Цөөн үгээр

- ЭР ЦЭРГҮҮД ЭХ ОРНОО ХАМГААЛАХААР МОРДЛОО. - “ҮЕ ҮЕИЙН АТАРЧДЫН ДУРСАМЖ УУЛЗАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ. - САЙХАНЫ БАГШ НАР АМЖИЛТ БҮТЭЭЛ АРВИНТАЙ БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

ТҮҮХЭН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 354

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМЫН ТҮҮХЭН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэг. Түүхэн замнал

Сэлэнгэ аймгийн Сайхан сум нь Атар газар эзэмших 2 дахь аянаар 1976 онд үндэс сууриа тавьсан  Номгон сангийн аж ахуйг түшиглэн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 03-р сарын 26-ний өдрийн 64-р зарлигаар байгуулагдсан юм.

Сайхан сумын Ардын Депутатын Хурлын анхдугаар чуулган 1977 оны 04-р сарын 17-ны өдөр хуралдаж, сумын АДХ-ын депутат 25 хүний бүрэн эрхийг батлан гүйцэтгэх захиргааг байгуулж, анхны даргаар Нацагийн Пэрэнлэй, орлогч даргаар Өнөрийн Цогтбаяр, нарийн бичгийн даргаар Санзайн Бадарч нарыг сонгожээ.

Сайхан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны анхны бичиг баримтыг намын үүрийн нарийн бичгийн дарга Ш.Бизъяа, сум САА-н дарга Н.Пэрэнлэй, орлогч дарга Ө.Цогтбаяр нар боловсруулсан байна.

1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсан, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид өөрчлөлт оруулснаар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа татан буугдаж, Сумын Засаг Даргын Тамгын газар байгуулагджээ.

Сумын анхны засаг даргаар Сүхийн Цэдэн-Иш томилогдож орлогч даргаар О.Буянаа, Тамгын газрын даргаар н.Баасан нар ажиллаж байв.

Монгол Улсын Их хурлын 1994 оны 35-р тогтоолоор Дархан хотын Хөтөл хороог Сайхан суманд нэгтгэснээр сум нь үйлдвэр, хөдөө аж ахуй хосолсон томоохон засаг захиргааны нэгж болсон юм.

Хөтөл хот нь ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар 1982 оны 06 сарын 26-ны үндэс сууриа тавьсан бөгөөд соёл урлаг, эрүүл мэнд, дэд бүтцийн салбар эрчимтэй хөгжсөн сүүлийн үеийн томоохон төв болон хөгжиж байна.

Дархан хотын Хөтөл хороо нь 1984 оны 03-р сарын 14-нд АДХ-ын депутат 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр анхны чуулганаа хуралдуулж, АДХГЗ-г байгуулж, ЦШХК-ын дарга бөгөөд Ардын Депутатын Хурлын болон Гүйцэтгэх захиргааны анхны даргыг Цэндийн Сампилноров хавсран ажиллаж байлаа.

1989 онд Дархан хотын Хөтөл хороог ЦШХК-ын харъанаас гаргаж, төрийн захиргааны анхан шатны нэгж Хөтөл хорооны АДХГЗ-г бий болгосон Анхны Даргаар Батын Баттулга орлогч даргаар Дистей Бат-Өлзий, нарийн бичгийн даргаар Хүнийхүүгийн Оюунтуяа, ерөнхий нягтлан бодогчоор Дамбын Гарьдрагчаа нар ажиллаж байв.

Монгол улсын УИХ-ын 1994 оны 53 дугаар тогтоолоор засаг захиргааны нэгжийг өөрчлөн Засгийн газрын 128 дугаар тогтоолын 5 дугаар заалтаар аймгийн зэрэглэлтэй Сэлэнгэ аймгийн Хөтөл хот буюу хотын захирагчийн Албыг байгуулсан бөгөөд анхны хотын захирагчаар Чимэдийн Цэрэнтогтох сонгогджээ. 1999 оны УИХ-ын 22 дугаар тогтоолоор Сайхан сумын төвийг Хөтөл хотод шилжүүлсэн байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ