Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хөтөл Соёлын Ордон

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1651

 

ХӨТӨЛ СОЁЛЫН ОРДОНЫ ТАНИЛЦУУУЛГА|

Соёлын ордон нь 1986 онд МҮЭ-ийн Төв зөвлөлийн тогтоолоор ЦШХК-ний “ Соёл техникийн  ордон ” нэртэйгээр ЗХУ-ын тусламжаар баригдсан юм. 500 хүний суудалтай үзэгчдийн заал, 300 хүний багтаамжтай бүжгийн заал, 100 хүний багтаамжтай хурлын бага заалтай, 57 өрөө тасалгаатай, гэрэл дуу авианы иж бүрэн тоноглолтойгоор нийт 2477м2 талбайтай 45 хүний орон тоотой, 8 жүжигчин, 27 ажилтантайгаар байгуулагдсан. 1991 онд Засгийн газрын тогтоолоор орон нутгийн засаг захиргааны мэдэлд шилжиж төр засгийн байгууллагад харъяалагдаж Соёлын төв болон ажиллаж байгаад БСШУ-ны сайдын “Соёлын ордоны үлгэрчилсэн дүрэм батлах тухай” 2011 оны 83-р тушаалын дагуу “Хөтөл Соёлын ордон ” хэмээн нэрлэгдэж зэрэглэл статусыг өөрчлөн орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага болж Монголын Урлагийн Ажилтаны Холбооны гишүүн байгууллагаар элссэн. Одоогоор тус Соёлын ордон нь Г.Гэрэлбаяр захиралтай захиргаа аж ахуйн анги, уран бүтээлийн анги гэсэн  бүтэцтэйгээр 25 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Соёлын ордоны үндсэн зорилго нь: Төр олон нийтийн мэргэжлийн болон сайн дурын байгууллаас хүн амын дунд соёл хүмүүжил чөлөөт цагийн ажил явуулж түшиц газар бөгөөд хүмүүсийн өсөн нэмэгдэж байгаа оюуны эрэлт хэрэгцээг хангах, тэдэнд урлаг уран сайхны мэдрэмж мэдлэг олгох, гоозүйн ёс суртахууны хүмүүжил олгох, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд нь идэвхитэй туслах , хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Соёлын ордоны нийтийн номын сан нь: 1981 онд Ажилчдын клубын дэргэдэх “Номын сан” нэртэйгээр 6 хүний суудалтай 500 ширхэг боть номтойгоор Вагончикт анх байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлж байсан. 1986 онд Соёл техникийн ордон ашиглалтанд орсоноор орчин үеийн зориулалттай өрөө тасалгаатай нийтийн номын сан бий болсон. Тухайн үед номын сангийн ном хэвлэл нь хот, хөдөө аймгуудаас илгээлтээр ирсэн ажилтан залуучуудаас бэлгийн журмаар анх ном хандивлагдаж төлөвлөснөөр номын сангийн фондын баяжилтын эх үүсвэр бий болжээ. 1981-1986 онд номын санчаар Пунцаг гэдэг хүн ажиллаж байгаад түүний дараагаар Одончимэг, Дунгармаа, Будрагчаа, Туяа, Ч.Туяа нар ажиллаж байсан. Одоогоор тус номын сан нь 4132 номын фондтой, 20 уншигчийн суудалтай, орчин үеийн өрөө тасалгаатай, цахим  номын фондтой, иргэдэд цахимаар үйлчилгээ үзүүлэн номын санч Л.Энхцэцэг ажиллаж байна. 

Соёлын ордоны орон нутаг судлах танхим нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүх соёлын үл хөдлөх дурсгалд газар, соёлын биет болон биет бус өвийг бүртгэн хамгаалж, сурталчлах ажлыг Отгонсүрэн анх ажиллаж байсан. Түүний дараагаар Бат-Өлзий, Мөнхбаясгалан, Батжаргал нар ажиллаж байсан. Одоогоор түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар -5, соёлын 31 өв, 22 соёлын биет бус өвийг өвлөн тээгч бүртгэлтэй орон нутаг судлах танхимын ажилтнаар Б.Ариунзаяа ажиллаж байна.

Сайхан сумын Спорт клубын түүх:

Анх 1982 оны 6-р сарын 26-нд ЦШК-ны ашиглалтын өмнөх захиргааны дэргэд биеийн тамир хамтлаг байгуулагдаж биеийн тамирын аргазүйчээр хүндийн өргөлтийн спортын мастер П.Гомбохүү ажиллаж байв.

Үүнээс хойш тус хамтлагийн тамирчид Дархан хотын дарга шалгаруулах тэмцээнд хөнгөн атлетик, сагсан бөмбөг, хүндийн өргөлт төрлөөр оролцож байв. Анх удаа Дархан хотын аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн 1982 оны 10-р сарын дундуур болж Д.Ганбаатар, Б.Сайнбилэг, Б.Батмөнх, Туваанжав, А.Оюунбилэг, С.Оюунчимэг, Х.Бурангаа, Д.Энхтөр нар оролцож байв. 1983-1991 оны хооронд хамтлагийн дарга Ц. Сампилноров, ЦШК-ны арга зүйчийг 1982-1989 он П.Гомбохүү, 1989-1991 оны хооронд аргазүйчээр  Д.Ганбаатар, 1991 оны 10-р сарын 26-ны өдөр Хөтөл хотын АДХГ захиргааны 43-р тогтоолоор биеийн тамир спорт клуб болон өөрчлөгдсөн. ЦШК-аас тусд нь спорт клуб байгууллав. Анхны клубын эрхлэгч Д.Ганбаатар, нябо Г.Удвал, аргазүйч Д.Дандар, Б.Эдуард, нярав С.Оюунбилэг, зураач Х.Юндэн, Сахиул С.Лхам нар ажиллаж байгаад 1994 оноос Сэлэнгэ аймгийн спорт хорооны харъяанд ажиллаж байна. Одоо тус спорт клуб нь Аргазүйч Д.Ганбаатар, үйлчлэгч Очирхуяг нар ажиллаж 2 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.