Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр Сайхан сум Үндэсний хэмжээнд өрнөж буй "Зөв тусгал" аянд нэгдлээ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 473


Сайхан сумын ЗДТГ-аас "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн хүрээнд Хөтөл соёлын ордон, ДЗОУБ-тай хамтран "Хайр дүүрэн хүүхдүүд" ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. 
Өдөрлөгийн үйл ажиллагаанаас дурдвал:
Өдөрлөгийн үйл ажиллагаа сумын удирдлагууд болон авьяаслаг хүүхэд багачуудын баярын жагсаалаар эхэллээ. 
Мөн олон хүүхэд төрүүлж өсгөн "Алдарт эх"-ийн 2 дугаар одонгоор 19 ээж шагнагдлаа. 
Бяцхан үрсийн баяр хөөр дүүрэн энэ өдрийг угтан ЗДТГ-аас "Хүүхэддээ бахархан дуурайх эцэг эх нь байя" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулан, гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийн ач холбогдлыг өөрсдийн амьдрал ахуйдаа хэрхэн хэрэгжүүлж, хүүхэддээ бахархах хайртай аав, ээж байхын тулд бид ямар байх ёстой гол утга санааг тусган шилдэг эссэ бичсэн ээжүүдийг шалгарууллаа. Эссэний уралдааны тэргүүн байрыг Ш.Ариунаа, дэд байрыг Х.Цэвэлмаа, гутгаар байрыг О.Сэржмядаг нар эзэлсэн байна. 
Мөн НАМЭХ-оос Гурван хүү төрүүлсэн эмэгтэйчүүдийг алдаршуулан 10 ээжид "Дархан бэр" -ийн шагнал гардуулав. 
Өдөрлөгийн үеэр Цемент Шохой ХК-аас Сайхан сумын ихэр хүүхдүүдэд баярын бэлэг гардууллаа. 
Эрдэнэ ТВ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бяцхан хос" тэмцээний шагнал гардуулж, авьяаслаг хүүхдүүдээ урамшууллаа. 
Хүүхэд багачууддаа зориулан олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж, ААНБ-ууд шагнаж урамшуулав. 
Өдөрлөгийн хүрээнд 11,20,24 дүгээр цэцэрлэгийн авьяаслаг багш, хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнг гаргаж хүүхэд багачууддаа сонирхууллаа. 
Ийнхүү айл гэрт аз жаргал, баяр хөөр бэлэглэсэн өхөөрдөм үрсдээ зориулсан баярын үйл ажиллагааг сумын Төр төсөв, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Сумын хэмжээнд хүүхэд багачуудаа нэгэн өдөр баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгох, уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй бидний ажлыг дэмжин туслалцаа үзүүлсэн бүх байгууллагууддаа талархал илэрхийлье. 
#Зөв_Тусгал Хүүхэд таныг биш Та хүүхдээ ойлгох ёстой. 
#Зөв_Тусгал Хүүхэдтэйгээ өнгөрүүлсэн мөч бүхэн хамгийн том хөрөнгө оруулалт.