Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 377
ААНБ-ын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12-р сарын. 03-ны өдөр батлагдсан “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилгоор сумын бүх ААНБ-уудад эцэг эхийн зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлсэн байна. Энэхүү эцэг эхийн зөвлөлийн гишүүдэд ажлын чиглэл өгөх зорилгоор чадавхжуулах сургалтанд хамрууллаа. Сургалтыг хүүхэд хамгааллын “Үжин” төвийн үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч багш Б.Ундраа заан явуулж, гэр бүл, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийг бууруулах нь дан ганц цагдаа, төрийн захиргааны байгууллагын ажил биш бөгөөд нийгмийн олон талт үйл ажиллагаагаар дамжуулан байгууллага, иргэн бүр хамтран оролцож, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, нөхөн сэргээх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахын чухлыг онцолсон жишээ баримт, үндэслэл нотолгоон дээр суурилсан сургалт хичээлийг зөвлөлийн гишүүдэд хүргэлээ