Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

СУМЫН "ОНЦГОЙ КОМИСС" ХУРАЛДЛАА.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 383
Өнөөдрийн онцгой комиссын хуралдаанаар Улсын хэмжээнд 6 аймагт бүртгэгдээд байгаа "Гахайн мялзан" өвчин болон Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаарх цаг үеийн мэдээллүүдийг байгууллагыг дарга нарт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сонсгол хийв.
Мөн сумын Засаг дарга О.Буянаа цагийн үеийн байдалтай холбогдуулан гарсан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын 01 тоот албан даалгаврыг чиглэл бүрээр танилцуулан, хэрэгжилтийг хангах талаар үүрэг чиглэл өгсөн ба мөн үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан сумын хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар хяналт, шалгалт хийж гахайн махаар хоол хийхийг хориглох, Томуугийн дэгдэлтийг анхаарч яаралтай үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх багаж хэрэгсэл, эм тариа, хүн хүчний бэлэн байдлыг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулав.