Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

20-р Цэцэрлэг

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1599

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМЫН ХӨТӨЛ ХОТЫН
20-Р ЦЭЦЭРЛЭГ

 

Хөтөл хотын 20-р цэцэрлэгийн хамт олон нь улс эх орондоо хүч чадал, эрдэм ухаанаа зориулан улс, аймаг, сум, хот, байгууллагынхаа нэр төрийг өндөрт өргөн ажиллаж ирсэн бөгөөд алсын хараа нь олон улсын жишигт нийцсэн  бага насны хүүхдийн хөгжлийн төв – нээлттэй, оюуны анхдагч уурхай болоход чиглэгдэнэ. Тус цэцэрлэг нь анх 1983 онд ашиглалтанд орж, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх зорилготой Орос цэцэрлэг ажиллаж байгаад 1987 оны 1 сарын 6-нд Монголын талд хүлээлгэн өгснөөр эдүгээ 30 гаруй жилийн түүхийн хуудастай болсон байна.

Тус цэцэрлэг нь:

  • “Сумын төсвийн Шилдэг байгууллага” -2003, 2010, 2012 онуудад
  • “Аймгийн тэргүүний цэцэрлэг” -2007 он
  • “ Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг” 2013 он
  • “ Оюун ухааныг дэмжигч цэцэрлэг” -2012 он
  • “ Хүүхдэд ээлтэй цэцэрлэг”- 2010 он
  • “ Хүүхдийн авъяасыг дэмжигч цэцэрлэг” -2011 он
  • “ Эх хүүхдэд ээлтэй цэцэрлэг” -2012 он
  • “ Эрдэм номыг дээдлэгч хамт олон” -2011 он
  • “ Хөдөлмөрч, бүтээлч хамт олон” -2011 он
  • “ Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага* - 2015 он
  • “ Замын хөдөлгөөн- Цагаан толгой” улсын уралдааны тусгай байрын шагнал зэрэг болзлуудыг ханган Батламж, цолыг хүртсэн байна.
  • 2011 онд Дундад улсын ӨМӨЗО-ны Хөх хотын Одон телевизээс зохион байгуулсан * Хүүхдийн урлагийн их наадам* -д тус цэцэрлэгийн * Тусгай салаа* хамтлаг морин хуур, дуу, бүжгийн төрлөөр оролцон * Шилдэг хамтлаг* -аар шалгарсан байна.

 

     Хөтөл хотын 20 дугаар цэцэрлэгийн хамт олон нь 2015 оноос Дундад улсын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны 3-р үндэстний хүүхдийн цэцэрлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр  *БАГШ СОЛИЛЦОО* хөтөлбөрийг сүүлийн 3 жил тасралтгүй зохион байгуулан хамтран ажиллаж байна.  

 

20 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТУУД:

Д/д

Байгууллагын хөгжлийн үе шатууд

Онцлог шинж чанар

1.

Үүсэн бий болсон

/1983-1987 он /

       1983 онд ашиглалтанд орж, орос цэцэрлэг ажиллаж байгаад, 1987 оноос Монголын талд хүлээлгэн өгснөөр үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй билээ.

2.

Бэхжиж хөгжсөн нь

/1988-1989 он /

       1988 оноос анхны бэлтгэл бүлгийг төгсгөн сургалтын үйл ажиллагаа тогтмолжиж ирсэн бөгөөд орос цэцэрлэгийн материаллаг баазад түшиглэн ажиллаж байсны гадна төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогын зохицуулалтаар бүрэн тохижсон байна.

3.

Хөгжлийн шинэ үетэй дасан зохицсон нь

/1990-1999 он /

       Сургалтын технологийн өөрчлөлт хийх алхмуудыг дэвшүүлж, бүтээж эзэмшихүйн танин мэдэх сэтгэлгээг хүүхдэд эзэмшүүлэх дэлхий нийтийн хандлагыг нэвтрүүлж эхэлсэн.

4.

Шинэ зууны хөгжлийн зорилтуудтай цэцэрлэгийн хөгжлийг уялдуулах ажлын гараагаа эхэлсэн нь

/1999 оноос хойш/

       Цэцэрлэгийнхээ өмнө гаргасан амжилтуудаа бататган, нэр хүндээ алдалгүйгээр улам дээшлэн дэвших шинэлэг алхмууд хийсэн, хийж байгаа он жилүүд үргэлжилж байна.