Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 412
 "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ОУ-ын өдөр"-ийг угтан зохион байгуулсан "Сэтгэлийн дэм" хандивын аяны хүрээнд сум орон нутгийн удирдлага, ААНБ-ууд, ард иргэдийн тусламж дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор Сайхан сумын 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулсан өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгийн хүрээнд Сэлэнгэ аймгийн ХБИ-ийн урлагийн наадмын шүлгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Шинэбаяр, иргэн Нарангэрэл нарыг ИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр шагнав. Мөн Сайхан сумын ИТХ-ын дарга Л.Ганбаатар хувиасаа 5 иргэнд мөнгөн тусламж үзүүлэв. 
Өдөрлөгийн үеэр хандивын аянаар сайхан сэтгэлт ард иргэдийн сэтгэлээ шингээн өгсөн эд материалын зүйлсийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гардуулан өглөө.