Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хагас жилийн тайлан

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 2350

 

САЙХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

Сайхан сумын Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Сэлэнгэ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Сайхан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  аймаг сумын нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, дээд шатны байгууллагын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж, эхний хагас жилийн байдлаар дараах бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж ажиллалаа.  Үүнд:

 

НЭГ.  ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ

 

1.1 Төрийн захиргааны ажил үйлчилгээ, удирдлага зохион байгуулалт:

2017 оны байдлаар байгууллагын цахим хаягт нийт давхардсан тоогоор 568 албан тоот дээд аймгийн хэлтэст агентлагуудаас ирүүлснээс 300 хариутай албан бичгийн хариуг тухайн хэлтэс, агентлаг, байгууллагуудад хугацаанд нь хүргүүлж ажиллав.

Тайлант хугацаанд аймгийн ИТХ-ын 5 тогтоол, аймгийн Засаг даргын 15 захирамж, сумын ИТХ-ын 31 тогтоол  тус тус ирүүлснээс холбогдох мэргэжилтнүүдэд цохогдон, хэрэгжилтийг ханган ажилласан байна. Сумын Засаг даргын 109 захирамж,  ЗДТГ-ын даргын тушаал 24 тус тус гарсан байна.

Иргэдээс бичгээр нийт 71 өргөдөл, гомдол хүлээн авсан бөгөөд 30 өргөдөл, хүсэлтийг хуулийн хугацаанд нь бүрэн шийдвэрлэж, 6 өргөдөл шийдвэрлэлтийн хугацаа хүлээгдэж, иргэний өргөдөл, хүсэлтийг 35 хувийн гүйцэтгэлтэй шийдвэрлэн ажиллав.

Сумын төр, төсвийн байгууллагын дарга, эрхлэгч нарын болон ЗДТГ-ын төрийн захиргааны албан хаагчдын 2017 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж, ололт, амжилт, дутагдал болон цаашид анхаарвал зохих ажил үүргээ дүгнэн ажиллалаа.

            Сумын хэмжээнд хууль эрх зүйн ажлын төлөвлөгөөг “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” уриан дор 4 бүлэг 52 заалттайгаар “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ СУМ БОЛОХЫН ТӨЛӨӨ – ХАМТДАА” үр дүнд хүрэх зорилгоор боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

          2017 онд “Соёлтой харилцаа - Шуурхай үйлчилгээ” хөдөлгөөнийг өрнүүлэн “Төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, төрийн үйлчилгээний шуурхай байдал, ёс зүйг дээшлүүлэх ажил”-ын хүрээнд 15 бүлэг 48 зүйлтэй төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд төр, төсвийн байгууллагын албан хаагчдад 19 удаагийн сургалт зохион байгуулав.

 

 

БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ:

Сургуулийн өмнөх боловсрол

Заалт

100%

90%

70%

50%

30%

10%

0%

Хэрэгжилт

1

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт

58

-

2

4

32

18

2

-             

45

2

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт

95

2

3

10

50

20

10

-

47

3

Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт

96

-

2

11

52

22

6

 

48.3

                                                      

Тогтоол шийдвэр, захирамжийн  хэрэгжилтийн талаар:

Аймгийн Засаг даргын захирамжийн биелэлт, сумын Засаг даргын  захирамжийн биелэлтийг сумын хэмжээнд хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавин ажиллаж, биелэлтийг сар бүрийн үйл ажиллагааны тайланд тусган, аймгийн Засаг даргын Тамгын газарт тайлагнаж ажиллав.

Аймгийн Гамшгаас хамгаалах ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан “Хүүхдийн эндэгдэл-Эцэг эхийн хариуцлага” аяны  биелэлтийг  хангах ажлын хүрээнд “Хүүхдийн түлэгдэл - эцэг эхийн хариуцлага” сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг сумын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд Гал түймэр унтраах, аврах 61-р ангитай    хамтран 11, 24-р цэцэрлэгийн эцэг эх, багш нарын дунд зохион байгуулан ажиллсан бөгөөд нийт 29 багш 198 эцэг эх хамрагдав.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд гэмтэл түлэгдэлтийн судалгаа  явуулахад 245 хүүхдээс 9 хүүхэд ахуйн түлэгдэлтэй байв.

Үүнээс 4 хүүхэд нь халуун тогоонд, 3 хүүхэд нь буцалсан усанд, 1 хүүхэд нь зууханд түлэгдсэн нь эцэг эхийн хариуцлага, хараа хяналт сул зэргээс үүдсэн нь ажиглагдаж байв.

Иймд нийт эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд ахуйн түлэгдэлт, аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, гарын авлага материалыг бэлтгэн хүргэж, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажиллав.

 

Сумын Засаг даргын 2017 оны 02-р сарын 06-ны өдрийн А/21 тоот захирамжийн биелэлтийг  хангах ажлын хүрээнд Байгаль орчны Хяналтын улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг 2017.02.15-наас 2017.02.24 хооронд худалдаа үйлчилгээ эрхлэгч 25 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтын ажил явуулав.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдалд хариуцлага тооцон, цаашид анхаарч ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.

Сумын ИТХ-ын тогтоолын биелэлтийг  хангах ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан гаргасан “School Police” эцэг эхийн хяналтын эргүүлийг ЕББДСургуулиас зохион байгуулалттайгаар 2017.03.13-ны өдрөөс эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Эцэг эхчүүд өдөр бүр 07:30-09:00, 12:30-13:30, 17:30-18:30 цагийн хооронд сургуулийн ойр орчимд 100 метр дотор, байрнуудын бичил хороолол, сургуулийн ард байрлах автомашины граж, 22-р байрны ард байрлах автомашины граж, спорт заалны ойр орчимд 100 метр дотор, компьютер тоглоомын газар, байрнуудын орц, хонгилуудад хяналтын эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна. Мөн сургуулийн өмнөх автозамын ойр орчимд сурагчдыг зам хөндлөн гарахад дэмжлэг үзүүлэн ажиллав.

Сумын Засаг даргын 2017оны 04 дугаар сарын 06-ны өдрийн А/01 тоот захирамжийн биелэлтийг  хангах ажлын хүрээнд 2017.04.06-ны өдөр Хөтөл хотод, 2017.04.07-ны өдөр Номгон тосгонд тус тус “Малчдын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулав.  Тус зөвлөгөөнд сумын 3 багийн 180 гаруй малчин оролцож, ЗДТГ-ын даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иар, Газрын даамал “Газрын тухай хууль, газар эзэмшил, өмчлөл, ашиглалт, хадлан бэлчээр”-ийн талаар , Нийгмийн даатгалын улсын байцаагч “Нийгмийн даатгалын ухай хууль болон малчдын сайн дурын даатгал”-ын талаар, Татварын улсын байцаагч “Малын хөлийн татвар”-ын талаар, багийн Засаг дарга нар болон ХАА-н тасаг “Цаг үеийн шинжтэй мэдээ мэдээлэл, ажил үйлчилгээ”-ний талаар, Сум дундын Цагдаагийн тасаг, Гал түймэр унтраах, аврах  61-р анги, Төмөр замын Замын 6-р анги холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт мэдээлэл хийж, сум дундын эмнэлэг эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийж, Соёлын төвийн хамт олон урлагийн тоглолт үзүүлж, хамтын уялдаа холбоо, ач холбогдол бүхий ажил болов. “Малчдад тулгамдаж буй асуудлын талаар” санал асуулга явуулж, хэлэлцүүлэгт сумын Засаг дарга, Засаг даргын орлогч холбогдох мэргэжилтнүүд малчдын бэлчээр хамгаалж, усжуулах, хадлан, өвөлжөөний газар, хогны асуудал, мал эмнэлгийн талаарх саналыг хүлээн авч, асуудлыг тухай бүр нь  шийдвэрлэн ажиллав.

Сумын Засаг даргын А/** тоот захирамжийн биелэлтийг  хангах ажлын хүрээнд

2017 оны 05 сарын 23-ны өдөр “АЖЛЫН УЯЛДАА-СЭТГЭЛ САХИЛГА БАТ” сэдэвт бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулав.

Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль,  Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулах талаар мэдээлэл сургалт хийж, гарын авлага материал тарааж, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай  нийгмийн хариуцлагын хүрээнд “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгуулан ажиллав.

 Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн шийдвэрийн  биелэлтийг  хангах ажлын хүрээнд НҮБ-с жил бүр уламжлал болгон “Хурдаа хасч амь насаа аваръя“ уриан дор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион явуулсан ба Сум дундын эмнэлэг, сум дундын Цагдаагийн тасаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчих талаар сургалт, санамж, заавар зөвлөмж өгч, олон нийтэд мэдээллийг түгээх үүднээс энэ талын зөвлөмж бүхий самбар байрлуулах, боршур тараах ажлыг зохион байгууллаа.

 

Сумын Засаг даргын 2017оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/33  тоот захирамжийн биелэлтийг  хангах ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 339 тогтоолоор батлагдсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, 340 дүгээр тогтоолоор баталсан Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журмын дагуу дадлага, сургуулилтыг Гал түймэр унтраах, аврах 61-р ангитай хамтран 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 00 минутанд зохион байгуулж явууллаа

 

Аймаг, сумын Засаг даргын 2016-2020 оны  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Манай гудамж - Миний гэр” хөтөлбөрийг хэрэгжилт, сумын Засаг даргын 2017оны 04 дугаар сарын 07-ны өдрийн 2/57 тоот захирамжийн биелэлтийг тус тус хангах ажлын хүрээнд урин дулаан улирал эхэлж, цас хайлсны улмаас хур хог ихэссэн тул орчны бохирдол, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж “Бүх нийтийн цэвэрлэгээ” Хөтөл хотод 2 үе шаттайгаар, Номгон тосгонд мөн 2 үе шаттайгаар зохион байгуулав. Үүнд:

1.    2017.04.08-ны өдөр “Цэвэр орчин – Бидний амьдрал” уриан дор иргэд, оршин суугчдын бүх нийтийн хог цэвэрлэгээг ААНэгж байгууллага, айл өрх ард иргэдийн дунд зохион байгуулж ажиллав.

2.    2017.04.15-ны өдөр “Дэлхий ээж хогонд дургүй” уриан дор сумын нийт аж ахуйн нэгж,  төр төсвийн байгууллагуудын бүх нийтийн цэвэрлэгээ гэсэн 2 шаттайгаар зохион байгуулсан болно.

Бүх нийтийн цэвэрлээнд даацын машинаар 24 удаа 210 тн хур хог хаягдлыг тус тус ачиж  тээвэрлэн, хогийн цэгт хүргэж, устгах шатаах ажлыг гүйцэтгэв.

 

 

Сумын хэмжээнд хог ихээр хуримтлагдан үүсч буй газрууд нь байрнуудын ар, үерийн далан шуудуу, грашуудын орчим болон засмал зам дагуу байсан бөгөөд бүх нийтийн цэвэрлэгээний үеэр цугларч буй хог хаягдлын нэлээдгүй хэсгийг архины шил, пивоны лааз эзэлж байв. Мөн граш орчимд хур хог ихээр үүссэн байсан тул граштай иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, граш эзэмшигч иргэдтэй хог хаягдлын гэрээ байгуулах, дутуу баригдсан грашуудын барилгыг бүрэн барьж дуусгах, грашийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй граш эзэмшигч иргэдийн газрыг дахин төлөвлөлтөд оруулах зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлээд байна. Энэхүү бүх нийтийн цэвэрлэгээний ажил нь зөвхөн сумын нутаг дэвсгэрийг хоггүй цэвэр болгоод зогсохгүй цаашид тодорхой зорилго чиглэлтэйгээр авч хэрэгжүүлбэл зохих олон ажлуудын үндсийг тавьсан үр дүнтэй ажил боллоо гэж дүгнэж байна.

 

                Аймаг, сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.2.3 дах заалтын биелэлтийг  хангах ажлын хүрээнд “Ногоон байгаль - бидний ирээдүй” уриан доор 2017.04.22-ны өдрийг сумын хэмжээнд бүх нийтийн мод тарих өдөр болгон зарлаж, ногоон байгууламж бүхий эко орчин бүрдүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллав. Уг арга хэмжээнд нийт 25 байгууллагын 320 гаруй ажилтан, албан хаагчид, иргэд оролцож, хүүхдийн паркийн тохижилт-бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, өөрийн байгууллага, найз нөхдийн нэрэмжит “Ногоон төгөл” байгуулсан болно.

 

Сумын Засаг даргын 2017оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/11 тоот захирамжийн биелэлтийг  хангах ажлын хүрээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1994 онд жил бүрийн 5-р сарын 15-ны өдрийг “Олон улсын Гэр бүлийн өдөр” хэмээн зарласантай холбогдуулан хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн бодлоор төсөөлөн илэрхийлсэн захидлын уралдаан зохион явуулах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүрт хүүхэд бүрийг хайрлах, гэр бүлээ хүндлэх, хайрлах эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор сумын хэмжээнд гэр бүлийн бүх гишүүдийг хамруулсан “БИД - АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан.

Тус өдөрлөгийн хүрээнд:

 

1.    “Гэр бүлд ээлтэй-сум” урилгаар оролцсон 186 хүний баярын парад зохион байгуулав.

2.    “Аз жаргалтай гэр бүл” сэдвийн хүрээнд Сайхан сумын ЕББДСургуулийн сурагчдын дунд:

·                Бага ангийн сурагчдын дунд “Ээж аавдаа хүргэх сэтгэлийн үг”  захидлын уралдаан зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж дурсгалын зүйл гардуулав.

·                Дунд ангийн сурагчдын дунд “Миний гэр бүл-Миний аз жаргал”захидлын уралдаан зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж дурсгалын зүйл гардуулав.

·                Ахлахангийн сурагчдын дунд “Хүн бүрийн хүчин зүтгэлээр Хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө” эссэ бичгийн уралдаан зохион байгуулж, шилдэг 3 байрыг шалгаруулж дурсгалын зүйл гардуулав.

 

3.         “Ихэр заяа-Ижил заяа” арга хэмжээ болж Ихэр хүүхдүүд дуу дуулж, ээж аавдаа гэнэтийн бэлэг барьж,сумын Засаг дарга, Сумын Засаг даргын орлогч, ЗДТГазрын дарга, Дөлхийн зөнгийн төлөөлөгч нар гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлсэн байна.

4.    Сумын ард иргэдийн дунд “Ханьдаа хүргэх-Сэтгэлийн илгээмж” захидлын уралдаан зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж дурсгалын зүйл гардуулав

5.     Ерөнхий боловсролын сургуулийн шилдэг сурагчдын төлөөлөл оролцсон Flash mob.

6.     “Бид-Аз жаргалтай гэр бүл өдөрлөг”-ийн хүрээнд залуучуудын гэр бүлийн боловсролыг дэмжих зорилгоор залуу хосуудад “Гэрлэлтийн батламж гардуулах ёслол”-ын үйл ажиллагааг  зохион байгуулсан болно.

 

 

7.         Өдөрлөгийн хүрээнд сумын хэмжээнд 44 “Шилдэг гэр бүл”-дэд хүндэтгэл үзүүлж, БАТЛАМЖ гардуулав.

 

 

 

 

8.    Мөн өдөрлөгийн хүрээнд “Шилдэгийн шилдэг” 6 гэр бүлд хүндэтгэл үзүүлж, Батламж гардуулсан байна. Нас насны ангиллаар 6 гэр бүл шилдэгийн шилдгээр шалгарсан байна.

 

Дэмжиж оролцсон байгууллагууддаа сумын ЗДТГазраас ТАЛАРХАЛ хадгалуулав.

 

 

 

“БИД - АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ”  өдөрлөгийн хүрээнд нийт 540 гаруй хүүхэд, насанд хүрэгчдэд гэр бүлийн аз жаргалыг мэдрүүлсэн, бие биенээ хайрлах халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн, ач холбогдол бүхий арга хэмжээ болж өндөрлөлөө.

 Аз жаргалтай гэр бүл аз жаргалтай нийгмийг бүтээдэг.

 

Сумын Засаг даргын 2017оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/78 тоот захирамжийн биелэлтийг  хангах ажлын хүрээнд  “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” -ийг манай улс 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ л өдөр бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог. Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг.
          Сайхан сум нь жил бүр энэхүү өдрийг орон нутагтаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Ирээдүй болсон бяцхан үрсээ нэгэн өдрийг баяр хөөртэй, аз жаргалтай өнгөрүүлээсэй гэсэн гэгээн хүслээр Сайхан сумын ЗДТГ, "Цемент Шохой" ХК, ДЗОУБ болон бусад ААНБ-ууд хамтран баярын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа.

2017 оны  “Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөр”- ийг “ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ” уриан дор 3 үе шаттай зохион байгууллаа.

Нэгдүгээр үе шат. Хууль сурталчлах өдөрлөг, арга хэмжээ

Хоёрдугаар үе шат. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа

Гуравдугаар үе шат. Баярын өдөрлөгийн арга хэмжээ гэсэн 3 үе шаттайгаар зохион байгууллаа.

 

1.    Хууль сурталчлах өдөрлөг арга хэмжээний талаар:

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль,  хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, хүүхэд хамгааллын хууль, нийгмийн даатгалын тухай хуулиудаар хууль хяналтын байгууллагуудтай хамтран  

 

 

 

 

·         ЕБС-ийн сурагчид,

·         Сумын иргэд,

·          ААНБ-ын ажилтан албан хаагчдад сургалт явууллаа. Энэхүү ажил нь хүүхэд, гэр бүлд чиглэсэн хуулиудыг сурталчлах, иргэд, хүүхэд багачуудын хуулийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой байлаа.

 

2.    Хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар:

·         “Баяр хөөртэй хүүхэд нас” 1000 төгрөгийн хандивын аян

·         “Ээждээ илгээх захидал” захидлын уралдаан

·         “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээ”

“Ээждээ илгээх захидал” захидлын уралдаан зарлаж, шилдэг 8 захидлыг орон нутгийн телевизтэй хамтран захидлын эзэнд хүргүүлж, нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэлээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чиглэсэн тусламжийн үйл ажиллагааг ДЗОУБ-ын ЗНХОНХХ-тэй хамтран зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй 44 хүүхдэд хэрэгцээт зүйлс болон баярын бэлэг гардууллаа.

Мөн байнгын асаргаанд байдаг хүүхдүүдийн гэрээр явж баярын бэлэг гардууллаа.

 

3.    06-Р САРЫН 01-НИЙ өдрийн баярын арга хэмжээний талаар:

Хүүхдийн баярын үйл ажиллагааг Дэлхийн зөн ОУБ-ын ЗХОНХХөтөлбөрт хамрагддаг 200 хүүхэд, урлаг, спорт сурлагын өндөр амжилт гаргасан шилдэг 116 хүүхдийн төлөөлөл,  үлгэрийн баатрууд, сумын удирдлагуудын баярын жагсаалаар эхлүүлэв. ЗДТГ-ын албан хаагчид хүүхдийн эрх болон хүүхдэд чиглэсэн, нийгэмд эерэг хандлага төрүүлэхүйц уриа лоозон барьж жагссан шинэлэг ач холбогдол бүхий үйл ажиллагаа боллоо гэж дүгнэсэн болно.

Сумын Засаг Дарга О.Буянаа хүүхэд, багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн үйл ажиллагааг эхлүүлэв.

 

Өдөрлөгийн үеэр сумын олон хүүхэд төрүүлж өсгөн, эх орондоо хувь нэмрээ оруулсан 23 ээжид ИТХ-ын дарга Ганбаатар Алдарт эхийн 2-р одонг гардуулан өглөө.

 

Өдөрлөгийн концертын үйл ажиллагаанд Хөгжимчин Дима Тагон, universe best songs наадмын тэргүүн байрын шагналт дуучин н.Оюундарь, “Айзам” хамтлаг, “Сонор” хамтлагууд урилгаар ирж оролцон ая дуугаа өргөлөө. Мөн  “Пороро ба түүний нөхөд” театрын үзүүлбэрийг урилгаар оролцуулан хүүхэд багачууддаа гайхамшигт үлгэрийн ертөнц жүжгийг толилууллаа. Мөн өдөрлөгийн үеэр 11, 20, 24-р цэцэрлэгүүд тоглоомын хотхон байгуулж, хүүхэд багачуудаа тоглуулж, нэгэн өдрийг зугаатай өнгөрөөх боломжийг бүрдүүлж ажиллалаа.

 

Өдөрлөгийн үеэр сумын ААНБ-ууд ивээн тэтгэн, 1-12 насны хүүхдүүдийн дунд авхаалж самбаа сорьсон 8 төрлийн тэмцээн уралдаан явуулж,  1, 2, 3-р байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.

Үйл ажиллагааны үеэр ДЗОУБ-ын ЗНХОНХХ-өөс сумын 200 гаруй хүүхэд багачуудад, “Хөтөл цемент шохой” ХК-аас цэцэрлэг, сургуулийн 965 хүүхдэд баярын бэлэг гардууллаа.

 

 

ШИНЭЭР САНААЧИЛСАН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ:

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан олон хүүхэдтэй өөрсдийн гэсэн орон гэргүй 2 өрхөд гэр авч өгөх, тэдний амьдралд тус дэм болж, бяцхан хүүхдүүд нь өөрийн гэсэн гэртээ аз жаргал, баяр хөөртэй өсөн торниосой гэх зорилго бүхий  “Баяр хөөртэй хүүхэд нас” 1000 төгрөгийн хандивын аяныг өрнүүллээ. Энэхүү аянд суманд үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААНБ-ын албан хаагчид идэвхтэй оролцож, сайхан сэтгэлт хүмүүсийн ач тусаар цугласан хандиваар 2 өрхийг  өргөө цагаан гэртэй болгов. Суманд үйл ажиллагаа явуулдаг “Сортой үр” ХХК-ийн захирал н.Болор-Эрдэнэ Гавшгай 2-р багийн иргэн н.Бат-Эрдэнэд шинэ гэр хандивлалаа.

Сайхан сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхцэцэг  Гавшгай 2-р багийн иргэн н.Болормаагийн гэр бүлд хандивын гэр гардуулан өгсөн бөгөөд сумын ИТХ-ын гишүүн Б.Мөнхболд хувцас, эд материалын тусламж үзүүллээ.

1.2 Мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг хангах талаар:

Мэдээллийн ил тод байдлыг хангах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, http://www.saikhan.se.gov.mn/  сумын веб сайтын хэвийн шуурхай байдлыг хангах ажлын хүрээнд иргэдийн санал хүсэлт, сумын хөгжлийн хөтөлбөрүүд, цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь байршуулах, үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүүгийн, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахад чиглэсэн мэдээллийн булангуудыг тогтмол шинэчлэн ажиллуулж байна.

2017 оны эхний хагас жилийн  байдлаар сумын  http://www.saikhan.se.gov.mn/, www.shilendans.gov.mn сайтад нийт 70 гаруй  мэдээлэл, хөрөнгө оруулалтын ажлын тендэрийн урилга цэсэнд тендэртэй холбогдолтой 8,  мэдээлэл, сумын Засаг даргын 4 захирамжийг тогтоосон хугацаанд байршуулсан бөгөөд  цаг үеийн шинжтэй мэдээллүүд, сар бүрийн тайланг  сайтад байршуулсан  бүртгэлийг тухай бүр хөтөлж ажиллав.

Мөн мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх ажлыг олон хэлбэрээр зохион байгуулж ажилласан бөгөөд “САЙХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР” фэйсбүүк хаягаар дамжуулан 38 мэдээлэл, телевизийн урсдаг зараар 30 мэдээлэл, аж ахуйн нэгж байгууллагын 11 төрлийн мэдээллийг шторк болон бусад хэлбэрээр иргэдэд хүргэлээ.

Мөн Сайхан сумын нийт ААНБ-уудыг Web mail хаягтай болгон мэдээ мэдээллээ түргэн шуурхай хүргэх боломжийг бий болголоо. “Эрдэнэ Тв” орон нутгийн телевизээр цаг үеийн холбогдолтой арга хэмжээний талаарх мэдээллийгЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнгүүд  7 хоног  бүр хүргэн ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд  “Эрдэнэ Тв”-тэй хамтран нийт 20  гаруй нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэсэн байна.

 

1.3 Сумын удирдах ажилтны зөвлөгөөн:

 

Энэ онд шинээр санаачлан Сумын төр, төсөв аж ахуйн нэгж байгууллагуудын “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 14 хоног тутам Даваа гараг бүрийн 16:00 цагт сумын ЗДТГ-ын иргэний танхимд зохион байгуулан ажиллаж байна. Сумын удирдах ажилтны зөвлөгөөн 10 удаа зохион байгуулагдсан ба зөвлөгөөнөөр цаг үеийн шинжтэй болон бусад холбогдох мэдээ мэдээллээр ЗДТГ-аас сонсгол хийж, үүрэг чиглэл өгч байгууллагын удирдлагууд өөрсдийн авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон тулгамдсан асуудлуудаа харилцан солилцон ажиллаж хэвшээд байна.

 

1.4 Гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар:

 

Гадаад харилцааг хөгжүүлэх, орон нутгийн гадаадын хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх ажлын хүрээнд тус суманд  Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Зүүнхараа орон нутгийн хөгжлийн хөтөлбөр  2004 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд 2017 онд энэхүү төсөлд 762 хүүхэд хамрагдаж, 2017 оны эхний хагас жилийн байдлаар тусламжинд”””””””””””””” сая төгрөгийн санхүүжилт үзүүлж, хамтран ажилласан байна. Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Зүүнхараа орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч болон сум хариуцсан ажилтан нь сумын удирдлагууд нийгмийн ажилтнууд, багийн  Засаг дарга нар, ажилтан албан хаагчдад үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга уулзалтыг байнга зохион байгуулж ажилладаг.

 

1.5 Хүний нөөцийн талаар:

2017 онд “Соёлтой харилцаа - Шуурхай үйлчилгээ” хөдөлгөөнийг өрнүүлэн төрийн албан хаагчдын үйлчилгээний соёл, харилцааны ур чадварыг сайжруулах, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор  “Төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, төрийн үйлчилгээний шуурхай байдал, ёс зүйг дээшлүүлэх ажил”-ын хүрээнд 15 бүлэг 48 зүйлтэй төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд төр, төсвийн байгууллагын албан хаагчдад 19 удаагийн сургалт зохион байгуулж, Тус ЗДТГазарт тайлант хугацаанд улс төрийн албан хаагч 2, төрийн захиргааны албан хаагч 8, төрийн үйлчилгээний албан хаагч 3 шинээр ажилд томилогдон ажиллаж байна. Төрийн захиргааны албан хаагчдын сонгон шалгаруулалтыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд сул орон тооны захиалга хүргүүлж, Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, журмын дагуу нээлттэй ил тодоор сонгон шалгаруулсан бөгөөд нөөцөд бүртгэлтэй иргэдээс 3 иргэнийг татан томилсон байна. Төрийн албан хаагчийн мэдлэг чадвар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1 албан хаагч бакалаврын сургалтанд суралцаж байна. Мөн 1 албан хаагч магистрын сургуульд суралцаж, төгсөөд байна. Аймгийн Засаг даргаас нийт иргэд болон төрийн албан хаагчдаа ажлын байран дээр нь чадавхжуулж, орон нутагтаа сурч, ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс Монголын Улс Төр Бизнесийн Удирдлагын  академитай хамтран явуулж буй  дипломын дээд боловсрол олгох сургалтанд нийт 84 иргэн хамрагдаж байна.

1.6 Батлан Хамгаалах зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр:

“МОНГОЛ ЦЭРЭГ - 96” арга хэмжээ зохион байгууллаа.

Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан “Монгол цэрэг - 96” арга хэмжээг ЗДТГ, Хөтөл Соёлын ордон хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр Сайхан суманд ажиллаж амьдардаг, цэргийн байгууллагад ажиллаж байсан 146 хүнийг  хүндэтгэн урьж, цэрэг, цагдаа, хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан болон өрх толгойлон үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй сумын 9-н хүндэт аавыг шалгаруулан хүндэтгэл үзүүлж, “Алдарт Аав”-ын өргөмжлөлийг гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав.

Тус арга хэмжээний хүрээнд “ЭР ХҮН ТА БАЙХАД...” хүндэтгэлийн тоглолт тоглогдсон бөгөөд уг тоглолтонд Соёлын ордоны уран бүтээлчид, дугуйлангийн суралцагчид, ардын авьяастнуудаас гадна Монгол улсын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Хөтөл дахь салбар зөвлөл”-ийн гишүүд, Сайхан сумын зохиолчдын эвлэлийн гишүүд тус тус оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй тоглолтыг тавьсан болно.  Мөн тус арга хэмжээнд Дархан хотын хилийн цэргийн 330-р ангийн алба хаагч нар хүрэлцэн ирц туг залах ёслолд оролцсоноороо онцлог байв.

Цэргийн жинхэнэ албаны  2017 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан ба 18-26 насны цэргийн алба хаагаагүй 313 иргэнд зарлан дуудах мэдэгдэх хуудас тараасан. Цэрэг татлагын үзлэгт нийт 138 иргэн хамрагдсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэргийн албанаас зайлсхийсэн 32 иргэнд арга хэмжээ тооцуулахаар Аймгийн Цэргийн штабт хүргүүлэв. Мөн оюутан, гадаад улсад байгаа гэх шалтгаанаар ээлжит татлагаас чөлөөлөгдсөн мөн мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаасан 4 иргэн бүртгэгджээ.

ХОЁР. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД:

 

2.1 Гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл:

2017 оны эхний хагас жилийн байдлаар Цагдаагийн тасгийн хэмжээнд захиргааны зөрчлийн шинжтэй 272 гомдол мэдээллийн 147 буюу 54,0 хувийг шийтгэврээр торгож, 12 буюу 4,4 хувийг шүүхээр торгуулсан, 91 буюу 33,5 хувийг шүүхээр баривчлуулсан, 57 буюу 21,0 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, шийтгэл ногдуулж шийдвэрлэн ажилласан байна.

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн байдлыг урьд оны мөн үетэй харьцуулахад: Шийтгэврээр торгосон захиргааны зөрчил 56 буюу 38,1хувиар өссөн, шүүхээр торгуулсан 7 буюу 58,3 хувиар өссөн, шүүхээр баривчлуулсан хүн 76 буюу 83,5хувиар өссөн,тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасалт 5 буюу 8,8хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар 19 зөрчлийн гомдол мэдээллийг захиргааны зөрчлийг хянан шалгах ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, гомдол мэдээллийн 252 буюу 92,6 хувийг хуулийн анхны хугацаа буюу 14 хоногт, 1 буюу 0,4 хувийг 15-28 хоногт шалгаж шийдвэрлэсэн байна.

 

 Гомдол, мэдээллийг  авч үзэхэд:

 

Ø  . Хууль эрх зүйн сурталчилгаа, мэдээлэл лавлагааны талаар:

 

Сумын хэмжээнд хууль эрх зүйн ажлын төлөвлөгөөг “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” уриан дор 4 бүлэг 52 заалттайгаар “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ СУМ БОЛОХЫН ТӨЛӨӨ – ХАМТДАА” үр дүнд хүрэх зорилгоор болосруулан батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

Сайхан сумын хэмжээнд 2017 оны хагас жилд гарсаар төр, төсвийн байгууллага, ТББ, албан газрууд, хууль хяналтын байгууллагуудтай хамтран  нийт 87 удаагийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, давхардсан тоогоор 6700 гаруй хүн хамрагдсан байна.

Монгол Улсын “Үндсэн Хууль”-ийн 25 жилийн ойг угтан сумын Засаг даргын Тамгын газраас дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв. Үүнд: 

 БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар Номгон САА-аас 299 дүгээр тойрогт сонгогдож, “Ардчилсан шинэ Үндсэн хууль” батлалцсан АИХ-ын депутат Гүржавын СҮРЭНЖАРГАЛ гуайд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулж, орон нутгийн телевизтэй хамтран уулзалт-нэвтрүүлэг бэлтгэн, сум орон нутгийн иргэд, олон нийтэд хүргэж, таниулж ажиллав.

Г.Сүрэнжаргал гуай “Газар нутгийг өмчлөх, эзэмших асуудал дээр байр сууриа илэрхийлж, Бэлчээр нийтийн эдэлбэр газар, Улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг өмчлүүлж болно. Гэхдээ зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ.” гэсэн томьёоллыг оруулж, санал хураалгаж байснаа өгүүлж байлаа.

 

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийг иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг 3 үе шаттайгаар төлөвлөгөө гарган, зохион байгуулж ажиллав.

2.1 Сумын хэмжээнд 14 төр, төсвийн байгууллагын 300 гаруй төрийн албан хаагчид Үндсэн хуулийн таниулах сургалтыг зохион байгуулав.

 

 

2.2 Сумын Ерөнхий боловсролын 2 сургуулийн 715 суралцагчдад Үндсэн хуулийг таниулах, үнэ  цэнийг  танин  мэдүүлэх,  хүний  эрхийн  боловсрол  олгох зорилгоор  дараах  ажлуудыг  зохион  байгууллаа. Суралцагчдад сургалт явуулж буй зургаас:

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсгийн Тунхаг-ийг Хөтөл хот, Номгон тосгоны суралцагчдад дээдлэн уншуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэн түрэн дуулж, хүүхэд багачуудад Үндсэн хуулиа мэдэгтүн, сахигтун уриалгыг дэвшүүлж, орон нутгийн телевизээр иргэд, олон нийтэд хүргэв.

            Монгол Улсын төрт ёс, Үндсэн хуулийн түүхэн замнал, онцлог, ач холбогдол, өөрчлөлт шинэчлэлийг харуулсан цахим сургалтыг  Хөтөл Соёлын ордонд иргэд, олон нийтэд зохион байгуулж,  Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсгийн Тунхаг-ийг дээдлэн уншуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэн түрэн дуулж, нийт иргэд, олон нийтэд Үндсэн хуулиа мэдэгтүн, сахигтун уриалгыг дэвшүүлж, Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан хаалтын тоглолтыг зохион байгуулав.

 

 

Сайхан сумын хэмжээнд төр, төсөв, банк санхүүгийн байгууллагын дунд уламжлал болгон зохион байгуулагдаж буй “Архигүй, Авлигагүй, Тамхигүй орчин” сэдэвт спортын 3-н төрөлт тэмцээн уралдааныг зохион байгуулсан бөгөөд нийт 19 багийн 130 ажилтан, албан хаагч хамрагдан оролцлоо.