Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЗАЛУУЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 346
"Монголын Залуучуудын өдөр"-ийг тохиолдуулан Сайхан сумын ЗДТГ-аас "Сумын аварга" шалгаруулах залуучуудын волейболын тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд Сайхан сумын 18-35 насны залуучуудаас бүрдсэн эрэгтэй 7 баг, эмэгтэй 6 баг өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргуудаа тодрууллаа.
Эрэгтэй төрөлд 1-р байрыг ТБДҮ баг, 2-р байрыг Номгон баг, 3-р байрыг ЗДТГ багууд тус эзэлсэн бол эмэгтэй төрөлд 1-р байрыг ТБДҮ баг, 2-р байрыг ЦШХК баг, 3-р байрыг ЗДТГ багууд тус тус эзэллээ.
Энэхүү тэмцээн нь сумын залуусын нэгдмэл, хамтач байдлыг нэмэгдүүлэх, спортоор хичээллэхийн ач тусыг нийгэмд сурталчлах, Волейболын аварга залуусыг шалгаруулах зорилгоор зохион байгуулагдлаа.