Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДЭЭР НЭВТЭРЧ БУЙ ИРГЭДЭЭС АСУУМЖ АВНА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 716


Өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авч байна.

Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэнэ.

Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзнэ.

Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирүсийн халдвараас хамтдаа сэргийлэхийг УРИАЛЖ байна.