Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

“ҮЕ ҮЕИЙН АТАРЧДЫН ДУРСАМЖ УУЛЗАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 588


Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд Сайхан сумын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу 2019 оны 10-р сарын 09-ны өдөр Сайхан сумын Номгон САА-н “Үе үеийн Атарчдын дурсамж уулзалт”-ыг зохион байгууллаа.
Уулзалтанд урилгаар Номгон САА-н 3 үеийн тариаланчдын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов. 1959 оноос Улсын хэмжээнд өрнөсөн Атрын аяны анхны атарчид болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Улсын ургацын 7 удаагийн аварга Лувсангийн Самбуу, Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Шаравын Мардаан, Улсын ургацын 2 удаагийн аварга, тариаланч хамт олон “Цэгээн хуст” ХХК-ийн захирал, гавьяат механикжуулагч Булднайн Ганболд, Улсын ургацын 4 удаагийн аврага, тариаланч хамт олон “Ургацын ундраа” ХХК-ийн захирал Лүүлүүгийн Ганболд, Улсын ургацын 3 удаагийн аварга, трактор комбайнч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Шивээ өндөр” ХХК-ийн захирал Раднаасүмбэрэлийн Базаррагчаа, Улсын ургацын 2 удаагийн аварга, трактор комбайнч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Хонгорын Тэгшжаргал, Улсын ургацын 1 удаагийн аварга, трактор комбайнч, Алтан гадас одонт Лүүлүүгийн Төмөрхуяг нарын тэргүүтэй 30 гаруй ахмад атарчид оролцож залуу үедээ анх хэрхэн тариаланч болсон түүх болоод тухайн үеийн нөхцөл байдал, залуучууд хэрхэн өөрсдийн хүсэл тэмүүллээрээ ажиллаж эхэлсэн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Номгон САА нь 1976 оны 12 –рсарын 20-ны МАХН-ын Төв хорооны 357-р тогтоол, БНМАУ-ын ХААЯ-ны сайдын 433-р тушаалаар байгуулагдсан байна. Ингээд Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 1-р арван жилийг 1979 онд 10-а ангийн 22 төгсөгчтэй илгээлтийн эзэд өөрсдийн санаачилгаар МАХН-ын Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалд хүсэлт тавин илгээлтээр ирж, амьдралын гараагаа Номгон САА-аас эхэлсэн түүхтэй. Эдгээр илгээлтийн эздийн 9 төлөөлөл ирж уулзалтанд оролцсон байна.
Мөн Номгон САА-н анх үүсгэн байгуулагдсан түүхэн бичлэг болон Атрын 10, 20, 40 жилийн баримтат кинонуудыг сэргээн үзүүлэв.