Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

АХМАДЫН БАЯР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 490

"Ахмадаа хүндэлье" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг нээж сумын Засаг дарга О.Буянаагийн хэлсэн үгийг уншигч танд хүргэе.
"Сайхан нутгаараа овоглосон сайхан сумынхаа нийт ахмад, азай буурлууд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.
Монгол улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 51 жил, Сайхан сумын ахмадын хороо байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй өнөөдрийн хуртай сайхан өдрийн мэндийг дэвшүүлье.
Сайхан сумын маань нийт хүн амын 11,2 хувийг ахмадууд эзэлдэг. Сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 55-65 насны 798, 66-74 насны 180, 76-85 насны 85, 86-92 насны 19, 97 настай 1 ахмад настан амьдарч, үр хүүхэд, ирээдүй болсон залуусдаа ажлын их туршлага, мэдлэг, ёс уламжлалаа өвлүүлэн аж төрж байна.
Өнөөгийн нийгэм, эх орон, элэг нэгт ахан дүүсийнхээ төлөө залуу насаа зориулсан, их бүтээн байгуулалтын он жилүүдэд ирээдүй хойчийг бүтээхээр амь бие үл хайрлан зүтгэж, хөлс хүчээрээ бүтээн босгосон улс орны эзэд бол буянт буурлууд та нар минь билээ. Та бүхэнгүйгээр өнөөдрийн Монгол улс, Сэлэнгэ аймаг, Сайхан сум гэж оршихгүй байсан бизээ.
Ийнхүү хийсэн гавьяатай, хэлэх үгтэй, эх орон ирээдүй хойчийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Алтайн уулс шиг нөмөртэй, ачлал буян түгээгч ахмад буурлууд та бүхэн минь 100 наслаарай.
Төр түмнээ гэсэн үйлс бүхэн өөдрөг бүтэмжтэй байг!"