Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

МОНГОЛ УЛСЫН ТӨВИЙН БҮСИЙН ШИЛДЭГ СУМ-САЙХАН СУМ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 398


Сайхан сум 2019 онд Сэлэнгэ аймгийн Тэргүүний сумаар шалгарч байсан бол ийнхүү 2020 онд Төвийн бүсийн шилдэг сумаар шалгарч, шагналаа гардан авлаа.
Төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг сум орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ бүсдээ тэргүүлсэн сайхан амжилтын эзэд бас түүхэн цаг хугацааны гэрч болсон баярт мөч байлаа.
Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид болон сумын нийт төр, төсөв хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд, ард иргэддээ халуун баярыг хүргэе. Сумынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, ажиллаж буй салбартаа чин сэтгэлээ зориулдаг нийт Сайханчуудын амжилт юм шүү. Бид хамтдаа бүтээсэн энэхүү амжилтаа цаашид улам бататган, сум орон нутгаа хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллацгаая.