Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР ДЭЛХИЙ ДАХИНД НЭМЭГДЭН МАНАЙ ХОЙД ХӨРШ ОХУ-Д ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛД ЭРЧИМТЭЙ БҮРТГЭГДЭЖ БАЙНА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 399


Иймд сумын "Шуурхай штаб"-аас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2 цаг тутам чанга яригч ашиглан сэрэмжлүүлэг мэдээллийг явуулж байна.
Иргэд та бүхэн:
- Онцын хүндэтгэн үзэх шалтгаангүй бол гэрээсээ гарахгүй байх
- Гарсан тохиолдолд маскаа тогтмол зүүх
- Гэртээ ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийх
- 2 цаг тутамд гараа савандаж угаах
- Хүүхдүүдийг дэлгүүр явуулах, тоглуулах зэргээр гадуур гаргахгүй байх
- Шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байх
- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан, эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр шаардлага тавьж буй төрийн албан хаагчдын шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.

Дэлгүүр, үйлчилгээний газрууд, ААНБ-уудад сэрэмжлүүлэх нь:
- Маск зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх
- Ажилтнууд тогтмол маск зүүх
- Байгууллагын дотоод, гадаад цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх
- Хүүхдэд үйлчилгээ үзүүлэхгүй байх
- Үйлчлүүлэгчдийг 2 метрээс багагүй зайд зогсох тэмдэглэгээг байрлуулах
•Гар халдваргүйжүүлэгч байрлуулан, хэрэглэх
•Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй, гараас-гарт үйлчлэхээс татгалзах
• Банкны АТМ, карт уншигч төхөөрөмж, дэлгүүрийн сагс, шатны бариул хаалганы бариул зэргийг 2 цаг тутамд сайтар арчиж цэвэрлэнэ үү.
ХАМТЫН ХҮЧЭЭР ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ.