Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хөтөл ЕББДС

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 3017

СЭЛЭНГЭ  АЙМАГ  САЙХАН  СУМ  ХӨТӨЛИЙН  ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН  СУРГУУЛИЙН  ТОВЧ  ТАНИЛЦУУЛГА

 

 

Хөтөлийн ЕББДС нь 1983 оны 9-р сард 55 сурагч, 3 багш, 2 ажилчинтай үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 1984-1985 оны хичээлийн жилд 8 жилийн сургууль, 1986-1987 оны хичээлийн жилд 10 жилийн сургууль болон өргөжиж одоогийн хичээлийн байраа иж бүрнээр нь хүлээн авсан.

2016-2017 оны хичээлийн жилд тус сургуулийн 1-12-р ангид нийт 1632 суралцагч суралцаж байгаа ба 5 удирдах ажилтан, 79 багш, 20 ажилчидтайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэргэжлийн багш нар болон ажилтан, ажилчид “Хүмүүнлэг, нийгмийн ухааны тэнхим”, “Байгалийн ухааны тэнхим”, “Бага боловсролын тэнхим”, Захиргаа, аж ахуйн тэнхимд хуваагдан ажиллаж байна.

Тус сургуульд  зөвлөх зэрэгтэй багш 5, тэргүүлэх зэрэгтэй багш 13, заах аргач зэрэгтэй багш 32 ажиллаж байгаа нь нийт багш нарын 60.9 хувийг эзэлж байна. Мөн “Алтан гадас” одонт багш 5, “Хөдөлмөрийн хүндэт” медальт багш 1, Боловсролын тэргүүний ажилтан багш 26, худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан 1, үйлдвэрчний эвлэлийн тэргүүний ажилтан 2 , 2014 оны Улсын оны шилдэг багш 1 тус тус ажиллаж байна.

Сургуулийн  амжилтаас  дурьдвал:

›  1991 онд Дархан  хотын  18 сургуулиас сурлагын  чанараараа  3-р байр.

›  2001 оны сумын “Тэргүүний байгууллага”.

›  2003 онд бага ангийн багш Ж.Дагва, доктор Ванчинсүрэн, С.Ганбаатар, Б.Нямаа, Ж.Эрдэнэтуяа нар “Унаган ухаанд нь түшиглэн хөгжүүлэх” шинэ бүтээлийн патент авсан.

›  2006 оны Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Шилдэг төсөв”-ийн байгууллага.  

›  2008 онд  Сэлэнгэ  аймгийн  “Шилдэг  сургалтын  хөтөлбөртэй сургууль”. 

›  2008 оны Сэлэнгэ аймгийн “Шилдэг заах аргын нэгдэл”      

›  1998 оноос эхлэн зохион байгуулагдсан “Орхон” бүсийн багш нарын спортын тэмцээнд 15 удаа тэргүүлж  “Спортоор манлайлагч хамт олон”.

›  2013 онд манай сургуулийн түүхт 30 жилийн ойн баяр тохиож үе үеийн төгсөгчид, багш, ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж спортын тэмцээн, төгсөгчдийн хүлээн авалт, баярын хурал, хүндэтгэлийн концерт, баярын хүлээн авалт зэргийг амжилттай зохион байгуулсан.

›  2014 оны  Сэлэнгэ  аймгийн  “ Шинэлэг  бүтээлч  хамт  олон”

›  2015 онд тус сургуулийн багш нар МҮОНТ-ийн Монголын нэг өдөр нэвтрүүлэгт урилгаар “Хөтөлийн сургуулийн авьяаслаг багш нар “ хөтөлбөртэйгээр  оролцлоо.

›  2015 оны “Сэлэнгэ аймгийн шилдэг төсвийн байгууллага”

›  2015 оны “Сайхан сумын Шилдэг байгууллага”

2015-2016 оны хичээлийн жилд аймгийн мэргэжлийн олимпиадаас

›  Алтан медалийг 4 багш, 3 сурагч

›  Мөнгөн медалийг 3 багш, 3 сурагч

›  Хүрэл медалийг 5 сурагч тус тус хүртсэн байна.