Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Сум дундын Эмнэлэг

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 2123

СЭЛЭНГЭ АЙМАГ САЙХАН СУМ ДАХЬ

 СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГ

Тус эмнэлэг нь Дархан хотын ЭХГ-ын даргын 1982 оны 02 тоот тушаалаар 1982 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн эрхлэгч эмч Н. Юмсүрэн, сувилагч Ө. Жижигхэн гэсэн 2 хүний орон тоотойгоор эмнэлэг үйлчилгээний бие даасан салбар болон байгуулагдсан байна.

1984 онд 15 ортой 13 орон тоотой их эмчийн салбар болон өргөжиж, 1987 оноос их эмчийн тоо 8 болон нэмэгдэж, үйл ажиллагаа ч мөн төдий хирээр өргөжиж иржээ.

Эмнэлгийн анхны эрхлэгч эмчээр Н. Бадамханд ажиллаж байсан бөгөөд ариун цэвэр станцын бага эмч Д. Сосорбарам, эх баригч Т. Дашдулам, Должин,    В. Дуламсүрэн, сувилагч Тунгалаг, Бадмаанямбуу, Ө. Жижигхэн, А. Дуламсүрэн, асрагч Тунгалаг, Батсайхан, Орлом, нярав Вандан, угаагч Долгоржав, тогооч Цэрэннадмид нарын хүмүүс анхдагчаар ажиллаж байсан түүхтэй.

Эмнэлгийн чухал бааз болох эмнэлгийн барилгын асуудал хүн амын өсөлт, суурьшилттай харьцуулахад хэт хоцрогдолтой байсан хэдий ч 1993 онд Хөтөлийн их эмчийн салбар нь сумын эмнэлэг болон  50 ортой болж өргөжин,  эмнэлгийн барилгын эхний ээлжийг, улмаар 1998 оны 10-р сард үлдсэн хэсгийг барьж дуусган ашиглалтанд оруулснаар эмнэлгийн барилга бүрэн хэмжээгээрээ ашиглагдан үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Сайхан сумын Хөтөл хотын Нэгдсэн эмнэлэг нь 1995 оноос нутаг дэвсгэр, засаг захиргааны харьяаллаар Сэлэнгэ аймгийн ЭХГ-ын мэдэлд шилжсэнээр Сайхан, Сант, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн сумдад эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг үндсэн 4 төрөл болох хүүхэд, мэс засал, төрөх эмэгтэйчүүд, дотрын чиглэлээр үзүүлэх болжээ.

Тус эмнэлгийн ерөнхий эмчээр 1994-1996 онд хүний их эмч Л. Тунгалаг, 1996-1998 онд Я. Бямбаням, 1998-2004 онд Ж. Од, 2004-2015 он Я. Бямбаням нарын мэдлэг ур чадвар, зохион байгуулах, удирдан чиглүүлэх авъяас чадвар бүхий эмч нар ажиллаж байсан бөгөөд  2015 оноос Ц. Гиймаа ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын эмнэлэг нь 2016 онд 2 алба, эмчилгээний 5 , туслах 13 тасаг нэгжтэйгээр  үйл  ажиллагаагаа явуулж байна. Нийт 61 эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн, ажилчидтай. Үүнээс: Их эмч 11,  эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтэн 30,  бусад ажилтан 20 ажиллаж байна. Тус эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх 38, өдрийн эмчилгээний 6, нийт 44 ортойгоор  үйл ажиллагаагаа явуулж,  Сайхан, Сант, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн сумдын хүн амд  эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг   хүүхэд, мэс засал, төрөх эмэгтэйчүүд, дотрын чиглэлээр үзүүлж байна. 

                                                                             

  Уриа: Эрүүл амьдрал – Бидний сонголт

Алсын хараа :

        Иргэдийнхээ эрүүл мэндийг дээдэлсэн,  ёс зүйтэй, чадварлаг эмч, мэргэжилтэнтэй эрүүл мэндийн шилдэг байгууллага болно.

        Эрхэм зорилго : Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах замаар дундаж наслалтыг нэмэгдүүлнэ.

 

 

Түүхэн хугацаанд тус эмнэлэгээс  Алтан гадас одонтой-3, Хөдөлмөрийн Хүндэт медальтай -2, ЭМЯ-ны Хүндэт тэмдэг-2,  ЭМТА-48, ЭМЯ-ны Жуух бичигтэй -52, Банк-санхүүгийн тэргүүний ажилтан-1, Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан-1 болон Аймгийн ЭМСалбарын “Шилдэг эмч”-1, “Шилдэг санхүүч”-1,  “Шилдэг үйлчилгээний ажилтан”-1, сумын аварга-9 төрөн гарчээ.