Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

2018.02.25 Сайхан сумын ЗДТГ-ын 2-р сарын ажлын тайлан

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1157

Сайхан сумын ЗДТГ-ын 02-р сарын

ажлын тайлан

2018.02.25                                                                                             Сайхан сум

НЭГ: Төрийн захиргаа, хууль эрх зүйн ажлын хүрээнд:

 

Суманд үйл ажиллагаа явуулж буй  согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг цэгүүдэд “ХУУЛИА МӨРДЬЕ-21” аяны хүрээнд мэдээ мэдээлэл хүргэж, тараах материалыг хүний нүдэнд үзэхдэх байдлаар нийт 35 ААН байгууллагад байршуулан ажилласан байна.  

Мөн орон нутгийн “Эрдэнэ ТВ”-ээр иргэдэд согтууруулах ундааны хор уршиг болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдээ мэдээлэл, шторк цацан ажиллалаа.  Цахим хуудас болох Facebook-д   шторк мэдээ мэдээлэл, уриалга болон санамжыг сумын page хаягт байршуулж бусад хөтөлийн 7 group-д Цагаагийн хэлтэсийн page  хуудас, Хөтөл цагдаа group-дэд share хийж мэдээлэл байршуулж ажиллалаа.

Энэхүү  арга хэмжээний хүрээнд Сайхан сумын ЗДТГ, СДЦХэлтэстэй хамтран 2018 оны 02 дугаар сарын 04 нд сумын Соёлын төв ордонд Гэрэлт-Индранил авто курсын суралцагсдад уг арга хэмжээг сурталчилж, 3 төрлийн уриалга бүхий зурагт хуудсыг тараан, хууль эрх зүйн сургалт, шторк болон архины хор уршгийн талаар мэдээлэл хүргэж ажиллалаа.

ХУУЛИА МӨРДЬЕ-21 аяны хүрээнд сумын Засаг даргын Тамгын газар, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, Сайхан сум дахь сум дунд Прокурор, Сайхан сум дахь  сум дундын Шүүхтэй хамтран 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  Хөтөл ЕБС-ийн 9-12 ангийн сурагчдад Хүүхдийн эрх ба төлөвшил хүмүүжил, Мансууруулах болон хар тамхины хор хөнөөл, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хуулиар хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллалаа. Энэхүү хэлэлцүүлгийн  хүрээнд 360 гаруй сурагч хамрагдсан байна.

 

 

Хамтарсан багийн чадавхжуулах сургалт амжилттай

зохион байгуулагдлаа

Сум, багийн түвшинд ажиллаж буй хамтарсан багийн гишүүдийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагтай үндсэн ойлголт өгөх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах сургалтанд 2018 оны 02 сарын 08,09-ны өдрүүдэд Сайхан суманд зохион байгуулагдлаа. Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Сант, Баруунсүрэн, Зүүнхараа, Баруунхараа, Номгон тосгон, Хушаат зэрэг нийт 6 сум 1 тосгон хамрагдсан байна. Сургалтыг Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ДЗОУБ-ын ЗХОНХХөтөлбөр, Сайхан сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан.

           Номгон тосгоны Соёлын төвөөс зохион байгуулсан “МОНГОЛ ЁС ЗАНШИЛ” уралдаан тэмцээн амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд Захирагчийн алба, Хавцал, Номгон тосгоны 4-р хэсгийн малчид ард иргэдтэй хамтран  амжилттай оролцож.2-р байр эзэллээ.

 Сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-н гишүүн Д.Эрдэнэбат, Аймаг, Сумын засаг дарга болон аж ахуй нэгж байгууллагууд өндөр настай ахмадуудад  хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.                                                                                                                                                           

         Мөн иргэн Ч.Алтангэрэл нь 30 өрхөд тус бүрд нь 100000 төгрөгний  гарын бэлэг авч өгч хүндэтгэл үзүүллээ.

1.2 Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний хүрээнд хийгдсэн ажил:

Сайхан сумын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгж нь 11-р сарын тайлангийн хугацаанд нийт 222 мэдүүлэг авч Монгол Улсын үндсэн хууль, Иргэний тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад эрх зүйн актууд болон дээд шатны байгууллагын чиглэл заавар зөвлөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Газар өмчлөх, эзэмших ашиглах эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр  67 мэдүүлэг хүлээн авсан

- Анхны бүртгэл - 13

o   Сайхан 10

o   Орхонтуул 1

o   Орхон 2

-       Өмчлөх эрх шилжих гэрээ - 11

o   Худалдах гэрээ 2

o   Бэлэглэх гэрээ 8

o   Арилжих гэрээ 1

-       Барьцааны гэрээ - 41

o   Барьцааны гэрээ 22

o   Барьцааны гэрээ дуусгавар болох 19

-       Лавлагаа – 2

Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 155 мэдүүлэг хүлээн авсан

-       Анхны бүртгэл - 11

o   Сайхан  4

o   Орхонтуул сум 5

o   Баруунбүрэн 2

-       Өмчлөх эрх шилжих гэрээ - 11

o   Худалдах, худалдах гэрээ 6

o   Бэлэглэх гэрээ 1

o   Арилжих гэрээ 2

o   Хамтран өмчлөгч өөрчлөгдөх 1

o   Өв залгамжлал 1

-       Барьцааны гэрээ - 87

o   Барьцааны гэрээ 46

-       Барьцааны гэрээ дуусгавар болох 41

-   Лавлагаа – 46

Улсын бүртгэлийн хэлтсийн дансанд:

-       Үйлчилгээний хураамжийн дансанд 1,180,455 төгрөг

-       Тэмдэгтийн хураамжийн дансанд 33,284 төгрөг

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ худалдан борлуулсаны татварын орлогод 2,140,000 төгрөг тус тус төвлөрүүлэн ажилласан байна.

ХОЁР: Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын чиглэлээр:

2.1 Хөдөө аж ахуйн чиглэлээр:

Мал аж ахуйн чиглэлээр:

        1. Номгон тосгоны малтай болон мал бүхий 56 өрхийн 280 үхэрт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэлтдэг хүзүүвч зүүсэн.             

2. Сайхан сумын өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 1000 боодол өвс 2018 оны 02-р сарын 10 нд Тосгоны захирагч Э.Батсүх Сайхан сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга Г.Баасанням мал зүйч Эрдэнэбулган захирагчын албаны жижүүр Ж.Мөнгөн нарын хамт ачиж авчирж малчин болон мал бүхий иргэддээ тарааж байна.

        

         Өвсөө буулгаж байгаа нь                     Өвсөө малчиддаа тарааж байгаа нь

3. Хөдөөний малчдад 2018 оны 02-р сарын 08-10 ны хооронд хүйтний эрч чангарч цасан шуургатайг анхааруулж нийт 50 өрхөд  утсаар мэдээ өгсөн.

Хөдөө аж ахуйн чиглэлээр:

2018 онд тариалах улаан буудайн үрийн судалгааг нийт 64 аж ахуйн нэгж иргэдээс судалгаа авч хөдөө аж ахуйн тасагт хүргүүлсэн.

Газар зохион байгуулалтын чиглэлээр:

1.Номгон тосгоны 21 иргэнд кадастрын зураг Гео-Од геодезийн компаниар хийлгүүлсэн.

2. Газар хүссэн иргэдийн 13 өргөдлийг хүлээн авч үүнээс:

·         эзэмшилийн-3

·         Өмчлөлийн-10   

2.2 Санхүү, статистикийн чиглэлээр:

Төрийн сан

Төсвийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.5.4, 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухйа хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтуудын дагуу Сайхан сумын ИТХ-н 2017.12.19 ны өдрийн №18-р тогтоолоор батлагдсан 2018 оны сумын төсвийн  дагуу үйл ажиллагааг жигд хангах зорилтын хүрээнд үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

2018 оны 02-р сарын сумын татварын орлогын төлөвлөгөө өссөн дүнгээр  46,145.5 мянган төгрөг, гүйцэтгэл 42,233.22 мянган төгрөг буюу 91.52 хувийн биелэлттэй байна. Аймгийн төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг өссөн дүнгээр 78,866.6 мянган төгрөг буюу 100 хувь олгогдсон. Тусгай зориулалтын шилжүүлэгийн 11 байгууллагуудад нийт 647,263.70 мянган төгрөгний санхүүжилт 100 хувь олгогдлоо. Орон нутгийн 4 байгууллагад нийтдээ 161,579.1 мянган төгрөгний санхүүжилт 100 хувь олгогдсон.

Зарим нэр төрлийн татварууд буюу-

1.Үйл ажиллагааны орлогын албан татвар-44.7%,

2.Хөрөнгийн орлого-361.1%

3. Хөрөнгө борлуулсаны орлогын албан татвар-120.45 %

4. Бууны албан татвар-6.12%

5.Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласаны татвар-  50%                        

6.Улсын тэмдэгтийн хураамж -45%

7.Хог хаягдлын үйлчилгээний төлбөр -100.29%

 8. Хүү торгуулийн орлого – 113.45%

9.Бусад татвар-14.8 % биелэлттэй гарсан байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн үлдэгдэл 24,199.4 мянган төгрөг,

Сум хөгжүүлэх сангийн үлдэгдэл 6.053.7 мянган төгрөг

Орон нутгийн ерөнхий орлогын үлдэгдэл 59,830.71 мянган төгрөг байна .

Төрийн сангийн гүйлгээ

2-р сарын төсвийн байгууллагуудын төсвийн хуваарлалтын дагуу санхүүжилт  орж ирж байгаа бөгөөд сарын эцсийн төлбөр тооцооны гүйлгээг хийж байна.

Статистикийн чиглэлээр:

Мэдээ тайлан.

2017 оны жилийн эцсийн санхүүгийн орлого зарлагын статистик мэдээ тайлангийн хугацаа 3-р сард байдаг учир түүвэрлэгдсэн 160 гаруй ААНБ-ын мэдээг авч нэгтгэн аймгийн Статистикийн хэлтэст хүргүүлэн ажиллаж, програмд шивэх ажил үргэлжилж байна. Үүнд дараах салбарын мэдээ явсан.

1.    Холбооны байгууллагын орлого зарлагын мэдээ

2.    Зоогийн газрын орлого зарлагын мэдээ

3.    Худалдааны орлого зарлагын мэдээ

4.    Орон сууц нийтийн аж ахуй, нийгэм бие хүнд үзүүлэх үйлчилгээний мэдээ

5.    Шинээр ашиглалтанд орсон орон сууцны мэдээ

6.    Нийгэм, бие хүнд үзүүлэх үйлчилгээний мэдээ

7.    Хот, нийтийн аж ахуй үйлчилгээний мэдээ

8.    Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг ААНБ-н мэдээ

9.    Төрийн бус байгууллагын орлого, зарлагын мэдээ

10. Мэргэжлийн түр сургалт явуулдаг ААНБ-н мэдээ

11. Сүм хийдийн мэдээ

12. Мал эмнэлэгийн үйлчилгээ эрхэлэдэг иргэн, ААНБ-н мэдээ

13. Шинээр бүртгэгдсэн ААНБ-ын мэдээ

Хэрэглээний үнийн индекс:

2018 оны 2-р сарын байдлаар Сайхан сумын хэмжээнд хэрэглээний  бараа үйлчилгээний үнийн ерөнхий индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,5 пунктээр нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 2,2 пунктээр нэмэгдсэн байна. Уг өсөлтийг шатахууны үнэ өссөн болон уамжлалт баяр ёслол болсонтой холбон үзэж байна. Цаг агаарын нөхцөл байдал, байгалийн жам ёсны дагуу улирлын онцлог, мөн улс орны эдийн засгийн байдал зэргээс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй өсөх хандлага их байна.

2.3 Байгал орчны чиглэлээр:

Байгаль орчны чиглэлээр:

1. Ойн ашиглалт хамгаалалтын талаар.

1. Сайхан сумын ойн мэргэжлийн байгууллага болох “Хэт жолоо” ХХК нь Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг “Хангай” зах руу 2018 оны 02-р сарын 05, 31метр куб, Шинэс /палк/ тээвэрлэлт хийхэд, хэмжилт хяналт шалгалт хийн, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээг зохих журмын дагуу бичилт хийн БОХУБайцаагчаар хянуулан олгож ажиллалаа.

2. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тогтоолоор Сайхан сум нь Баруунбүрэн сумаас өвлийн түлшний мод бэлтгэх болсон. Энэхүү тогтоолын дагуу 2 сумын Засаг дарга,  БОХУБайцаагч, Байгаль хамгаалагч нар 2017 оны ажилаа дүгнэн, 2018 онд сайтар хамтарч ажиллах талаар яриа хийн, гэрээ хийн гарын үсэг зурж баталгаажуулав.

2. Биологын төрөл зүйлийн талаар.

2018 оны 02 сарын 13 нд: Хот тохижилтын газартай хамтран золбин нохой устгах ажлыг гүйцэтгүүлсэн. Хөтөл хотод гөлөг 21 ш, том нохой 24 ш устгалд орсон байна.

Сайхан сумын Засаг даргын захирамж, гэрээний дагуу Номгон тосгонд Золбин нохой устгалын ажил хийсэн. Ажлын хэсэгт жолооч Б.Хосбаяр, анчин О.Баясгалан, ачигч П.Дашдорж, Байгаль хамгаалагч Д.Баярбат, Санжаажамц, Цагдаагийн ахлагч Ю.Баяржаргал Малын эмч Б.Чантуу нар байлцсан. Нийт 47 нохой устган ариутгал халдваргүйжүүлэлт хийн шатаан булж ажилласан.                 

2.4 Худалдаа, үйлчилгээ, хүнсний хангамжийн чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн МХГ-аас ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 19 –ны өдрийн 01/39 тоот, Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/188 тоот Захирамжийн дагуу ажлын хэсэг томилогдон, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны газруудад  төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтын ажил зохион байгуулан ажиллалаа.

Хяналт шалгалтын хүрээнд

        Суманд үйл ажиллагаа явуулж буй архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг цэгүүдэд хяндалт шалгалтыг хийн оройн цагаар хяналт тавин ажиллалаа. Хяналт шалгалтанд нийт 35 ААН байгууллага хамрагдаснаас 2 ААН байгууллага хугацаа дууссан  согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг илрүүлж, тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй нийтийн хооны газрыг илрүүлж нийт 59 хайрцаг 259000 төгрөгний эд зүйлийг хураан авч ажиллалаа. Мөн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж буй хүнсний дэлгүүрт шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

         Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 01 дугаар сарын 24-ны 1/76 тоот албан бичгийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Сүхбаатар сумын Биеийн тамир спортын  ордонд  Сар шинийн баяр зориулсан “ Сэлэнгэд үйлдвэрлэв”  үзэсгэлэн худалдаан цагаан идээ-1, гар урлал-1, оёдол-3, Сайханы гутал-1, Хөтөл хиам-1 нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцсон ажиллалаа.

2.5 Татварын чиглэлээр:

Тус багийн нутаг дэвсгэрт татварын хуулийг хэрэгжүүлэх, ААН болон иргэдийн тайланг хуульд заасан хугацаанд бїрэн  ажлыг өнгөрсөн хугацаанд гол болгон ажиллаа.

Үүнд:

  1. ХХОАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7-д зааснй дагуу 2017 оны хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх иргэдийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах, материалын бүрдэлтыг хангаж ажиллалаа.
  2. Энэ ажлын хүрээнд ХХОАТ-ын тухай хуулийн 24.7 /сураад ажилласан/ заасан нөхцлөөр нэр бүхий 3 иргэний материал, 24.6 /төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд нь гадаад дотоодын их дээд сургуулиудад сурч байгаа/ заасан нөхцлөөр 19-н иргэн, 16.1.12 /хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого/гэх нөхцлөөр 16-н иргэн мөн дээрх заалтуудыг давхардуулан буюу сэргэлтын төлбөрийн болон орон сууцны хөнгөлөлтийг давхар эдлэх 2 иргэн,  нийт 38 иргэний материал хүлээн авч хянасан байна.
  3. Шинээр 19 иргэнийг татвар төлөгчөөр бүртгэн ТТБДэвтэр олгож хувийн хэргийн бүрдэлийг хангаж ажилласан.Дээрх ажлуудтай холбогдуулан иргэдэд ТТБД-н ач холбогдол болон иргэний тайланг хэрхэн гаргах талаар 27 иргэнд сургалт сурталчилгаа хийсэн.

4.   Монгол улын татварын тухай хуульд заасны дагуу 2018 оны 02 сарын 10-аас хэтрүүлэлгүй ААНБайгууллагуудын татварын тайлангийн ирцийг бүрэн хангуулж ажиллахыг зорилоо.

5.   Энэ ажлын хүрээнд нэр бүхий 32 аан-н удирдлага, нягтлангуудтай утсаар болон биеэр уулзаж зөрчлийн тухай хууль танилцуулж тэдгээртэй холбогдсан болон ярилцсан цаг хугацаа, албан тушаалтны хариу тайлбарыг тодорхой тэмдэглэн авсан.

6.   Ингэж ажилласны үр дүнд Номгон тосгонд бүртгэлтэй 94 аж ахуй нэгжүүдээс 88  аан байгууллагын тайлан хуулийн хугацаандаа шивэгдсэн. Үлдсэн 6 аан-н 3 аан-н тайланг нөхөж өгүүлсэн. Эрчит-од ХХК, Эрчит-номун ХХК, Дэлгэрбаяндай ХХК эдгээр аж ахуй нэгжүүд нь тайлангаа хоцроосон. Эдгээр 3 байгууллага нь ерөнхийдөө 1 хүний мэдэлд байдаг бөгөөд уг байгууллагын удирдлага болох Б.Гэрэлтуяаг 2018 оны 02 сарын 09 ны өдөр гэртэй байхад нь тайлангаа хугацаанд өгөх тухай шаардаж мэдэгдэл авч ажилласан боловч тухайн аан нэгжүүд 2014 оноос хойш тайлан өгөөгүй зэрэг зөрчил илэрсэн. Хойшид энэ зөрчлийг арилгах тал дээр анхаарч ажиллах зорилготой байна.

7.   Номгон тосгоны өртэй ААН, болон иргэдийн судалгааг гаргасан үүнд нэр бүхий 50 аж ахуй нэгж байгууллага  96963532.9 төгтөг, нэр бүхий 108 иргэний 12255355.7 төгрөгийг барагдуулах тал дээр ирэх 3 сард ажиллах төлөвлөгөө гаргаж ажиллаж байна.

8.   Татварын орлогыг бүрдүүлэх талаар хийх ажлийн хүрээнд АТӨЯХАТ-н 297000 төгрөг агаарын бохирдолын 25300 төгрөг, мал бүхий иргэний орлого 406080 төгрөгийн орлогийг улс, аймаг, сумын дансанд оруулсан.

 

ГУРАВ: Нийгмийн бодлогын чиглэлээр:

3.1 Нийгмийн даатгал, Хөдөлмөр эрхлэлтийнн чиглэлээр:

Монгол улсын засгийн газрын 16-р тогтоолын дагуу тэтгэвэр тэтгэмжийг нэмсэнтэй холбогдуулан тэтгэвэрийн дэвтэр дээр бичилт хийн ажиллалаа.

·         Нийгмийн даатгалын 5 сангийн орлого зарлагын мэдээг Номгон тосгонд үйл ажиллагаа явуулдаг 3 банкнаас цаг тухай бүрт нь авч мэдээллийг мэдээллийн санд оруулж ажиллалаа.

·         Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрийг цаг тухай бүр баталгаажуулан шинэээр 3ш нийгмийн даатгалын дэвтэр 7ш эрүүл мэндийн дэвтэр нээж иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

·         Сар бүрийн 1-нд Номгон тосгоны өндөр настан , тахир дутуу, тэжээгчээ алдсан, ҮОМШӨ-ны тэтгэвэр тэтгэмжийг цаг тухайд нь олгож байна.

·          Номгон тосгонд үйл ажилгаа явуулдаг 28 аж ахуй нэгжийн 1-р сарын цаасан тайланг 2018 оны 2 сарын 5-ны дотор батлагдсан  маягтын дагуу хүлээн авч цахимаар ирүүлсэн тайлантай тулган баталгаажуулан ажиллалаа.

·         Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж тогтоолгохоор хүсэлт гарсан иргэдийн хүсэлтийг хүлээн авч цаг тухай бүр нь судлан дараагийн шатны байцаагчаар хянуулан тэтгэвэр тэтгэмж тогтоолгон ажилаж байна.

Үүнээс: 6 хүний өргөрдөл хүлээн авсанаас дараах 2 төрлийн тэтгэвэр олгосон байна.

              Өндөр настан -4

              Тахир дутуу -2

Эдгээр хүмүүсийн тэтгэвэрийг шийдвэрлүүлж ажиллаа.

·         Тэтгэмж

·         Ажилгүйдлийн тэтгэмж -3

·         Жирэмсэн амаржсаны тэтгэмж -4

·         ХЧТА-н тэтгэмж -7

Тэтгэмжийг цаг хугацаанд нь олгож ажилласан байна.       

Халамж үйлчилгээний чиглэлээр:

Өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаанд 20 өрхийг хамруулсан.

·         Хүнс тэжээл хөтөлбөрт 4 өрхийг нэмж оруулсан.

·         Wais программ болон heb программ дээр ажиллаж нийт 525 иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгосон.

·         2-р иргэнд тэргэнцэрийн хөнгөлөлт үзүүлсэн.

Хөдөлмөр эрхлэлт: Сумын хэмжээнд Сар шинийн баярыг тохиолдуулан  “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан. Уг үйл ажиллагаанд Сумын Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, Баялаг бүтээгчдийн холбооны төлөөлөл 20 иргэн өөрсдийн урласан хийсэн бүтээгдэхүүнээр оролцсон.

Сум хөгжүүлэх сангаас зээл авсан Номгон тосгодын иргэдээр хяналт шалгалт хийж явсан. Нийт 20 зээлдэгчдээс 15 иргэдтэй уулзсан.

 

3.2 Нийгмийн бодлогын чиглэлээр:

БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ:  Ерөнхий боловсролын сургуулийн багш бүр сургалтын хөтөлбөр боловсруулан, баталгаажуулан ажиллаж байна. Мөнх ахмад багш нар залуу багш нарын хичээлд сууж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. 2017-2018 оны хичээлийн жилийн 2-р улирлын хичээл сургалт, сургууль бүрт  хичээлийн хуваарийн дагуу явагдаж байна.

Сурагчийн  хөгжил: 2018 оны 02-р сарын 04-нд Олон улсын Математикийн олимпиадын нэгийн давааг зохион байгууллаа. Оролцсон сурагчдын материалыг хураан авч битүүмжлэн аймагт  хүргүүлсэн болно.

2018 оны 02-р сарын 07ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р сургууль дээр аймгийн Орос хэлний олимпиад явагдаж Хөтөл ЕБС-ийн 9а ангийн сурагч С.Чинцовоо , 9б ангийн сурагч Ө.Энхжин , 12д ангийн сурагч Б.Оюун-Эрдэнэ, Номгон ЕБС-ийн  багш Э.Чанцалдулам, 9а ангийн сурагч Б.Хонгорзул нар амжилттай оролцлоо.

12-р ангийн 140 сурагчид Англи хэлний хичээлд ашиглагдах “Оллоо” цахим картыг гардуулан өглөө.

Хөтөл ЕБС, Номгон ЕБС-ийн сурагчдын дунд малчдад туслах аян өрнүүлж эд материалын малын нэмнээ , элгэвч зэргийг цуглуулан Сайхан сумын ИТХ-ын дарга Л.Ганбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Батмөнх нарт хүлээлгэж өглөө.

            Сар шинийн баярыг тохиолдуулан сурагчдын дунд үндэсний өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх чиглэлээр жил бүр уламжлал болгон явагддаг “Дээлтэй монгол” өдөрлөгийг зохион байгууллаа.

Хөтөл ЕБСургуулийн Үндэсний бөхийн аврага шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Эцэг эхчүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “ Эцэг эхийн IQ “ олимпиад  болж нийт 65 эцэг эх оролцлоо.

Хөтөл ЕБС-ийн 5-р ангийн секцээс зохион байгуулдаг “ Алтан хонх” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ: Тайлант хугацаанд Сайхан суманд 4 цэцэрлэг үйл ажиллагаа явуулан, сургуулийн өмнөх боловсролыг 800 гаруй хүүхдэд олгон ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон Сайхан сумын Засаг дарга нартай 2 дугаар сарын 5-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч   үр дүнгийн гэрээ байгуулан улмаар 2018 оны жилийн ажлын төлөвлөгөөг батлуулан ажиллаж эхэллээ. Сэлэнгэ аймгийн МХГ-ын 01|536 тоот албан зөвлөмж болон Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2018 оны 1 сарын 26-ны өдрийн 26 тоот албан бичгийн дагуу ажлын төлөвлөгөө гарган үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажиллаж байна.

Хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах ажлыг цаг үетэй уялдуулан хүүхдийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн өдөр тутмын үйл ажиллагаагаар хүүхдэд олгогдох чадваруудыг эзэмшүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллаж байна.Сар шинийн баяр болохтой холбогдуулан бага насны хүүхдэд ардын ёс заншлаас суралцуулах тэдний танин мэдэхүйн төсөөллийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдэд ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн материалуудыг бэлтгэн хөгжүүлэх үйл ажиллагаандаа ашигласан байна.

Цэцэрлэг бүр  уламжлал болгон явагддаг “Дөрвөн бэрх”, “Дээлтэй Монгол” зэрэг өдөрлөгийг бүлэг бүрийн дунд зохион байгуулан бүлгийн хүүхдүүд хоорондоо оньсого таалцан, алаг мэлхий өрөн, хадаг барих ёс, золгох ёс, хөөрөг зөрүүлэх ёс, цагаан сарын бэлэгдэл, цагаан сараар  цээрлэх ёс, дайралцаа үг, ерөөл магтаал зэргээс суралцсан үйл ажиллагааг зохион байгуулав.

Эрүүл мэндийг дэмжих талаар:Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин ихэсч байгаатай холбогдуулан цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн дунд үзлэгийг өдөр тутам хийн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эцэг эхэд нь мэдэгдэн харъяа өрхийн эмнэлэгт үзүүлэхээр болон гэрт нь эмчлүүлэх талаар зөвлөгөө өгөн ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн удирдах ажилтны зөвөлгөөнөөр Сайхан сумын 11, 20, 24-р цэцэрлэгийн хамт олон нь “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгаран талархал, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Удирдлага зохион байгуулалтын талаар:

1.     “5 хүртэлх насны хүүхдийн золгүй тохиолдлын шалтгаант эндэгдлийг бууруулах, сэргийлэх” сэдэвт бүсийн хэлэлцүүлгийг тойргийн 5 сумын эмч мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж, нийтлэг алдаа дутагдлыг хэлэлцсэн. Тухайн хэлэлцүүлгээр ноцтой алдаа дутагдал илрээгүй боловч бидний өдөр тутмын мөрдөгдөн ажилладаг анхан шатны маягт хөтлөлт, гэрийн эргэлтийг дутуу мэдээлэх, хүн амын эрүүл мэндийн боловсрол хандлага зэрэг сэргийлж болохуйц алдаа дутагдал байгааг мэдэгдсэн. Иймээс  4 үе шаттай “Чанар сайжруулах аян” зохион байгуулахаар төлөвлөөд байна.

2.  2 сарын байдлаар дээд шатлалд болон өөр эмнэлэгт 28 хүн илгээж, эмнэлэг хяналтын комиссын хурлаар  24 хүнийг оруулснаас  ХЧА сунгалт-6 хүн, байнгын асаргааны сунгалт-8 хүн, акт сунгалт 7 хүн, ХЧА тогтоохоор 1 хүн, байнгын асаргаа тогтоох-1, сувилалд сувилуулах-1 хүнийг оруулж  асуудлыг шийдвэрлэсэн байна.

Үндсэн үйл ажиллагааны талаар:

Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт:

Д/д

Үзүүлэлт

 2 сар

1

Нийт үзлэг

842

Үүнээс

Урьдчилан сэргийлэх үзлэг

417

Өвчний учир амбулаторид үзүүлсэн

276

Идэвхтэй хяналт

126

Гэрийн үзлэг

23

2

Их эмчийн үзлэг

1008

3

Бага эмчийн үзлэг

72

4

Халдварт бус өвчлөл

95

5

Түргэн тусламжийн дуудлага

96

Үүнээс алсын дуудлага

34

6

Эмнэлэгт хэвтсэн

38

7

Эмчлэгдэж гарсан

45

8

Ор хоног

243

9

Дундаж ор хоног

5,4

10

Орны фонд ашиглалт

6,3

11

Орны эргэлт

1,2

12

Эмнэлэгт хийсэн хагалгаа

0

13

Нийт төрсөн эх

5

үүнээс

Амьд төрсөн

5

Амьгүй төрсөн

0

14

Бүгд нас баралт

3

Үүнээс

Эмнэлэгийн нас баралт

0

Хоног болоогүй нас баралт

0

Гэрийн нас баралт

3

0-1 насны хүүхдийн эндэгдэл

0

1-5 насны хүүхдийн эндэгдэл

0

Эхийн эндэгдэл

0

15

Бүгд халдварт өвчин

1

үүнээс

Сүрьеэ

1

Гепатит

0

Салхинцэцэг

0

БЗДХ

0

16

Шинээр жирэмсний хяналтанд орсон эх

8

Нийт хяналтнаас эхний 3 сартай орсон эх

87.5%

17

Лабораторийн шинжилгээ бүгд

543

үүнээс

Цусны ерөнхий шинжилгээ

152

Цусны бүлэг тодорхойлох

0

Шээсний ерөнхий шинжилгээ

158

Үтрээний наац

44

Биохими

0

Серилоги

85

Цэрний шинжилгээ

5

Цагаан хорхойн шинжилгээ

21

Бусад

43

18

Эмийн бус эмчилгээ

182

19

Вакцинжуулалт

90%

Мэдээ гаргасан: Дүн бүртгэгч Д.Отгончимэг

 

 НЭМ, Сургалт сурталчилгааны талаар:

1.  Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 224 тогтоолын дагуу “Осол гэмтлээс сэргийлэх аяны хүрээнд 2018 оны 1 сарын  26-ны өдрөөс 02 сарын 28 хооронд “Миний гэр-аюулгүй орчин” сэдэвт 2018.01.25-ны өдрийн ЭМГ-н даргын албан тоотын дагуу төлөвлөгөө боловсруулан батлуулж, аян зохион байгуулсан. Тус аяны хүрээнд:

Ø  2018.02.07 Сайхан сумын ЗДТГ-н  Иргэний танхимд Сумын НЭМ-ийн салбар зөвлөлийн хурал зохион байгуулсан. Нийт 25 гишүүнээс 22 ирсэн буюу 88% ирцтэй.

Ø  Тухайн хурлаар СДЭ-н ерөнхий эмч Н.Мөнхтунгалаг НЭМ салбар зөвлөлийн танилцуулга, үйл ажиллагаа чиглэл, ЗДТГ НБАХмэргэжилтэн Ганцэцэг НЭМ салбар зөвлөлийн ажиллах журам, СДЭ-н НЭМ ажилтан Анхмаа "Өвчилөхөөс өрсөж сэргийлье" сэдвээр сумын хэмжээнд хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох осол гэмтэл, эх хүүхэд, хавдар, сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал танилцуулга зэргийг тус тус танилцуулсан.

Ø   2018 оны ажлын төлөвлөгөө боловсруулсан. Төлөвлөгөөний дагуу 2018 оны эхний улиралд СДЦагдаа, ОБГ-н 61-р ангийн хамт олон Осол гэмтлээс сэргийлэх аяны хүрээнд "Миний гэр аюулгүй орчин" сэдвээр төлөвлөгөө боловсруулан ажиллахаар шийдвэрлэсэн.

2.  Бага насны хүүхдийн ахуйн осол гэмтлээс сэргийлэх, гарын авлага бэлтгэн 50 орц, 5 албан байгууллагын мэдээллийн самбарт байршуулан, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгосон.

3.  “5 хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах бүсийн сургалт” зохион байгуулсан. Сургалтанд ЭМГ- ЭТҮХ дарга Эрдэнэсувд, ЭТҮХ мэргэжилтэн Түвшинтөр, НЭМХ дарга П.Сэлэнгэ, ЭТҮХ мэргэжилтэн Одгэрэл, АНЭ-н ЭБЭ-н эмч Т.Сэлэнгэ, Тана хүүхдийн эмнэлгийн дарга Цэнд, Сайхан сумын засаг даргийн орлогч Үүрдмөнх, НБХМэргэжилтэн Ганцэцэг, Хөтөл СДЭ-н эмч нар болон тойргын сумдын ЭМТ-н дарга, эх баригч, НЭМ ажилтан, Сайхан сумын сургууль цэцэрлэгийн эмч нарын 45 хүний бүрэлдэхүүнтэй 1 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулсан.

4.  Сургалтанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нас баралт, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл шалтгаан, Ахуйн осолоос сэргийлэх, Бага насны хүүхдийн хооллолт, Өсвөр үеийнхний эрүүл мэнд, Жирэмсний хяналт сайжруулах нь, сургууль цэцэрдэгийн насны хүүхдийн ханиад томуугаас урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн. Мөн Хөтөл СДЭ-н үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан.

5.  2018.02.07 өдөр ОБГ Аврах 61-р ангийн ажилтан албан хаагчдад “Хөдөлгөөн-Эрүүл мэнд”  сэдвээр тус ангийн хурлын танхимд сургалт хийж, нийт 20 албан хаагч хамрагдсан. Сургалтыг НЭМ хариуцсан их эмч Г.Анхмаа удирдан, хөдөлгөөний дутагдлаас үүсэх эмгэг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, дасгалын төрөл, ач холбогдлын талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн.

ССОЁЛ, УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР:

“Соёлын ордон”-оос зохион байгуулсан үйл ажиллагаа

Соёлын ордон нь энэ сард “Сар шинийн баяр”-т зориулсан “Цэнхэрлэн харагдах уулс” дуулалт жүжгийн бэлтгэл ажлыг 1-р сарын 20 ноос 2-р сарын 5 ны хооронд дуу бүжгийн сургуулилт, тайз засалт, хөгжим найруулгыг зэргийг бэлтгэн үзэгчдэд хүргэлээ.

Соёлын ордны гоцлол дуучин Г.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Морин хуур ” их наадамд тус Соёлын ордны ая зохиогч, хөгжмийн багш Б.Мөнхзаяагийн уран бүтээлийн дээжээс дуулж  1-р шатандаа амжилттай оролцож, 2-р шатандаа тэнцэж үлдсэн. Дараагийн шатны бэлтгэл сургуулилтыг ханган ажиллаж байна. Соёлын ордны Тоннмейстр Б.Баярмагнай Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах Пауэрлифтингийн тэцмээнээс алтан медаль, Багануур хотод зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай оролцлоо.

Сайхан сумын удирдлагууд байгууллагын дарга эрхлэгч нарын “Энх мэндийн хадаг” сар шинийн баярт зориулсан цэнгээнт нэвтрүүлгийн зураг авалт 2018 оны 2 дугаар сар 10ны өдөр соёлын ордны тайзнаа боллоо.

1.    Орон нутгийн “Эрдэнэ” телевизээс жил бүр 4 албан байгууллагын дунд “Мөсөн дээрх наадгай” цэнгээнт нэвтрүүлгийг уламжлал болгон үзэгдчиддээ хүргэлээ. 

Орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа

Соёлын ордны орон нутаг судлах танхим нь 1-р давхарт үйл ажиллагаа явуулж буй “Тэс” бялдаржуулах  төв байрлаж буй өрөөг дундуур нь хана босгож танхимын засварын ажил хийгдэж байна.

Дөрөв. Номын сангийн үйл ажиллагаа

Сайхан сумын Нийтийн номын сан нь 2018 оны 1-р сарын байдлаар 4317 номын фондтой байна. 96 уншигчдад 136 боть номоор үйлчилгээ үзүүлж ажиллаа. Иргэдээс 8 ширхэг ном хандиваар орж ирсэнийг номзүйн ангилалаар ангилж уншигчдад хүргэхэд бэлэн болголоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөөврийн номын сангаар