Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ХАЛАМЖИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 409


2019 оноос халамжийн сангийн санхүүжилт орон нутгийн төсвөөс улсын төсөвт шилжиж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас олгогдохоор болсон байна.

Сангийн яамнаас төрийн сангийн санхүүжилтийн эрх нээх үйл ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 15-аас хэвийн үйл ажиллагаанд шилжинэ. Иймд  2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хөдөлмөр, халамж үйлчилгээний санхүүжилт олгогдох болохыг мэдэгдье.