Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Шатар сонирхогчдын "Сумын аварга" шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 603

Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг Шатар сонирхогчдын сумын АВАРГА шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, Аваргуудаа тодрууллаа. 
Эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг А.Эрдэнэбат эзэллээ. Тэрээр 19 дахь удаагаа сумын Шатрын Аваргаар тодорч байгаа билээ. 2-р байрыг Т.Лувсансамбуу, 3-р байрыг ахмад багш М.Пүрэвдорж нар эзэллээ. 
Эмэгтэйчүүдийн төрөлд С.Эрдэнэчимэг тэргүүлэв. С.Эрдэнэчимэг нь 2017 оны аймгийн аварга шатарчин эмэгтэй юм. 2-р байрыг Х.Болор-Эрдэнэ, 3-р байрыг Ш.Сарантуяа нар эзлэв. Ийнхүү шалгарсан иргэд маань Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.