Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

САЙХАН СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 5307

 СУМЫН БЭЛЭГ ТЭМДЭГ

Бэлэг тэмдгийн хамгийн гадна талын ногоон хүрээ нь ган гачиггүй байх тухай бэлгэдсэн  бөгөөд зүүн дээд хэсгийн буудайг дүрсэлсэн ба газар тариалангийн голлох бүс, баруун дээд хэсэг нь барилгын материалын үйлдвэрлэлийн бүс болох тухай харуулж тэдгээрийн дунд чандмань эрдэнэ байрлуулсан нь газар тариалан, үйлдвэрлэл хослон хөгжиж, ард иргэдийн амьдралыг тэтгэж, элбэг дэлбэг байх тухай бэлгэджээ.

Дундах дэвсгэр хэсэг дээр алсаас сүндэрлэх цементийн үйлдвэрлэл, түүн доторх дамжлага,  нэгжүүдийн тасралтгүй байдлыг бэлгэдэн харуулсан бөгөөд түүнийг буудайн хөвөө хязгааргүй талбай дээр байрлуулан харуулсан байна. 

 

 

СУМЫН ЕРӨНХИЙ ЗОРИЛТ

Тус сум нь “Аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй дэд бүтэц, үндэсний эрүүл хүнс, үйлдвэрлэлтээрээ аймаг болон улсдаа тэргүүлэх, төрийн байгууллагаас иргэддээ үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг ил тод нээлттэй болгох, нутгийн удирдлагын байгууллагын бүтцийг оновчтой зохион байгуулах” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Гадаад дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, шинэ техник технологийг нутагшуулах;
  • Үйлдвэр, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжиж,  ажилгүйдлийг бууруулах:

СУМЫН ОНЦЛОГ

  • 1980-аад онд илгээлт өвөртлөн ирсэн нутаг нутгийн залуучуудаас бүрдсэн бөгөөд төв зам, төмөр зам дагуу байрлах, дэд бүтэц сайтай, газар тариалан, үйлдвэрлэл хослон хөгжсөн онцлогтой Сэлэнгэ аймгийн баруун бүсийн 5 сумдын төв юм.

Газарзүйн онцлог. Далайн төвшнээс дээш 700-1500 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хангайн уулархаг мужийн 1-р мужид оршино. Орхон, Хараа голын ай савд багтдаг. Хойноосоо урагшаа сунаж тогтсон хэлбэртэй. Баруун хойд талдаа Хушаат, баруун талаараа Сант, баруун урд талаараа Орхон, зүүн урд талаараа Баянгол, зүүн талаараа Дархан-Уул аймагтай тус тус хиллэдэг.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээтолгодбүхийталхээрбуюу эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

ГАЗАР НУТАГ

Нийт газар нутгийн хэмжээ 131187 га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

119470,72

91,07

Ойн сан бүхий газар

6160

4,7

Усан сан бүхий газар

249

0,19

Тусгай хэрэгцээний газар

1262,45

0,96

Тосгон, суурингийн газар

2643,54

2,01

Дэд бүтцийн газар

1401,29

1,07

Төрийн байгууллага

Сэлэнгэ аймгийн Сайхан сум нь Атар газар эзэмших 2 дахь аянаар 1976 онд үндсэн сууриа тавьсан. Номгон сангийн аж ахуйг түшиглэн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдйин 1977 оны 03-р сарын 26-ний өдрийн 64-р зарлигаар байгуулагдсан.

1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар Сумын Засаг даргын Тамгын газар байгуулагджээ.

Сайхан сумын ЗДТГазар нь 8 алба, тасгийн хэмжээнд 35 төрийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд Номгон тосгоны захирагчийн албанд 15 төрийн албан хаагч ажиллаж байна.

ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр улсын чанартай хатуу хучилттай зам Дархан- Эрдэнэтийн чиглэлийн 44км, хотын төвдөө орон нутгийн өмчийн хатуу хучилттай 2,4 км зам, 2-р баг хүртэл шороон зам, Номгон 3-р багт 1,4 км сайжруулсан хөрсөн зам ашиглагддаг.

Цахилгаан хангамж.Сум нь 1983 онд ашиглалтанд орсон Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээний харъяа төвийн эрчим хүчний системд холбогдсон. Орхон сумаас Номгон 3-р багийн чиглэлтэй 110/23,8/10квт-ийн дэд станцтай.26 ажилтан албан хаагчтай.

ЗДТГазрын албан хаагчид төрийн үйлчилгээг ард иргэддээ “Хүлээж биш, хүрч үйлчлэх”-ийг эрхэм зорилго болгон ажиллаж байна.

Дулаан хангамж.

Сумын төвд “Цемент Шохой” ХХК-ны харъяа босоо халаагуурт 3 зуух бүхий 20 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станц ажилладаг бөгөөд Номгон3-р багт 1 дулааны уурын зуух ажиллаж байна.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 1310 айлын 28 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм.

ХҮН АМ

Хүн ам, өрхийн тоо

 

 

Насны бүлэг

Бүгд

Эрэгтэй

Эмэгтэй

0-5 нас

1154

612

542

6-18 нас

2066

1043

1023

19-59 нас

5329

2883

2446

60 ба түүнээс дээш нас

476

192

314

Бүгд

9325

4730

4595

 

2016 оны эцэст суурин хүн амын тоо 9325 байна. Хүн амын нас хүйсийн бүтцээр авч үзвэл нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 50,7 эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49,3, 0-16 насны хүүхэд  2866 буюу 26,6%, 17-59 насны хүн 5970 ба 64,1%, 60-аас дээш насны хүмүүс 476 ба 5,1 хувийг тус тус эзэлж байна.

            Сумын хэмжээгээр хагас өнчин хүүхэд 156, бүтэн өнчин 5, өрх толгойлсон хүүхэдтэй гэр бүлгүй хүн 161 байгаа ба үүнээс 76 нь гурав хүртлэх хүүхэдтэй өрх байна.

211 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд нийт дүнгийн 45,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

НИЙГМИЙН БОДЛОГО

 

ХӨТӨЛ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 1850 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 35 иргэн суралцаж байна.

Номгон ЕББДС /Дотуур байртай/

  • Номгон ЕББДС
  • 1981 онд баригдсан, тоосгон хийцтэй. Дотуур байр нь 80 хүүхдийн хүчин чадалтай.
  • Сургууль нь 264 хүүхдийн хүчин чадалтай, одоо 300 хүүхэд суралцаж байгаа.
  • 31 багш, ажилчинтай

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

            Сайхан суманд 4 төрийн өмчийн цэцэрлэг, “Азтай цэцэг” хувийн хэвшлийн цэцэрлэг ажиллаж сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 97 хувьтай байна.

11-р цэцэрлэг

  • Хөтөл 1-р багт байршилтай.
  • 140 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 201 хүүхэд хүмүүжиж байна.
  •  27 багш, ажилчинтай
  • 1983 онд ашиглалтанд орсон  угсармал хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

20-р цэцэрлэг

  • Хөтөл 1-р багт байршилтай.
  • 140 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 225 хүүхэд хүмүүжиж байна.
  • 27 багш ажилчинтай.
  • 1983 онд ашиглалтанд орсон  угсармал хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

24-р цэцэрлэг

  • Гавшгай 2-р багт байршилтай.
  • 280 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 281 хүүхэд хүмүүжиж байна.
  • 39 багш, ажилчинтай
  • 1990 онд ашиглалтанд орсон  угсармал хийцтэй, зориулалтын барилга.
  • Инженерийн төвлөрсөн хангамжтай.
  • 2015 онд Улсын тэргүүний цэцэрлэгээр шалгарч шагнагдсан.

Номгон 28-р цэцэрлэг

  • Номгон 3-р багт байршилтай.
  • 140 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 142 хүүхэд хүмүүжиж байна.
  • 25 багш, ажиллагсадтай
  • 1987 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга.
  • Инженерийн төвлөрсөн хангамжтай

ЭРҮҮЛ МЭНД

Суманд улсын төсвийн 65 ортой 2 эмнэлэг, 6 эмийн санүйл ажиллагаа явуулж, 12  их эмч, 43 эмнэлгийн тусгай мэргэжилтэнажиллаж байна.

Сум дундын эмнэлэг

  •  Хөтөл 1-р багт байршилтай
  •   65 ортой
  •   10 их эмч, 37 тусгай мэргэжилтэн , 10 асрагч, 9 конторын ажилтан нийт 65 ажилчинтай.
  •   1983 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Номгон багийн эрүүл мэндийн төв

  • §1994 онд ашиглалтанд орсон.
  • §Тоосгон хийцтэй.
  • Номгон 3-р багт байршилтай
  • 15 ортой
  • 2 их эмч, 15 тусгай мэргэжилтэнтэй.

СОЁЛ, УРЛАГ СПОРТ

Соёлын ордон

  •   Гавшгай 2багт байршилтай
  •   500 хүний суудалтай
  •   25 ажилчинтай
  •   1986 онд ашиглалтанд орсон  цутгамал төмөр хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Номгон соёлын төв

  •  2002 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй
  •   6 ажилчинтай
  •   Номгон 3-р багт байршилтай

Спорт клуб

  •   1991 онд ашиглалтанд орсон.
  •   2 ажилчинтай
  •   Хөтөл 1- багт байршилтай

2015 онд Сайхан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бүрэн засвар хийж сүүлийн үеийн стандарт резинэн шалыг суурилуулан хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлсэн.

Спортын талбай

Цемент-Шохой ХК-ий хөрөнгө оруулалтаар сагс, гар бөмбөг, хөл бөмбөгийн иж бүрэн талбайг 2010 онд ашиглалтанд оруулсан.

Шашин, сүм хийд

 

  •   Сумын хэмжээнд будда 2, христ 2 сүм үйл ажиллагаа явуулж байна.  2015 онд ЗДТГазрын санаачилгаар Цемент-Шохой ХК болон сүсэгтэн олны өргөл, хандив тусламжаар “Чойжирпэлжайлин” хийдийг барьж байгуулсан болно.

ХҮҮХДИЙН ПАРК, НААДМЫН ТАЛБАЙ /1984 онд ашиглалтанд орсон/

Улсын нөөцийн агуулах

Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн Хөтөл салбар жилдээ 36 мянган тонн тариа хүлээн авч хадгалах хүчин чадалтай.

28 ажилчинтай.

Сум дундын шүүх, Сум дундын прокурор

1990 онд сувиллын зориулалтаар ашиглалтанд орсон. Шүүх 22 ажилтан албан хаагчтай. Прокурор 9 албан хаагчтай. Нэг байранд байрладаг.

Цагдаагийн тасаг

  •         1981 онд ашиглалтанд орсон.
  •         45 ажилтан, албан хаагчтай
  •          Хөтөл 1-р багт байршилтай

Төмөр бетон дэрний үйлдвэр

УБТЗ-ын Замын албаны харъяа Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэр нь 1997 онд ашиглалтанд орж БНХАУ-ын техник технологиор CZ-1 маягийн урьдчилан хүчитгэсэн арматуртай төмөр бетон дэр, 2005 онд технологийн шинэчлэлт хийгдэж ОХУ-ын техник технологиор АРС-4 бэхэлгээтэй төмөр бетон дэр үйлдвэрлэх болсон.

Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр нь CZ-1 болон АРС-4 бэхэлгээтэй 2 төрлийн бетон дэр үйлдвэрлэж байна. Жилдээ 216000 ширхэг бетон дэр үйлдвэрлэх хүчинчадалтай.

8 цех 300 ажилчинтай.

ЦЕМЕНТ-ШОХОЙ ХХК

Хөтөлийн Цемент Шохой ХХК нь 800 гаруй ажилчинтай, жилд 1 сая тонн портланд цемент, 65,0 мянган тонн шохой, жилд 1,2 саятонн шохойн чулуу олборлох ил уурхай, бутлуурын цех, 162000 гкл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны станц, , авто машин механикийн бааз зэрэг үндсэн болон туслах үйлдвэрлэлийн бус хүрээний 20 гаруй цех нэгжүүдээс бүрддэг.

Ус хангамж.

Сумын төвд орон нутгийн өмчит Гавшгай-Ус ХХК цэвэр усны эх үүсвэрийн 19 худаг камер бүхий,12 км урт дулаан хангамж 10,8 км хэрэгцээний халуун ус, 11,4 км цэвэр усны шугам сүлжээ тоног төхөөрөмжтэй. 22 км зайнаас усаа олзворлодог. 2000м3 багтаамжтай 2 усан сан, хоногт 5000-6000 м3 ус олзворлодог4 өргөх станцтай, гэр хорооллын 500 өрхийг хангадаг 4 зөөврийн худагтай. Төвлөрсөн ус хангамжийн системд 1500 гаруй өрх, 80 гаруй ААНБ холбогдож бусад айл өрх 4 ус түгээх байрнаас  усаа авч байна.

Цэвэрлэх байгууламж

  •   Цэвэрлэх байгууламж
  •   2700-3000  м3  ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Одоо 3500 м3 ус цэвэршүүлж ажиллана. 28 орон сууцны 2700-3000 м3 ус цэвэршүүлж нууршуулах талбайд хийдэг цэвэрлэх байгууламжтай.