Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

СУМЫН АЖ АХУЙН НЭГЖ, АЛБАН БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ДУНД “ШАРИЛЖГҮЙ СУМ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 609

Сумын Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/184 тоот “Шарилж, хог ургамал устгах” тухай захирамж боловсруулж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд зураг төлөвлөгөө, төсөв гарган ажиллаж байгаа бөгөөд Засаг даргын нөөц хөрөнгөөс 241700 /хоёр зуун дөчин нэгэн мянга долоон зуу/ төгрөгөөр 6ш хор цацагч буюу автомакс, ААНэгж байгууллагаас  1кг -258000 /хоёр зуун тавин найман мянган/ төгрөгийн үнэтэй хор /алмазис/  1,5кг-ыг гаргуулж тус тус ашиглаад байна. Захирамжийн дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. 

Хөтөл 1 дүгээр баг: 

Багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 38 аж ахуй нэгж, байгууллага болон жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд багийн Засаг  даргын 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03 тоот хугацаатай албан бичиг хүргүүлж,  мөн 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагт 1 дүгээр байрнаас 14 дүгээр байрны оршин суугчдад бүх нийтийн шарилж, хог ургамал цэвэрлэх уриалга гаргаж, 52 орцны үүдэнд нааж мэдээлснээс гадна тус өдөр багийн Засаг дарга, нийгмийн ажилтны хамт чанга яригч ашиглан иргэдийг зарлан дуудаж уриалан ажилласан.       

ДСЦТС-ний Ц.Содбаяр даргатай Хөтөл салбарын хамт олон болон 1-4 дүгээр байрны оршин суугчид хамгийн идэвхтэй оролцож, 3 машин хог ургамал цэвэрлэж ачуулсан байна.

Гавшгай 2 дугаар баг:

Багийн нутаг дэвсгэр, нийтийн эзэмшлийн зам талбай, төр болон хувийн хэвшлийн ААН байгууллага, иргэдийн хашаа байшингийн ойр орчимд ургаж буй шарилж, хогийн ургамлыг устгах тухай мэдэгдэл, багийн Засаг  даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хугацаатай албан тоот бичиг зэргийг холбогдох газар хүргүүлэн ажилласан. Мөн өөрсдийн нөөц бололцоог ашиглан Хараат СӨХ-той хамтран бичил хорооллууд болох 15-19, 20-24, 39-40, 40а,б байрны ойр орчмын шарилж ургамлыг устгах ажлыг зохион байгуулж хяналт тавин ажилласан байна.

Номгон 3 дугаар баг:

Багийн нутаг дэвсгэрт шарилж, хогийн ургамлыг устгах ажлыг 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Шивээн Өндөр, Шивээ Булаг, Өнөр Булагтай ХХК- аас хог ургамлын хор гаргуулж, төр төсвийн болон ААНэгжийн албан хаагчдыг хамруулж, үүрдэг автомаксаар нийтийн эзэмшлийн зам талбайд хор цацах ажлыг хийж гүйцэтгэн, иргэн Б.Баасанжавтай харилцан тохиролцож өдрийн 20,000 төгрөгөөр тосгоны нийтийн эзэмшлийн төв зам дагуух шарилж, хог ургамлыг гар хадуураар хадах ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын хүрээнд нийт 4 орчим га талбайн хог ургамлыг устгасан бөгөөд уг ажлыг 2018 оны 07 дугаар сарын 23-28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.