Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

"Нийгмийн хөгжилд залуучуудын оролцоо" анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1230


Сумын залуусын нийгмийн идэвх оролцоог сайжруулах, залуучууд нийгэмд, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх боломжийг бий болгох, төрөөс залуучуудын чиглэлээр баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулах зорилгоор зохион байгуулсан чуулганд сумын 350 залуус оролцлоо. Чуулганыг Сайхан сумын Засаг даргын Тамгын газраас ДЗОУБ-тай хамтран зохион байгууллаа. Чуулганы үеэр Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог хүрэлцэн ирж залуучуудад мэндчилгээ дэвшүүллээ.
Чуулганы хөтөлбөрийн хүрээнд ЗДТГ-ын статистикч Ц.Нарантуяа "Сайхан сумын залуучуудын статистик мэдээлэл" -ээр танилцуулга хийв. Мөн Герман Монголын хамтарсан АФФА академийн захирал Ш.Амартүвшин, сургагч багш Усанд сэлэлтийн олон улсын хэмжээний мастер, Риогийн олимпод Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин Б.Дөлгөөн нар хувь хүний хөгжлийг дэмжсэн "Өөртөө эргэлзэх урлаг" хичээлийг залуусд хүргэлээ.
Мөн урилгаар Сэлэнгэ аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Өлзийжаргал ирж улс, аймгийн хэмжээнд залуучуудын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр түүний хэрэгжилтийн талаарх мэдээ мэдээлэл өгсөн бол "Боловсролын салбарт ажиллаж буй залуучуудад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам" сэдвээр Сайхан сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан П.Саранзаяа, "Сайхан сумын залуусын эрүүл мэндийн өнөөгийн байдал" сэдвээр Хөтөл сум дундын эмнэлгийн чанарын албаны дарга Б.Амартүвшин, "Сайхан сумын залуучуудын өнөөгийн нөхцөл байдал - Сэтгүүлчийн нүдээр" сэдвээр Эрдэнэ ТВ-ийн сэтгүүлч С.Мөнхбаяр нар илтгэл тавилаа.
Залуусын эрхийг хамгаалах, тэдний үзэл бодлыг нийгэм олон нийтэд хүргэх чиглэлээр ажилладаг МЗХ-ны салбар зөвлөлийг байгуулах ажлыг чуулганаар үйл ажиллагаагаар дамжуулан амжилттай хэрэгжүүллээ. Сэлэнгэ аймаг дахь МЗХ-ны салбарын тэргүүн Б.Гандолгор, Нарийн бичгийн дарга Золзаяа, Тэргүүлэгч Тамираа нар хүрэлцэн ирж МЗХ-ын дүрмийн дагуу сумын Залуучуудын холбоог байгууллаа. Ийнхүү Сайхан сумын Залуучуудын холбоо 10 гишүүнтэйгээр байгуулагдлаа. Үүнд:
Тэргүүнээр Х.Угтахбаяр, Нарийн бичгийн дарга П.Саранзаяа, Тэргүүлэгчдээр Б.Амартүвшин, Э.Бямбасүрэн, Л.Ганпүрэв, Г.Цэцэг-Эрдэнэ, Ч.Очирдамба, Г.Оюундэлгэр, Ж.Мөнхжаргал, Ш.Ганчулуун нар сонгогдсон байна.
Чуулганы төгсгөлд сумын залуусын дунд ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэн ажилладаг, шилдэг залуусыг МЗХ-ны шагналаар шагнаж урамшуулан Хөтөл соёлын ордны уран бүтээлчид хүндэтгэлийн концерт толилуулав.
Чуулган зохион байгуулах ажлын хэсгээс хүрэлцэн ирсэн бүх залуусдаа гарын бэлэг гардууллаа.