Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ОЛОН УЛСЫН "ААВУУДЫН ӨДӨР"-ИЙГ САЙХАН СУМ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 382


Өнөөгийн Монголын нийгэмд эцэг эхчүүд маань завгүй ажиллаж, хөдөлмөрлөх болж, хүүхэд гэр бүлдээ зарцуулах цаг багасч, хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхаарах байдал сулрах болсон энэ цаг үед аав хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, аавууд маань "Аав" хэмээх эрхэм алдраараа бахархах, аавуудын нийгмийн идэвх оролцоог сайжруулах зорилгоор "Аавуудын өдөр"-ийн үйл ажиллагааг зохион байгуулав. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, ДЗОУБ-ын ЗХОНХХ, Сайхан сумын аавуудын холбоо, Хөтөл соёлын ордон, УБТЗ-ын харьяа ТБДҮ-ийн хамт олон хамтран оролцож, дэмжин ажиллалаа. 
"Аавуудын өдөр"-ийг сурталчилсан энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан Сайхан сумын аавууд маань аав байхын утга учир, сайн аав, хүүхэддээ бахархан дуурайх аав байхын тулд ямар байх ёстой талаар хамтдаа суралцаж, нөхөрлөж, сумын аавуудаа уриалан жагсаалд оролцож нэгэн өдрийг үр дүнтэй өнгөрүүллээ. 
Гэр бүл бол нийгмийн анхдагч нэгж бөгөөд гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг болсон аавууд маань зөв байж, аливаад уужуу ухаанаар хандан, гэр бүл, үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлал болсон аав байх аваас сум орон нутаг маань зөв чиглэлд хөгжих нь дамжиггүй.
Бидний ажлыг хүндэтгэн дэмжин, хамтран оролцсон сумын төр төсөв, хувийн хэвшлийн байгууллагууд болон Сайхан сумын аавууддаа талархал илэрхийлье