Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

"БАХАРХАХ ТҮҮХТЭЙ САЙХАНЧУУД" НЭВТРҮҮЛЭГ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 673

17-р жарны Шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан сумын иргэддээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлэх, сумаас төрсөн алдар, гавьяатуудаа алдаршуулах зорилгоор "Бахархах түүхтэй Сайханчууд" нэвтрүүлгийг Сэлэнгэ аймгийн Миний Монголын ТВ-тэй хамтран зохион байгууллаа. Нэвтрүүлэгт сумын Төр төсөв, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын дарга,  удирдагууд болон 2018 онд ажил үйлсээрээ Сайханчуудаа манлайлсан амжилт бүтээлийн эздийн төлөөлөл болсон иргэдийг урин оролцууллаа. Иргэд та бүхэн тус нэвтрүүлгийг Сэлэнгэ аймгийн "Миний Монголын Телевиз" -ээр сар шинийн баярын өдрүүдэд үзэх боломжтой юм.