Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЗАЛУУЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 509


Аймаг, сум болон төрөөс баримталж буй Залуучууд руу чиглэсэн бодлого, шийдвэрүүд, тэдгээрийн хэрэгжилт, залуучууд өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад дуу хоолойгоо хүргэх, үзэл бодлыг нь тусгах, тэдэнд эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэн, эрүүл, чадварлаг, бүтээлч ёс зүйтэй, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх, нийтэд тустай, сайн дурын ажилд манлайлан оролцоход уриалах зорилгоор “Нийгмийн хөгжилд залуучуудын оролцоо” анхдугаар чуулганыг Сайхан сумын ЗДТГ, ДЗОУБ хамтран 2019 оны 09-р сарын 14-ны 09:00 цагт Хөтөл соёлын ордонд зохион байгуулах тул сумын 18-39 насны залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.