Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 486

 Сэлэнгэ аймгийн Сайхан сумын  төв Хөтөл хот нь 1984 онд БНМАУ-н Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Дархан хотын хороо нэртэйгээр анх байгуулагдсан. Монгол Улсын Их Хурлын 1994 оны 35-р тогтоолоор Хөтөл хороог Сэлэнгэ аймагт харъяалуулж, Засгийн газрын 1994 оны 128-р тогтоолоор аймгийн зэрэглэлтэй хот болгосон. Улсын Их Хурлын 1999 оны 22-р тогтоолоор Сайхан сумын төвийг Хөтөл хотод шилжүүлсэн. Хөтөл хот нь Улаанбаатар хотоос хойш 260 км, Сүхбаатар хотоос баруун урагшаа 163 км, Дархан-Уул аймгаас баруун тийш 58 км, Орхон аймгаас зүүн тийш 148 км зайтай оршдог. Хөтөл, Гавшгай, Номгон, Дөмбөн гэсэн 4 багийн нийт 2762 өрхөд 9650 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхнээсээ 3-д, газар нутгийн хэмжээгээр 11-д ордог сум юм.