Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Сайхан сум 3 дугаар сарын ажлын мэдээ

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1191

1.“Нийгмийн хөгжилд – Эмэгтэйчүүдийн оролцоо”

чуулга уулзалт зохион байгуулагдлаа

Сайхан сумын Засаг даргын санаачилгаар сумын эмэгтэйчүүдийн дуу хоолойг нийгэм, олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэх, эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх оролцоог сайжруулах зорилгоор Сайхан сумын ЗДТГ, ДЗОУБ-ын ЗХОНХХөтөлбөр хамтран эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг амжилттай зохион байгууллаа.  Тус чуулганд сумын салбар салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 500 эмэгтэй оролцлоо.

“Нийгмийн хөгжилд-Эмэгтэйчүүдийн оролцоо” чуулга уулзалтыг сумын Засаг дарга О.Буянаа, ДЗОУБ-ын ЗХОНХХ-ийн зохицуулагч Г.Оюунтуяа, ЗДТГ-ын дарга Б.Мөнхцэцэг, Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Уранбилэг нар нээж үг хэлэн, нийт оролцогч эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Зохион байгуулалтын чиглэлээр:

  • Чуулганд оролцох эмэгтэйчүүдийн нэрсийг урьдчилан гаргаж, урилга хүргүүлэн ажилласан бөгөөд эмэгтэйчүүд маш идэвхтэй оролцлоо.
  • Хүрэлцэн ирсэн бүх эмэгтэйчүүдээ бүртгэлийн хэсэгт хүлээн авч, бүртгээд, нэгдсэн зангиаг зүүж өгөн, сарнай цэцэг өгч угтан авлаа
  • Мөн чуулганы үеэр салбартаа манлайлан ажилладаг шилдэг эмэгтэйчүүдээ шалгаруулан шагнаж урамшууллаа. 
  • Эмэгтэйчүүддээ зориулан “Ижий таны үргэлжлэл” хүндэтгэлийн концерт” зохион байгуулж, хүрэлцэн ирсэн бүх эмэгтэйчүүддээ торт, кофе, цайгаар үйлчиллээ.

 

 

2. МОНГОЛ УЛСАД ШИНЭ ҮЕИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 97 ЖИЛИЙН ОЙ ХҮРЭЭНД САЙХАН СУМАНД ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙНА

Монгол улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой хүрээнд Монгол Цэргийн өдрийг угтан тус суманд дараах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

НЭГ. Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн арга хэмжээний үеэр “Цемент Шохой” ХК-аас pохион байгуулсан “БИД ЧАДНА” марш так тикийн олон төрөлт тэмцээнд    1. Тэргүүн байрт Хойд Сэртэн ХК

                                2. Дэд байрт СПОРТ КЛУБ

                                3. Гутгаар байрт УБТЗ ын Хөтөл өртөө тус тус байр эзэлсэн байна. Тус тэммцээнд нийт 11 баг хамт олон оролцсон байна.

 

 

ХОЁР. Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн арга хэмжээний үеэр “ДУУЧИН ЭРЧҮҮД” нэвтрүүлэг зохион байгуулсан байна.

Энэхүү нэвтрүүлэг нь эрчүүдийн дуу дуулах авьяасыг олон нийтэд таниулах, баярын өдөр баг хамт олон, найз нөхдөөрөө телевизийн нэвтрүүлэгт оролцон, дуу хууртайгаар нэг өдрийг өнгөрүүлэн дурсамж дүүрэн мөчөө телевизийн хальсанд мөнхлөх сайхан боломжийг олгосон байна.

Тус тэмцээнд Цэргийн болон Хүчний байгууллага болох Сум дундын Цагдаа хэлтэс, Гал түймэр унтраах аврах 61-р ангийн хамт олон оролцсон байна.  /МОНГОЛ ЦЭРГИЙН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ/

 

ГУРАВ. Өнөөдөр бидний амьдарч байгаа эх орон, газар нутгийг маань бүрэн бүтэн үлдээхийн тулд өвөг дээдэс минь юуг даван туулсаныг энэ цагийн залуус заавал мэдэх учиртай билээ. Тиймээс тусгаар тогтнол, эх орон, газар шороо гэж ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг марталгүй, үргэлж санаж явах ёстой. “Жийж” продакшн болон "Фантастик" продакшны уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж буй төслийн нэг болох “Маш нууц-2” буюу “Байтаг богд” уран сайхны киног Хөтөл “Соёлын Ордон”-той хамтран иргэдэд үзүүлсэн байна.

ДӨРӨВ. Монгол улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Номгон 3-р багт дараах үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Цэргийн албыг үлгэр жишээ хаасан албан хаагчдыг үе үеийн төлөөлөл болгож 50, 60, 70, 80, 2000 оны төлөөлүүдийг урин залж хүндэтгэл үзүүлэн дурсамж дурсамж хадгалууллаа.

Мөн энэ өдөр ая дууны мэндчилгээ өргөж үдэшлэг, үдшийн цэнгүүн зохион байгуулсан.

Зэвсэгт хүчин байгуулагдсаны 97-н жилийн ойн баярыг тохиолдуулан

  • Шагайн харваа
  • Караоке
  • Теннисс
  • Биллярьдны тэмцээнийг зохион байгуулж нийт 200 гаруй иргэд хамрууллаа.

4. “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр”-ийг

тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

 

               Жил бүрийн 3 сарын 15-ны өдөр зохион байгуулагддаг “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр” тус сумын ЕБСургуулийн ахлах ангийн сурагчдад “Хүүхэд бүрийг хэрэглээний соёлд суралцуулъя”  сургалт зохион байгуулсан байна. Тус сургалтанд Номгон ЕБСургуулиас 56 сурагч, Хөтөл ЕБСургуулиас 132 нийт сумын хэмжээнд 188 сурагч хамрагдсан байна

5. “Архигүй, Авлигагүй, Тамхигүй орчин” сэдэвт спортын 4-н төрөлт тэмцээн ажмилттай зохион байгуулагдлаа

          

Сайхан сумын хэмжээнд 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй төр, төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд “Архигүй, Авлигагүй, Тамхигүй орчин” сэдэвт спортын 4-н төрөлт тэмцээн ажмилттай зохион байгуулагдсан байна. Тус тэмцээнд нийт 10 багийн 170 ажилтан, албан хаагч хамрагдан оролцлоо. Тус тэмцээн Сагсан бөмбөг, Волейбол, дартс, теннис гэсэн төрлөөр явагдсан бөгөөд тэмцээний үеэр Архи, Авлига, Тамхины талаар ААНБайгууллагууд сургалт сурталчилгаа гарын авлага, тараах материалыг иргэд албан хаагч нарт хүргэсэн байна.