Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

0-5 насны хүүхдээ асарсан эцэг, эхчүүдэд ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгохоор боллоо

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1279

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.

Тодруулбал, Засгийн газраас тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг эхчүүдэд цалинтай чөлөө өгөх тогтоол гаргасан бөгөөд өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриалсан гэдгийг ЗГХМОНХХ-ээс мэдээллээ.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл бямба гараг бүрт ажиллуулахыг Эрүүл мэндийн сайд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Энэхүү саналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр болсон Улсын онцгой комиссын хуралдааны үеэр гаргасан юм.

Өмнө нь 2017 оны арванхоёрдугаар сард томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай 1-3 дугаар сард тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан, ажил хийж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагад зөвлөмж болгож байсан билээ.