Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1757

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХӨТӨЛБӨРИЙН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

 

 

            2017.06.25                                                                                                                                                                            Нийт заалтын тоо: 61

БОДЛОГЫН ЗОРИЛТ

ХЭРЭГЖИЛТ

ХУВЬ

НЭГ.ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ ОНЦГОЙ БОДЛОГО

Эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, дунд хугацаанд учирч байгаа өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийг дархлаатай болгох, улмаар эдийн засаг дунд хугацаанд тогтвортой тэлэх бодлогыг баримтална.

1.     

Төсвийн нэгдмэл байдлыг ханган, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсоож, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар үр ашгийг нэмэгдүүлнэ.

2017 оны  эхний 6 сарын байдлаар сумын татварын орлогын төлөвлөгөө 148575.8 мянган төгрөг, гүйцэтгэл 146280.6 мянган төгрөг буюу 98,4 хувийн биелэлттэй байна. Аймгаас авах санхүүгийн дэмжлэг 100 хувь олгогдсон. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 2298768.5 мянган төгрөгийн санхүүжилт 100 хувь олгогдлоо. Шилэн дансны цахим сайтад Орон нутгийн ерөнхий дансны мэдээлэл болон тусгай шилжүүлгийн байгууллагуудын  санхүүгийн мэдээллийг хуулийн хугацаанд нь үнэн зөв байршуулж хэвшээд байна. Сар бүрийн 8-ны дотор орон нутгийн ерөнхий орлого, татварын орлогын төлөвлөгөө гүйцэтгэлийн мэдээ, ОНХСангийн хөрөнгө оруулалттай холбоотой мэдээг тухай бүр шилэн дансанд байршуулан ажиллаж байна. Тусгай зориулалтын шилжүүлэгийн байгууллагуудын төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг өссөн дүнгээр шивж, төсвийн ил тод байдлыг ханган ажиллаж байна.

50

10

2.     

Төсвийн сахилга батыг сайжруулж, үр ашиггүй зардлыг танах, хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна.

2017 оны 06 сарын 12-нд а ймагт зохион байгуулсан төсөв санхүүгийн зохистой удирдлага, дотоод хяналтын үр нөлөөг дээшлүүлэх сэдэвт зөвлөгөөн дээр тавигдсан илтгэл, зөвлөмжийн дагуу төсөвт байгууллагуудын нягтлан бодогч дарга нарт сургалт явуулсан. 2016 оны 07 сард аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дотоод хяналтын баг төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан заавар зөвлөмж өгч ажилласны дагуу мөн манлайлагч санхүүгийн алба аяны хүрээнд төрийн сангийн үйл ажиллагааг хэвийн явуулах, төсөвт байгууллагуудыг санхүүгийн зөрчилгүй ажиллуулах үүднээс, ЗГ-ын 311 тоот тогтоол, Засаг даргаар батлуулсан Сайхан сумын санхүүгийн албаны 2017 оны хяналтын төлөвлөгөөний дагуу, төсөвт байгууллагуудад төлөвлөгөөт дотоод хяналтыг хийсэн. 2016 оны ТЕЗ-ын нэгтгэсэн санхүүгийн тайлан, Шилэн дансанд хийсэн аудитын тайлан, ОНХС-д хийсэн аудитын тайлангуудаар гарсан зөрчлийг төлөвлөгөө гарган арилгуулж, албан шаардлага зөвлөмжийн биелэлтийг хугацаанд нь гаргаж хүргүүлсэн. Аудит болон хяналт шалгалтын байгууллагуудаас хийгдсэн шалгалтын зөрчил дутагдлыг төлөвлөгөө гарган цаг тухайд нь арилгуулан, цаашид тийм алдаа зөрчил гаргуулахгүй байх талаар зөвлөгөө өгч ажиллаж байна.

50

30

3.     

Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг үр дүнтэй, ард иргэдэд нээлттэй, ил тод болгоно.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын ажил он дамжиж хийгдэх 2 ажлын санхүүжилтийн үлдэгдэл 16977,4 мянган төгрөг байгаагаас ажлын гүйцэтгэлээс хамаараад санхүүжүүлэхээр ажиллаж байна. Шинээр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг иргэдийн өгсөн саналыг эрэмбэлэн сумын ИТХурлын 2017.06.03-ны өдрийн №03 тоот тогтоолоор баталсан бөгөөд эрэмбэлэгдсэн дарааллаар тендер зарлагдаад байна. Шилэн дансны тухай хууль болон төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

30

10

ХОЁР.ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОДЛОГО

Макро тэнцвэрийг бататгасан олон тулгуурт дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн, тогтвортой эдийн засгийг бий болгон Монгол Улсын үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дундаж-дээгүүр орлоготой орнуудын эгнээнд буцаан оруулна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр:

4.     

Аймаг, нийслэл, сум, суурин газруудын хэрэгцээнд тохирсон орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын хүнсний боловсруулах жишиг загвар үйлдвэрийг байгуулахыг дэмжинэ.

Монгол Улсын Засгийн газраас “Үйлдвэржилт-21:100” хөтөлбөр боловсруулж байгаатай холбогдуулан орон нутгийнхаа нөөц бололцоонд тулгуурлан 2017-2021 онд шинээр байгуулах хөнгөн үйлдвэр /арьс, шир, ноос, ноолуур, барилгын материал, сав, баглаа, боодол, хэвлэл, оёдол/ байгуулах санал, захиалгаа хүргүүлсэн болно.Төмс, хүнсний ногоог угааж савлах, боловсруулалт хийх үйлдвэрийн талаар судалгаа явуулж, бусад холбогдох газруудаас судалгаа мэдээлэл авч байна.

Сүүний үйлдвэрлэлийн талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас судалгаа, мэдээлэл авч байна.

10

0

5.     

Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна.

Хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг баримт болон малын гарал үүслийн бичгийг тогтмол шалган, шинжилгээнд хамруулах шаардлагатай бүтээгдэхүүний дээжийг аймгийн лабороторит хүргүүлэн ажиллаж байна.

Хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлтэнд хяналт тавин бүртгэлийг хөтлөх талаар зөвлөмж зөвлөгөөг ААНБайгууллага болон иргэнд өгч ажиллаж байна.

Хүнсний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим санг судалж байна.

 

 

 

 

 

30

 

 

 

 

10

Мал аж ахуйн чиглэлээр:

6.     

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх, түүнчлэн “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Сүүлийн 3 жил Номгон тосгоны фермерүүдийн 80-120 толгой үхэрт гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн.

Энэ онд 80 үнээ 100 ямаа хонинд зохиомол хээлтүүлгийг хийх ажлыг 8-р сард  төлөвлөөд байна.

 

30

10

7.     

“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол малчин”, “Малжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

2017.04.06-07-ны өдрүүдэд Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, зорилтын хэрэгжилтийг хангах, “Эрүүл малтай хот айл”,  “Эрүүл малтай баг”-ийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Малчдын сургалт зөвлөгөөн”-ийг 2 үе шаттайгаар зохион байгуулав.  Тус хэлэлцүүлэгт сумын Засаг дарга, Засаг даргын орлогч болон холбогдох мэргэжилтнүүд малчидтай санал бодлоо хуваалцан оролцлоо. Уг хэлэлцүүлэгт малчид, мал бүхий иргэдийн эрсдлийг даван туулах чадавхийг дээшлүүлж, сайн малчдын арга туршлагыг нэвтрүүлэх,  мал эмнэлгийн талаарх зэрэг санал хүсэлтүүдийг хүлээн авч, хэлэлцэн, шийдвэрлэж ажиллалаа. Сумын хэмжээнд малын гоц халдварт цэцэг өвчний 1-р ээлжийн вакцин бүрэн хийгдэж дууссан ба хурганд хийх 2-р ээлжийн вакцинжуулалт 90 хувьтай явагдаж байна. Мөн дуут хавдар болон боомийн вакцин хийгдэж байна.

30

10

8.     

Мал аж ахуйн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах, мал аж ахуйн хөгжлийн талаархи олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх,

Мал аж ахуй газар тариалангийн бүс нутаг болгох талаарх Олон улсын уулзалт зөвлөгөөн Сэлэнгэ аймагт зохитон байгуулагдсан 1 өдрийн сургалтанд хамрагдсан болно. “Малчны хотонд”  улзалт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах ажлыг хэрэгжүүлж байна.

 

50

10

9.     

Малыг бүртгэлжүүлж, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг дээшлүүлж, гарал үүслийг тодорхой болгох системийг бүрдүүлнэ.

Судалгааны ажил хийгдэж байна.

10

0

10.  

2.36.Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, төлөв байдлыг тогтоох, хянах, сэргээн сайжруулах, доройтол, талхагдал, цөлжилтийг бууруулах, бэлчээрт хөнөөл учруулж байгаа мэрэгч амьтан, шавжтай тэмцэхэд малчдын оролцоог нэмэгдүүлж, байгаль орчинд халгүй, дэвшилтэт аргыг ашиглана.

Сумын хэмжээнд бэлчээрт 89752 га, хадланд 5354,2 га талбай ашиглагдаж, нийт бэлчээрийн 40 шахам хувь нь усгүйгээс ашиглагдахгүй байна. Мянганы сорилтын сангийн хот орчмын бэлчээрийг сайжруулах төслийн хүрээнд төсөлд хамрагдсан 11 бүлгийн 28 өрхөд сумын Засаг даргын захирамжаар 7753 мянган га бэлчээрийг гэрээгээр эзэмшүүлж байна. Төсөлд хамрагдсан 11 бүлгийн 28 өрхтэй малаа өсгөх сүргийн бүтцийн гэрээ байгуулж, ямааны тоог бууруулах үхрийн тоог өсгөх бодлого барьж хэрэгжүүлж байна.

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

10

“АТРЫН-III аян”-ыг үргэлжлүүлэх хүрээнд:

11.  

2.39.Эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоон үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана.

2017 онд шаардлагатай  эрдэс бордоо  захиалгыг 8 ААН, 7 иргэн тус бүрээр гаргаж,  Хүнс, хөдөө аж ахуйн газарт /цаашид ХХААГ гэх/ хүргүүлэн захиалганд 100 хувь хамруулан ажиллав. Тэг элдэншүүлгийн технологиор 2150 га-д уринш хийсэн байна. Сумын хэмжээнд 2017 онд нийт 15916,6 га талбайд тариалалт хийгдсэн. Үүнээс:  17553 га талбайд үр тариа тариалснаас  улаан буудай 13291 га талбайд, 25 га талбайд овъёос,  30 га талбайд арвай, тосны ургамал 2066 га /албайд , төмс 256 га талбайд,  хүнсний ногоо 243.6 га талбайд тус тариалалж, 12122 га талбайг  уриншилсан байна.

50

10

12.  

2.40.Жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж,

Жимс, жимсгэний нэр төрөл үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, 64 га талбайд  жимс жимсгэнэ, чацаргана тариалсан.

50

 

10

 

13.  

2.41.Газрын үржил шим, үр өгөөж, таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлж, үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлнэ.

Суманд үр тарианы сорт, үрийн аж ахуйгаар “Өнөр булагтай”, “Газрын Ундраа”, “Ургацын Ундраа” ХХК-нууд эрх аван үйл ажиллагаагаа явуулж байна.

2017 онд “Цэгээн Хуст” ХХК нь  Дархан-144 ганд тэсвэртэй сортын 215 тн үрийг аж ахуйн нэгж /цаашид ААН гэх/, иргэдэд зах зээлийн үнээр нь худалдан борлуулсан байна. Байгальд халгүй, өндөр хүчин чадалтай, олон үйлдэл бүхий дэвшилтэт техникээр парк шинэчлэлтийг орон нутагт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж буй “ЭНСАДА”-ХХК урт хугацааны зээлээр олгож байна.

90

30

14.  

2.42.Ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлж, тариалангийн талбайн хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, үржил шимийг сайжруулах, таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.

Байгальд халгүй, өндөр хүчин чадалтай, олон үйлдэл бүхий дэвшилтэт техникээр парк шинэчлэлтийг орон нутагт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж буй “ЭНСАДА”-ХХК урт хугацааны зээлээр олгож байна. 2017 онд шаардлагатай  эрдэс бордоо  захиалгыг 8 ААН, 7 иргэн тус бүрээр гаргаж,  Хүнс, хөдөө аж ахуйн газарт /цаашид ХХААГ гэх/ хүргүүлэн захиалганд 100 хувь хамруулан ажиллав. Тэг элдэншүүлгийн технологиор 2150 га-д уринш хийсэн байна. Туршилтын журмаар “Сортоо үр” ХХК ажиллаж байна. Тайлант онд төмс, хүнсний ногоо тариалдаг 3 ААН, 54 иргэн бууцан бордоог үйл ажиллагаандаа ашиглаж  байна.

50

10

15.  

2.43.Усны хайгуул, судалгаанд үндэслэн услалтын систем шинээр барьж, сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ.

Суманд  усалгаатай тариалан эрхлэх усны нөөц боломж байхгүйгээс төмс, хүнсний ногооны 471 га талбайг  бага оврын болон услалтын системээр усалгааг хийж байна. “Болор хур” ХХК, “Энгийн хүр” ХХК, “Өгөөмөр нутаг” ХХК нь га-д услалтын системийг ашиглаж байгаа нь суманд усалгаатай талбайн хэмжээ нэмэгдэж байгаагийн илрэл юм.

50

10

16.  

2.44.Өвөл, зуны хүлэмжийн загвар,  хот суурингийн хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой

Судалж байна.

 

30

 

10

17.  

2.46.Зоорь, агуулах, элеватор, үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Зоорины аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд тайлант хугацаанд байхгүй байна.

2017 онд 500 тн-ийн багтаамжтай 1 зоорь шинээр ашиглалтанд орсон болно.

50

 

 

 

30

ГУРАВ.НИЙГМИЙН БОДЛОГО

Гэр бүлийг дэмжин тэтгэх, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхэд бүх талаар анхаарч, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, хүн амын дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулна.

3.1.Эрүүл мэндийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

18.  

3.1.2.Иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, алслагдсан орон нутагт явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Жил бүр сүрьеэ, ДОХ, БЗДХалдвар бусад халдварт болон халдварт бус өвчнүүдийг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хийж байна. Хагас жилийн байдлаар нийт үзлэг-8190, үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг-2036 байна.

Артерийн даралт, чихрийн шижингийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 253 хүн хамрагдсан. Үүнээс эр-125, эм-128 байснаас Артерийн даралт тхдэх өвчин шинээр оношлогдсон-3, хуучин АД ихсэх өвчтэй -16, таргалалтын 1-р зэрэгтэй-115, 2-р зэрэгтэй-43, 3-р зэрэгтэй 1, тураалтай -1 байсан.

 Үзлэгт хамрагдсан нийт хүмүүсийн 58,8% нь таргалалттай байна. Умайн хүзүү, хөхний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн 290 эмэгтэй хамрагдахаас хагас жилийн байдлаар 114 хүн хамрагдаж 79 хүний шинжилгээний хариу ирсэн, хүлээгдэж буй хариу 35 байна.

Үүнээс илэрсэн өөрчлөлттэй илэрсэн 15 хүнээс 2 хүнийг Хавдар судлалын үндэсний төвд онош тодруулж эмчилгээнд хамруулсан. Бусад үрэвсэлтэй илэрсэн эмэгтэйчүүдэд эмчилгээ хийж 5 хүнийг эрүүлжүүсэн байна.

 

50

10

19.  

3.1.3.Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварт тархалтыг таслан зогсоох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд сумын эрүүл мэндийн салбарын 83 ажилчдаас асуумж судалгаа авч, мэдээллийн сан үүсгэн 78 ажилчдыг “С” вирусын түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийснээс 11 хүнд эерэг илэрч, 2 хүнд сул эерэг илэрсэн ба тэдгээрийн  сорьцыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид лавшруулсан шинжилгээнд явуулаад байна. Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд суманд 40-65 насны иргэдээс элэгний B C вирусын шинжилгээ авч эхлээд байна.

50

10

20.  

3.1.6.Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хүний дархлал хомсдлын вирүс, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авна.

Хагас жилийн байдлаар түргэвчилсэн оношлуураар 291 хүнд ДОХ, бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх шинжилгээг хийсэн ба үүнд: жирэмсэн-99, урьдчилан сэргийлэх үзлэгээр -20, амбулаторийн хяналтаар -2, цэрэг татлагаар-145, мэс ажилбарт орох-2, хавьтал-2, байгууллагын уьдчилан сэргийлэх үзлэгээр -14 хүнд тус тус хийгдсэн байна. Үүнээс бэлгийн замаар дамжих халдвартай илэрсэн 7 тохиолдлыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн серологи лабораторид илгээж, оношийг баталгаажуулан хяналтад хамруулж эмчилгээнд оруулсан. “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-тэй хамтран үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ, цээжний зураг авч сүрьегийн эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулж байна.

  50

10

21.  

3.1.7.Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэн эх, нялхсын эндэгдлийг бууруулна.

Нөхөн үржихүйн насны 2049 эмэгтэйчүүдээс 616 буюу 30%-ийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Үүнээс:

·         Үргүйдэлтэй 5, үтрээний үрэвсэлтэй 47, умайн салстын үрэвсэлтэй 24, умайн хүзүүний үрэвсэлтэй 52, жирэмсэн 7, өндгөвчний уйланхайтай 3, бартолины булчирхайн үрэвсэлтэй 3 хүнийг илрүүлэн дараагийн шатны үзлэг шинжилгээнд хамруулж, эдгээрээс 106 эмэгтэйг эмчилж  эрүүлжүүлээд байна.

·         Сум дундын эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасагт 38 нэр төрлийн нэн шаардлагатай эм, тариа болон ЭХО, ургийн монитор, дулаан цацруулах ширээ, нярайн шарлагын Фото аппарат, амбу, салиа соруулагч зэрэг төрөхийн болон нярайн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

50

10

22.  

3.1.8.Хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг сайжруулахад эхний ээлжинд анхаарна.

Улирал бүр цэцэрлэг, сургууль дээр бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг явуулж, өвчлөлтэй гарсан хүүхдүүдийг эмчлүүлэхийг анги удидсан багш нарт үүрэг чиглэл өгч ажиллаж байна. 2017 оны эхний хагас жилд эрүүл мэндийн судалгаанд 1-р улиралд 805 хүүхэд хамрагдсан. 2-р улирлын судалгаанаас харахад өвчлөл харьцангуй багассан үзүүлэлттэй байна. Хүүхдийн өвчлөлийг хурдан, шуурхай эмчлэх зорилгоор хүүхдийн тасгийг тохижуулах ажлыг эхллүүлээд байна.

v  Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний өрөөг тохижуулах, тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор ДЗОУБ-д “  Эрүүл хүүхэд бидний ирээдүй” нэртэй төсөл бичиж, хүчилтөрөгч өтгөрүүлэгч -1, зүрхний бичлэгийн аппарат-1, дуслын автомат шахуурга /памп/-1, судас тодосгогч-1 зэрэг тоног төхөөрөмжүүдээр хангагдаад байна. Эмнэлгийн хэмжээнд 1 фотоаппарат ашиглагдаж байна

v  СДЭ-ийн хүүхэд, төрөх эмэгтэйчүүдийн тасгийг тохижуулах, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор байгууллагын ажилчид болон сумын ард иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын тусламжтайгаар засвар үйлчилгээ хийж, 495,0 төгрөгний хаалга, хаалт, сувилагчийн пост зэрэг эд хогшлыг хийж байрлуулсан.

 

50

30

23.  

3.1.12.Амьсгалын замаар дамжих халдварт өвчин, ялангуяа улаан бурхан, улаанууд зэрэг өвчний дархлаажуулалтын хамралтыг сайжруулж, өвчлөлийг бууруулна.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэхээс гадна үйлчлүүлэгчид, эцэг эхчүүдэд өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан зөвлөмж мэдээллүүд, мөн мэдэхгүй зүйлээ асуух, мэдээлэл, зөвлөгөө авах өрхийн эмч, сувилагч нарын утасны дугаар зэргийг нээлттэйгээр тавин ажиллаж байна. Улаанбурхан, улаанууд өвчний дархлаажуулалтын хүрээнд хагас жилийн байдлаар үндэсний товлолт вакцинжуулалтаар 149 хүүхдэд, нэмэлт вакцинжуулалтаар ЕБС-ийн 16-17 насны 194 хүүхдэд улаанбурхан, улаануудын эсрэг вакцин хийсэн. Хагас жилийн байдлаар тухайн өвчлөлийн тохиолдол гараагүй болно.

50

10

3.2.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хүрээнд авч  хэрэгжүүлэх арга хэмжээ:

Боловсролын чиглэлээр:

Боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, амьдралд нийцтэй болгоно. Хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт суралцах боломжтой болж, сурагчид гэр сургуулийнхаа хооронд нийтийн тээвэрт үнэгүй зорчиж, сургууль 3 ээлжгүй болно. Хөдөөд малчны хүүхэд 6-8 насандаа сонголттойгоор суралцах боломжтой болж, дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулна.

24.  

3.2.2.“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгоно.

“Нархан” хүүхэд харах төвд 2-5 насны 10 хүүхэд, 11,20,24,28-р цэцэрлэгүүдэд 23 бүлэгт 819 хүүхэд Сайхан суманд 2-5 насны СӨБ-д хамрагдах 874 хүүхэд байгаагаас 2016-2017 оны хичээлийн жилд 819 хүүхэд СӨБ-д хамрагдсан бөгөөд хамран сургалт 94,7 хувьтай биелсэн байна.

90

10

25.  

3.2.4.Нийтийн тээврийн үйлчилгээ нэвтэрсэн хот, суурин газрын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийнхаа хооронд нийтийн тээврээр үнэгүй зорчдог болно.

Сайхан сумын нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагааг сайжруулж, үйлчилгээний автобустай болох ажлыг эрчимжүүлсний дүнд 45,639,900 төгрөгийн төсөвт өртөг бүхий бага оврын автобус худалдаж авах ажлын эрх шилжиж ирсэн бөгөөд эрх шилжиж ирсэн тендерийг 2017.05.31-ний өдөр  зарлаж, 2017.06.09-ны өдөр харьцуулалтын аргаар шалгаруулалтыг явуулсан.

Тендерт 2 компани саналаа ирүүлснээс “ДИ ТИ И ЭМ СТРОЙ” ХХК үнийн бага санал 45.239.900 төгрөгийн санал ирүүлж шалгарсан бөгөөд уг компанитай гэрээ байгуулаад байна.

 

 

70

 

 

30

26.  

3.2.6.Сурагчид дотуур байрандаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулж, бага ангийн 6-8 настай хүүхдэд зориулсан асаргаа, халамж, хөгжлийн үйлчилгээтэй болгоно.

Номгон ЕББДС-ын дотуур байр  6-10 насны 25 сурагч,11-18 насны 25 сурагч, 14-19 насны 15 сурагч нийт 60 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сурагчдын ирцийг өдөр тутам тогтмол бүртгэж, амралтын хугацаанд эцэг эхэд хүлээлгэн өгч хүлээн авч ажиллаж ирлээ. Сурагчдын амьдрах эрүүл цэвэр орчинг бүрдүүлэх зорилгоор тасгуудын дунд “Миний гэр” уралдаан зарлаж дүгнэв. Бага ангийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тогтмол тоглоомын өрөөнд тоглуулж мөн гэрийн даалгаврыг хийх орчин бүрдүүлж өрөөг тохижуулав. Бага ангийн 6 сурагчийг уншиж бичүүлэх, чээж бичиг хийлгэх үйл ажиллагаанд анхаарч ажилласнаар сурагчид амжилттай шалгалтаа өгөв. Ахлах ангийн сурагчдын дунд волейболын тэмцээн явуулж сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үйл ажиллагаанд анхаарч цагийн хуваарийн дагуу спорт зааланд тоглох, дугуйлан секцэнд хамруулах үйл ажиллагааг тогтмолжуулав.

50

10

27.  

3.2.7.Цэцэрлэг, сургуулийн орчин гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, автомашины хурд сааруулагчтай болгоно.

Сургуулийн урд талын төв зам дээр хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээ хийгдэхээр зураг төсөв, мөнгө санхүү нь шийдвэрлэгдсэн болно.

50

10

28.  

3.2.13.Хичээл, сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйланг хичээллүүлэх, үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг нэвтрүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлнэ.

СӨБ - Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хэрэгжүүлэн ажиллаж, хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор  давхардсан тоогоор 3293 хүүхэд 11 төрлийн сургалт, дугуйланд хамруулсан байна.

ЕБС болон соёл урлагийн байгууллагын дугуйлан секцэнд сурагчдид идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд сум, аймаг, бүс, улсын чанартай урлаг соёлын наадам, тэмцээн уралдаануудад Сайхан сумын хүүхдүүд хошуучлан оролцож байна.

Сургууль дотооддоо сагсан бөмбөг, үндэсний бөх, сэтгэх чадвар, даам, шатар, зураг, төгөлдөр хуур, морин хуур, гар бөмбөг, дуу, гар урлал, аэробик, цаасан урлал, ёочин, ятга, зохион бүтээх, үлээвэр хөгжим, цохилуур хөгжим, уран уншлага, мэтгэлцээн, илтгэх урлаг, оюун ухаан хөгжүүлэх секц, клубуудад нийт 1039 суралцагч хичээллэж авьяас чадвараа хөгжүүлж байна. Мөн Хөтөл хотын хэмжээнд сургуулиас гадуур бүжиг, ширээний теннис, таеквондо, хөл бөмбөг, уран нугаралт, үндэсний хөгжим, цахилгаан хөгжим, бялдаржуулах секц, клубуудад 545 суралцагч хамрагдаж авьяас чадвараа хөгжүүлж байна.

Уран нугаралтын “Нарны охид” хамтлагийн багш Б.Түмэнжаргал нь цэцэрлэг, сургуулийн бага насны 50 гаруй хүүхдийг уран нугаралтын дугуйланд хамруулан ажиллаж байгаа бөгөөд сурагчид нь сум, орон нутаг, бүс, аймаг, улсын тэмцээн уралдаануудад тогтмол амжилттай оролцож байна. Б.Түмэнжаргал нь 2017 оны 05 дугаар сард МУСТА цол тэмдэг хүртэн, тайлан тоглолтоо Хөтөл соёлын ордоны тайзнаа үзэгч олондоо толилуулсан. Сум орон нутгийн зүгээс дэмжин тайлан тоглолтыг үнэ төлбөргүй соёлын ордонд тоглохыг зөвшөөрөн, цаашдаа соёлын ордонд дугуйлангийн анги танхим гаргаж өгөхөөр шийдвэрлэн ажиллаж байна.

 

70

30

29.  

3.2.14.Ерөнхий боловсролын сургуульд сурагчдын амьдрах ур ухааныг хөгжүүлэх, аюулгүй байдлын сургалтыг нэвтрүүлж, хүүхдийг эрсдэлгүй, осол эндэлгүй, эрүүл, аюулгүй амьдрах чадварт сургана.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын орчны стандартын дагуу цэцэрлэгийн эрүүл ахуй, ариун цэврийн норм шаардлагыг хангахад анхааран дотоод хяналтын багийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Цэцэрлэг, сургуулийн гадна зам талбай, орчны эрүүл ахуй, Хүүхдийг осол гэмтлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэгийн гадна зам талбай, хүүхдийн тоглох, алхах, гүйх хэсгүүдэд халтирхаас сэргийлэн борооны ус, цас, мөсийг тухай бүр нь жижүүрүүд тогтмол цэвэрлэж их хэмжээний халтиргаа гулгаа, мөс үүссэн үед давс, элс асгах зэрэг арга хэмжээг авч ажилладаг.

Цэцэрлэг, сургуулийн  дотоод орчинд хүүхдэд хор учруулж болох ариутгалын бодис, цэвэрлэгээний бодисуудыг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулан ажилладаг мөн цахилгааны залгуур, оролтууд ил утасгүй гадуур нь хамгаалалтын бүрхүүлтэй болгосон.

Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Засаг даргын тамгын газрын 2017.04.13-ны 2\57 тоот албан бичгийн дагуу 2017.04.15 өдөр бүх нийтийн цэвэрлэгээнд бүх цэцэрлэг, сургуулиуд идэвхтэй оролцон, хуваарьт талбайг цэвэрлээ.

 

 

 

50

 

 

 

10

30.  

3.2.15.Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд хүүхдийг хүнлэг, эх оронч, үндэсний ухамсар, бахархалтай иргэн болж төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, хүмүүжил олгох агуулгыг тусган хэрэгжүүлнэ.

 

Шинэ хичээлийн жилээс сургалтын хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх болно.

30

10

31.  

3.2.16.Сурагчдад эх орноо хайрлах, хүрээлэн байгаа орчноо хамгаалах мэдлэг, хүмүүжил олгоно.

Сурагчдад эх орноо хайрлах, хүрээлэн байгаа орчноо хамгаалах мэдлэг, хүмүүжил олгох сургалтыг Иргэний боловсрол хичээлээр олгож байна.

30

10

32.  

3.2.17.Ерөнхий боловсролын сургуулийн сурагч ажил, мэргэжлээ сонгох, суралцах сургуулиа сонгох, элсэн суралцах бэлтгэлийг хангах талаар ажил мэргэжлийн зөвлөгөө үзүүлдэг үйлчилгээг бий болгоно.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч ажил, мэргэжлээ сонгох, суралцах сургуулиа сонгоход  чиглүүлэх зорилго бүхий МЭРГЭЖИЛ СОНГОЛТ арга хэмжээг зохион байгуулан ажиллав. Эцэг эхийн хүүхэддээ тавих анхаарал халамж, хараа хяналтыг сайжруулах зорилго бүхий  “Үр хүүхэддээ бахархан дуурайх аав ээж нь байцгаая” эцэг эхийн чуулганыг зохион байгуулж,

50

10

Соёл урлаг, спортын салбарын чиглэлээр:

Соёл урлагийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож соёл урлагийг хөгжүүлэх бодлого, санхүүжилт, удирдлага зохион байгуулалтын шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

33.  

3.2.49.Хөдөө орон нутагт хэрэгцээ, шаардлага, үйлчилгээний чанар, үр дүнтэй уялдуулан соёл урлагийн барилга байгууламжийг барих ажлыг үе шаттай зохион байгуулна.