Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

САЙХАН СУМЫН ЭЦЭГ ЭХЧҮҮД ТА БҮХНИЙГ "ХҮҮХЭДДЭЭ БАХАРХАН ДУУРАЙХ ЭЦЭГ ЭХ НЬ БАЙЯ" ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 978

Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Хүүхэддээ бахархан дуурайх эцэг эх нь байя” сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдааныг Сайхан сумын нийт эцэг эхчүүдийн дунд зарлаж байгаа тул эцэг, эхчүүд та бүхэн идэвхтэй оролцохыг урьж байна. 
Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах чиглэлээр улс, аймаг, сумын хэмжээнд олон ажлуудыг өрнүүлэн ажиллаж байгаа бөгөөд нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн харилцаа хандлагад нөлөөлөх замаар хүүхдийн эрхийг хангах зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж байна.