Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ МОНГОЛ УЛСЫН ТӨВИЙН БҮСИЙН "ШИЛДЭГ СУМ"-ААР ШАЛГАРЛАА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 446


2020 оын 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо Төвийн бүсийн аймгуудын удирдах зөвлөл, гишүүдийн хурал болж өндөрлөсөн байна.

Тус хурлаар тэргүүний сум шалгаруулах болзлыг ханган, материалаа хүргүүлсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумыг "Төвийн бүсийн шилдэг сум"-аар шалгаруулаа.

Монгол улсын хууль тогтоомж, хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эдийн засаг нийгмийн үзүүлэлтээрээ аймагтаа төдийгүй бүсдээ тэргүүлсэн Сайхан сум нь 2019 онд Сэлэнгэ аймгийн Тэргүүний сумаар шалгарч байсан билээ.
Сайхан сум нь 1980-аад онд илгээлт өвөртлөн ирсэн нутаг нутгийн залуучууд үндэс суурийг нь тавьсан ба улсын чанартай авто зам, төмөр зам дагуу байрлах, дэд бүтэц сайтай, үйлдвэр хөдөө, аж ахуй хослон хөгжсөн Сэлэнгэ аймгийн баруун бүсийн тулгуур төв юм.
Засаг захиргааны хувьд нийт 9675 хүн амтай, Хөтөл, Дөмбөн, Гавшгай, Номгон хэмээх 4 багт хуваагддаг.
Төрийн захиргааны 2 байгууллага /ЗДТГазар, Номгон тосгоны Захирагчийн алба/ ажиллаж байгаа бол төрийн үйлчилгээний 3 сургууль, 4 цэцэрлэг, соёл урлагийн 2 байгууллага, эрүүл мэндийн 2 байгууллага, Хот тохижилтын газар, Гавшгай ус ОНӨАТҮГ, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбар үйл ажиллагаа явуулж, ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Мөн хууль сахиулах чиглэлээр Сум дундын шүүх, сум дундын прокурорын газар, Сум дундын цагдаагийн хэлтэс, Сум дундын шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс зэрэг байгууллагууд Сэлэнгэ аймгийн баруун бүсийн 35 мянга гаруй иргэдийн амар тайван, аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох, шүүн шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус суманд Алтан гадас одонт Цемент шохой ХК, Улаанбаатар төмөр замын харьяа Төмөр бетон дэрний үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж, сумын 900 гаруй иргэнийг байнгын ажлын байраар ханган, улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарт бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
2017-2019 онд сумын хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлэн, нийт 6,4 тэрбум төгрөгөөр 55 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна. Бичил хорооллуудын дунд хүүхдийн тоглоомын талбайг сайжруулах, гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ард иргэдэд зайлшгүй шаардлагатай, хүсэл сонирхолд нь нийцсэн ажлуудыг иргэдээс санал авсаны үндсэн дээр зохион байгуулав.
Мөн иргэдийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах олон ажлуудыг шинээр санаачлан зохион байгуулан ажилласан ба "Бидний ирээдүй сайхан", "Жаргалтай гэр бүл", "Бүтээлч залуучууд", "Миний гэр-Манай гудамж" зэрэг сумын дэд хөтөлбөрүүдийг боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Төрийн хуулийг чандлан сахиж, төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэх чиглэлээр ажиллаж буй бидний хөдөлмөрийг үнэлэн 2019 онд Сэлэнгэ аймгийн Тэргүүний сумаар шалгаруулсан бол ийнхүү 2020 онд Монгол Улсын "Төвийн бүсийн шилдэг сум"-аар шалгаруулжээ.
БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖСЭН, БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН АЙМГИЙН УДИРДЛАГУУД, СУМЫН НИЙТ ИРГЭД, ААНБ-ЫН УДИРДЛАГУУД, АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД ТА БҮХЭНДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.