Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Цаг үеийн мэдээ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 938
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ-аас хүсэлт уламжилсны дагуу Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 40 хүний суудалтай 10 автобус /шаардлагатай тохиолдолд нэмэх боломжтой/ “УЛААНБААТАР – ХӨТӨЛ” чиглэлд 2020.12.08-ны өдрөөс 10-ны өдрүүдэд зорчих хөдөлгөөн хийгдэхээр боллоо.
Анхаарах зүйлс:
* WWW.119.MN сайтад бүртүүлж, PCR шинжилгээ өгч, хариугаа авсан байх шаардлагатай.
• Автобусны суудлын билет захиалахдаа бусад аймгийн төвүүдрүү зорчих хөдөлгөөн хийж байгаатай адил зарчмаар https://eticket.transdep.mn/ онлайн тасалбар захиалах сайтаар захиалах бөгөөд 1 суудлын төлбөр 15,000 төгрөг,
• 2020.12.08-ны өглөөний 08:00 цагт Драгон авто вокзалаас Сайхан сум /ХӨТӨЛ/-руу УНР 0886 автобус хөдлөх ба эхний автобусны суудлын захиалга дууссаны дараа 2 дахь автобусны суудлын захиалга хийгдэх байдлаар явна.
https://eticket.transdep.mn/ онлайн тасалбар захиалах сайтын зорчих чиглэл сонгох хэсэгт албан ёсоор СЭЛЭНГЭ АЙМАГ, САЙХАН СУМ гэсэн нэмэлт сонголтын тохиргоог идэвхжүүлсэн болно.
• Мөн иргэд билет захиалсан хуваарийн дагуу цагаа баримтлахыг анхааруулъя.
https://eticket.transdep.mn/?fbclid=IwAR0a6lTYCjhVTLIEuMprTVYC9bFJVZLOdj6Iebsm3tMCueNF_kZXrYKhfBs