсан зураг

6-р байрны подвальд хэрэгцээний халуун хүйтэн усны ерөнхий шугаман дээр DN 100мм SRD цахилгаан соронзон ус зөөлрүүлэх төхөөрөмжийг суурилуулсан зураг

21-р байрны подвальд хэрэгцээний халуун хүйтэн усны ерөнхий шугаман дээр DN 100мм SRD цахилгаан соронзон ус зөөлрүүлэх төхөөрөмжийг суурилуулсан зураг.

10-р байрны подвальд хэрэгцээний халуун хүйтэн усны ерөнхий шугаман дээр DN80;100мм SRD цахилгаан соронзон ус зөөлрүүлэх төхөөрөмжийг суурилуулж буй ажлын зураг

15-р байрны подвальд хэрэгцээний халуун хүйтэн усны ерөнхий шугаман дээр DN 100мм 2ш SRD цахилгаан соронзон ус зөөлрүүлэх төхөөрөмжийг суурилуулж буй ажлын зураг

2-р байрны подвальд хэрэгцээний халуун хүйтэн усны ерөнхий шугаман дээр DN 150мм 2ш SRD цахилгаан соронзон ус зөөлрүүлэх төхөөрөмжийг суурилуулсан зураг.

2.    2017 онд Сэлэнгэ аймгаас эрх шилжиж ирсэн “Зам засвар тэмдэг тэмдэглэгээ”-ний  ажлын гүйцэтгэл 50хувьтай явагдаж байна.

Дархан-Эрдэнэтийн замд 2ш хурд сааруулагч хийж гүйцэтгэсэн.

Мөн Хөтөл хот доторх зам ’’сургуулийн урд 1ш хурд сааруулагч’’,  явган хүний гарц 6ш хийж гүйцэтгээд байна.

3.    2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн нэмэлт санхүүжилтээр  хийгдэж буй “22-р байрнаас Дархан- Эрдэнэтийн зам хүртэл Явган хүний зам” тавих ажллыг гүйцэтгэж, хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.

4.    2017 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж буй “Бичил хорооллуудын дунд хүүхдийн тоглоомын талбай” суурилуулах ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна.

 САНХҮҮГИЙН ЧИГЛЭЛЭЭР

Төрийн сан: Төсвийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.5.4.-д заасны дагуу Сайхан сумын ИТХ-н 2016.12.16 ны өдрийн №13-р тогтоолоор батлагдсан 2017 оны сумын төсвийн  дагуу үйл ажиллагааг жигд хангах зорилтын хүрээнд үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

2017 оны 08 сарын сумын орлогын төлөвлөгөөг 105,96 хувиар биелсэн бөгөөд урсгал үйл ажиллагааны санхүүжилтыг 100 хувь олгосон.

Зарим нэр төрлийн татварууд буюу- Үйл ажиллагааны орлогын татвар-63,3%,

                              Хөрөнгө борлуулсаны албан татвар-97,24 %

                              Бууны татвар-36,4%

                              Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласаны татвар- 87,5                           

                              Улсын тэмдэгтийн хураамж, хүү торгуулийн орлогын 104 %

                              Хүү торгуулийн орлого – 366,6 %

                              Байгалийн нөөц ашигласаны төлбөр – 0,04%

                              Бусад татвар-10,10% биелэлттэй гарсан байна.

Төрийн сангийн гүйлгээ: 8-р сарын төсвийн байгууллагуудын төсвийн хуваарлалтын дагуу санхүүжилт  орж ирж байгаа бөгөөд сарын эцсийн төлбөр тооцооны гүйлгээг хийж байна. Нийт 161 ширхэг баримтаар 225 948 521,43 төгрөгний гүйлгээг хийж гүйцэтгэлээ.

Шилэн данс: Сайхан сумын хэмжээнд төр төсвийн байгууллага болон орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл, татварын орлогын биелэлтийг сар бүрийн 8 дотор Shilendans.gov.mn-ээр орж шивдэг.

Статистик: Статистикийн байгууллага нь хараат бус, бие даасан зарчмын дагуу нутаг дэсгэрийн хэмжээнд мэдээ, мэдээллийг төвлөрүүлэн эрхэлж, үнэн бодит, чанартай мэдээлэл, тооллого судалгаагаар хэрэглэгчидийг хангаж, статистикийн талаарх хууль тогтоомжийг ажлыг зохион байгуулдаг. Сайхан сумын нутаг дэвсгэрт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг ААНБ-с жилийн эцэст мэдээг тайланг авч аймгийн ДНБ-г тооцон гаргахад ашигладаг. Иймд статистикийн тухай хуулийн 9-р зүйлийн 9.6-д заасан статистикийн мэдээлэл, судалгааг батлагдсан буюу зөвшөөрөгдсөн үзүүлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй учир мэдээг хүлээн авч санхүүгийн тайлантай тулган шалгаж шивэлтэнд оруулж байна.

Хөдөө аж ахуй:

Мал аж ахуй: Сайхан сумын хэмжээнд : - гүү – 1281

                                                                      Үнээ – 4660

                                                                       Хонь – 20230

                                                                       Ямаа – 12714 нийт 38885 толгой мал төллөсөн бөгөөд 94 төлийн хорогдол гарч 38791 толгой төл бойжиж байна. Том малын зүй бус хорогдол 565 толгой байгаа бөгөөд бог малын хорогдол дийлэнх хувийг эзэлж байна.

       Газар тариалан:

2017 онд сумын хэмжээнд 15956,6 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнийг задлавал:

Улаанбуудай – 13291 га                       

Арвай – 30 га                                         

Овъёос – 25 га

Рапс – 2066га

Наранцэцэг – 5 га                                   Төмс- 256 га

Бусад -40 га                                              Хүнсний ногоо – 243,6 га-д тариалсан байна.

 

Хэрэглээний үнийн индекс:

2017 оны 8-р сарын байдлаар Сайхан сумын хэмжээнд хэрэглээний  бараа үйлчилгээний үнийн ерөнхий индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,5 пунктээр нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 0,6 пунктээр нэмэгдсэн байна.