Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Сумын наадам 07-р сарын 06,07-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 936
Монголын тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 98 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн Сайхан сумын баяр наадмыг сумын ИТХ-аас 2019 оны 07-р сарын 06,07-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна. Энэ жилийн баяр наадам Монгол улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлж эхэлсэн түүхэн 60 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог билээ. Сумын уугуул, суугуул иргэд болон эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Сайханчууд та бүхнийгээ нутгийн наадмаа зорин ирэхийг урьж байна. 
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа Дэнж хотойтол сайхан наадаарай.