Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

САЙХАНЫ БАГШ НАР АМЖИЛТ БҮТЭЭЛ АРВИНТАЙ БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 407

САЙХАНЫ БАГШ НАР АМЖИЛТ БҮТЭЭЛ АРВИНТАЙ БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг залгуулж, ирээдүй хойч үедээ мэдлэг боловсролыг түгээж яваа багш, сурган хүмүүжүүлэгчид баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Монголын багш нарын 25, Дэлхийн багш нарын 53 дахь өдрийн багш нарын баяр, соёл урлагийн ажилтны баярын арга хэмжээ 10 сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа.
Тус үйл ажиллагаанд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Батмөнх, сумын Засаг даргын орлогч Б.Үүрдмөнх оролцож багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Орлогч дарга Б.Үүрдмөнх багш нартаа хандаж хэлсэн үгэндээ: "Багшаар эрдэм заалгаагүй хүн энэ дэлхийд ховор байх. Сумынхаа ард иргэд, хүүхэд багачуудыг боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, шинэ үеийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг үүрч байдаг багш нартаа баярын мэнд дэвшүүлье. Өндөр хариуцлага бүхий ажилд нь амжилт хүсье. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа эрдэм оюуны илч гэрлээрээ үргэлж гийгүүлж байхыг хүсье" гэв.

Сумын багш нарын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд шагналын хур бууж, олон багш нар салбарын болон төрийн хүндэт шагналуудаар шагнагдлаа.
Эдүгээ Сайхан суманд 2 ЕБС, 4 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 155 багш, 2700 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа билээ.