Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ХӨТӨЛЧҮҮД ХОТОО ЦЭВЭРЛЭЛЭЭ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 409


Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан өнөөдөр Хөтөл хотод нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд сумын ЗДТГ болон байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын албан хаагчид, иргэд идэвх санаачилгатай оролцож нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэлээ. 
Хүний эрүүл мэнд, амьдралын чанар нь хүрээлэн байгаа орчны физик, хими, биологи, нийгэм болон сэтгэлзүйн хүчин зүйлээр тодорхойлогддог. Орчны бохирдол нь хүн амын өвчлөлийг 20-30 хувиар нэмэгдүүлж байдаг. Тиймээс иргэд та бүхэн амьдарч буй орчиндоо цэвэр байдлыг эрхэмлэн, хогоо ил задгай хаяхгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна.