Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЭР ЦЭРГҮҮД ЭХ ОРНОО ХАМГААЛАХААР МОРДЛОО.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 333


Сумын Засаг даргын Захирамжаар сумын хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа. Сумын хэмжээнд нийт 400 гаруй цэргийн насны залуучуудад зарлан дуудах хуудас хүргүүлж, үзлэгт хамруулсан бөгөөд өнөөдөр бид тэнцсэн залуучуудаа Сэлэнгэ аймаг руу үдэн гаргаж өгөх ажлыг зохион байгуулж байна.
Энэ үеэр "аймаг сум орон нутаг, төрүүлж өсгөсөн эцэг эхийнхээ нэрийг өндөрт өргөн цэргийн албаа нэр төртэйгээр хаагаад ирээрэй" хэмээн сумын удирдлагууд болон эцэг, эхчүүд, гэр бүлийнхэн болон цэргийн алба хаагаад халагдаад ирсэн найз нөхөд нь мэндчилгээ дэвшүүлж, залуучууддаа урам өглөө. Монгол Улсын Үндсэн хуулийн 17-р бүлгийн 4-р зүйлд Монгол улсын иргэний үндсэн үүрэгт эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах хэмээх тусгасан байдаг. Энэхүү үүргээ биелүүлэхээр хариуцлагатайгаар цэрэг татлагын үйл ажиллагаанд оролцож байгаа эцэг эхчүүд болон залуучууд та бүхэндээ талархал илэрхийлье