Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

"БҮТЭЭЛЧ ЗАЛУУЧУУД-2018" ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД ХОГИЙН ЦЭГҮҮДИЙГ БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 658

Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, "Цэвэр хотын төлөө" уриан дор "Бүтээлч залуучууд-2018" өдөрлөгийг ЗДТГ, ДЗОУБ ЗХОНХХ-тэй хамтран санаачилж, зохион байгуулан ажиллалаа. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Хөтөл 1 дүгээр баг, Гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 хогийн цэг хийж, байршууллаа. Уг ажилд сэтгэл зүтгэл гарган оролцсон:

1. Хөтөл соёлын ордны уран бүтээлч Д.Гансүх, Г.Бат-Эрдэнэ, Б.Ариунзаяа, П.Эрдэнэцэцэг, Б.Одонтуяа, Г.Хаянхярваа, н.Болорбаатар,

2. Аврах, гал түймэр унтраах 61 дүгээр ангийн ажилтан н.Баттөгс, н.Батмөнх, Д.Шинэбаяр,

3. "ЦШХК"-ийн  Чулуунцар болон Цемент үйлдвэрлэлийн ажилтан Н.Эрдэнэхүү, Б.Пүрэвбаатар, Г.Отгонтамир, Б.Алтаншагай, Г.Отгонбаатар, 

4. "Гавшгай-Ус" ХХК"-ийн ажилтан Г.Дорж, 

5. Хот тохижилтын газрын даргын үүрэг гүййцэтгэгч Я.Баттөмөр, ажилтан Л.Дашчулуун, Ц.Төмөрбаатар, н.Эрдэнэбаатар, 

6. "Хараат" СӨХ-ны дарга М.Мөнхбаясгалан, ажилтан Ц.Мөнх-Очир,

7. ҮБХИС-ийн оюутан С.Цэрэгням  нарт талархал илэрхийлье.

Залуучуудын бүтээн байгуулсан 2 хогийн савыг "Хараат"  СӨХ болон "Хөтөл Өргөө" СӨХ-ны удирдлагуудад албан ёсоор хүлээлгэн өглөө.