Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

СОНГУУЛЬ-2020

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 525

УИХ-ын сонгууль зургадугаар сарын 24-ний өдөр орон даяар зохион байгуулагдана. Тэгвэл цар тахлын үед СОНГОГЧ САНАЛАА ӨГӨХДӨӨ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРНА УУ:

7.1 Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, үйлчлэгч, ажиглагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хамтран зохион байгуулж, хяналт тавина.
7.3 Санал авах байранд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
7.4 Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно.
7.5 Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1,5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна. Оролцогчид биеэр хүрэлцэхгүй /гар барих, тэврэх, үнсэх/ зайнаас харилцана.
7.6 Сонгогч гарын хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа олгосон бээлийг өмсөж саналаа өгнө.
7.7 Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна
7.8 Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гарыг халдваргүйжүүлнэ.
7.9 Санал авах байрны агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэнэ.
7.12 Санал авах байранд 18 насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно.
САЙХАН СУМЫН "ШУУРХАЙ ШТАБ"