Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Сайхан сумын 05-р сарын ажлын мэдээ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1029

Сайхан сумын ЗДТГ-ын 05-р сарын

ажлын тайлан

 

Нэг: Удирдлага зохион байгуулалтын ажлын талаар:

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1994 онд жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг “Олон улсын Гэр бүлийн өдөр” хэмээн зарласантай холбогдуулан хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн бодлоор төсөөлөн илэрхийлсэн захидлын уралдаан зохион явуулах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүрт хүүхэд бүрийг хайрлах, гэр бүлээ хүндлэх, хайрлах эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор сумын хэмжээнд гэр бүлийн бүх гишүүдийг хамруулсан “БИД-АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” хүндэтгэлийн арга хэмжээнд зохион байгуулсан.

Тус өдөрлөгт Урилгаар 186 хүн оролцсон байна. Үүнээс эмэгтэй-95, эрэгтэй-91 оролцсон ба урилгаар оролцсон хүмүүсийн ар гэрийнхэн хамаатан садангийн хүмүүс болох 100 гаруй хүүхэд, 70 гаруй том хүн тус тус оролцсон байна.

Өдөрлөгийн хүрээнд:

·         100 хүүхдэд “Цэгээн хуст” ХХК

·         50 хүүхдэд “Дэлхийн Зөн” олон улсын байгууллага

·         36 хүүхдэд Сайхан сумын ЗДТГазраас тус тус нийт урилгаар оролцсон гэр бүлийн болон ихэр 186 хүүхдэд бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлсэн байна.

Тус өдөрлөгт :

1.    “Гэр бүлд ээлтэй Сум” урилгаар оролцсон 186 хүний баярын парад зохион байгуулав.

2.    “Аз жаргалтай гэр бүл” сэдвийн хүрээнд Сайхан сумын ЕББДСургуулийн дунд 

·         Бага ангийн сурагчдын дунд “Ээж аавдаа хүргэх сэтгэлийн үг”  захидлын уралдаан зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж дурсгалын зүйл гардуулав.

·          Дунд ангийн сурагчдын дунд “Миний гэр бүл-Миний аз жаргал” захидлын уралдаан зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж дурсгалын зүйл гардуулав.

·         Ахлах ангийн сурагчдын дунд “Хүн бүрийн хүчин зүтгэлээр Хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө” эссэ бичгийн уралдаан зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж дурсгалын зүйл гардуулав.

3.    Сумын ард иргэдийн дунд “Ханьдаа хүргэх-Сэтгэлийн илгээмж” захидлын уралдаан зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж дурсгалын зүйл гардуулав .

4.    Ерөнхий боловсролын сургуулийн шилдэг сурагчдын төлөөлөл оролцсон Flash mob.

5.    “Ихэр заяа-Ижил заяа” арга хэмжээ болж Ихэр хүүхдүүд дуу дуулж, ээж аавдаа гэнэтийн бэлэг барьж, сумын Засаг дарга, Сумын Засаг даргын орлогч, ЗДТГазрын дарга, Дөлхийн зөнгийн төлөөлөгч нар гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлсэн байна.

6.    “Бид-Аз жаргалтай гэр бүл өдөрлөг”-ийн хүрээнд залуучуудын гэр бүлийн боловсролыг дэмжих зорилгоор залуу хосуудад “Гэрлэлтийн батламж гардуулах ёслол”-ын үйл ажиллагааг  зохион байгуулсан болно.

7.    Өдөрлөгийн хүрээнд Сайхан Сумын хэмжээнд 44 Шилдэг Гэр бүлүүдэд хүндэтгэл үзүүлж, Батламж гардуулсан байна.

Өдөрлөгийн хүрээнд Сайхан Сумын Шилдэгийн шилдэг Гэр бүлүүдэд хүндэтгэл үзүүлж, Батламж гардуулсан байна. Нас насны ангиллаар 6 гэр бүл шилдэгийн шилдгээр шалгарсан байна.

Дэмжиж оролцсон байгууллагууддаа Сайхан сумын ЗДТГазраас Талархал хадгалуулсан болно.

Иргэдээс цахим хаягаар талархал илэрхийсэн байна.

 

БИД-АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ”  өдөрлөгийн хүрээнд нийт 540 гаруй хүүхэд, насанд хүрэгчдэд гэр бүлийн аз жаргалыг мэдрүүлсэн, бие биенээ хайрлах халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн, ач холбогдол бүхий Сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

 Аз жаргалтай гэр бүл аз жаргалтай нийгмийг бүтээдэг.

           

Багийн Засаг даргаас 155 албан тоот төлөвлөж, ААНБайгууллага, иргэдийн өрх хүн ам, тэжээвэр амьтан, эд хөрөнгийг баталгаажуулсан тодорхойлолтоор гарган холбогдох газарт хүргүүэн иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажилласан.

 

            Монгол улсын их хурал, Засгийн газар, Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулсан “Үндэсний зөдвлөлдөх хорооны хэлэлцүүлэгт” сум орон нутгаа төлөөлөн иргэн Б.Түмэнжаргал, Г.Оюунцэцэг, Г.Дашням, Наянтайсүрэн нар оролцсон болно.

 

             Сумын худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнтэй хамтран тамхины хяналтын тухай хууль зөрчин утаат тамхи худалдан борлуулж зөрчил гаргасан ААНБ-ын эзэнтэй биечлэн уулзаж, цаашид алдаа зөрчил гаргахгүй байх талаар ухуулга яриа хийж, хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

 

Хууль эрх зүйн чиглэлээр мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулиас, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас, ахуйн хог хаягдлын тухай хуулиас, хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүдийн анхаарах зүйл, гэмт хэргээс урдчилан сэргийлэх тухай хуулиас, тамхины хяналтын тухай хуулиас, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиас зэрэг сэдвийн хүрээнд 350 гаруй гарын авлага боршур бэлтгэн 270 гаруй иргэдэд мэдээлэл хүргэн ажиллав.

 

Сум дундын цагдаагийн тасаг, прокурорын газраас  сумын захиргааны хяналтанд байгаа иргэдэд зориулан зохион байгуулсан 1 өдрийн сургалтанд хамрагдан тус багаас захиргааны хяналтанд байгаа 8 иргэнтэй биечлэн уулзаж, ОНХБайцаагч Энхмэнд, прокурор Бадам нартай хамтран хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллав.

 

Цэрэг татлага: Цэргийн жинхэнэ албаны  2017 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан ба 18-26 насны цэргийн алба хаагаагүй 313 иргэнд зарлан дуудах мэдэгдэх хуудас тараасан. Цэрэг татлагын үзлэгт нийт 138 иргэн хамрагдсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэргийн албанаас зайлсхийсэн 32 иргэнд арга хэмжээ тооцуулахаар Аймгийн Цэргийн штабт хүргүүлэв. Мөн оюутан, гадаад улсад байгаа гэх шалтгаанаар ээлжит татлагаас чөлөөлөгдсөн бөгөөд мөнгөн төлбөрөөр 4 хүн чөлөөлөгдсөн байна.

 

2017 оны 05 сарын 23-ны өдөр Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн дунд “АЖЛЫН УЯЛДАА-СЭТГЭЛ САХИЛГА БАТ” сэдэвт бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулж ажиллаа.

Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж, гарын авлага материал тарааж, Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллав.

Сайхан сумын шүтээн уул “Гавшгай хайрхан”-ны тахилгын арга хэмжээ 6 дахь жилдээ 2017 оны 05-р сарын 6ны өдөр болж өнгөрлөө. Тахилгын үеэр дааганы уралдаан, бөхийн барилдааныг зохион явуулсан. 32 бөх барилдсанаас Баянгол сумын бөх Аймгийн арслан н.Уугандаваа түрүүлж, Хушаат сумын харъяат аймгийн начин н.Чинбат үзүүрлэсэн байна.

 

НҮБ-с жил бүр уламжлал болгон “ Хурдаа хасч амь насаа аваръя “ уриан дор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион явуулдаг ба энэ ажлын хүрээнд Хөтөл сум дундын эмнэлэг, Сайхан сумын Сум дундын цагдаагийн тасаг, Сайхан сумын ИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл зэрэг байгууллагуудтай  хамтран ажлын хэсэг байгуулан ажиллалаа.

           Орон нутгийн олон нийтийн сүлжээ, Эрдэнэ кабелийн телевиз, Сум дундын эмнэлэг, Сум дундын цагдаагийн тасгийн вэб сайт, Замын гарцын дээрх урсдаг зар зэргээр, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж зорчих талаар мэдээллүүдийг түгээсэн.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар санамж, зөвлөмж боловсруулан хувилж, СДЭ, СДЦТ Хөтөл Шим худалдааны төв, Жолооны сургалт, ЗДТГ зэрэг олон нийт үйлчлүүлдэг газраар байршуулсан.

Мөн сумын ИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтарч      “ Хурдаа хасч амь насаа аваръя “ уриатай 3х4  хэмжээтэй самбарын эх бэлтгэн захиалж зам тээврийн осол ихэвчлэн гардаг  “ Зэгэстэй даваа дээр  анхааруулга, сэрэмжлүүлгийн самбар байршуулахад бэлэн болоод байна.

        Замын хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар  Хөтөл Сум дундын Цагдаагийн тасгийн замын байцаагч  Х. Мянганбаяр сургалтыг зохион явуулсан ба сургалтанд Автомашин механизмийн бааз, хот хоорондын тендерийн жолооч нар, Төмөр бетон дэрний үйлдвэрийн ажилчид хамрагдсан. Мөн СДЭ-ийн осол гэмтэлийн үндэсний хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, мэс заслын эмч О.Эрдэнэбулган “ Осол гэмтлийн үеийн анхны тусламж “ сэдвээр сургалт явуулсан. Сургалтын дараа анхааруулга, зөвлөмж, гарын авлага тараасан байна.

ЕББДС-ийн багш, сурагчидад “ Осол гэмтлийн үеийн анхны тусламж “ сэдвээр сургалт зохион явуулж сургалтанд ахлах ангийн 158 сурагч, 23 багш ажилчид хамрагдсан. Сургалтыг мэс заслын эмч О.Эрдэнэбулган, НЭМ ажилтан Э.Эрдэнэцэцэг, сургуулийн эмч Наранцэцэг нар онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион явуулсан.

            Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч нарт хурдаа хэтрүүлэхгүй хамгаалалтын бүсээ тогтмол хэрэглэж занших, ослоос сэргийлэх талаар анхааруулга, сэрэмжлүүлэгийг өгч ажиллаа.

 

 

1.1 Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний хүрээнд хийгдсэн ажил:

Сайхан сумын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгж нь 5-р сарын тайлангийн хугацаанд Монгол Улсын үндсэн хууль, Иргэний тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад эрх зүйн актууд болон дээд шатны байгууллагын чиглэл заавар зөвлөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд Баруунбүрэн сум 23, Орхон сум 69, Орхонтуул сум 32, Сант сум 26, Сайхан сум 206  нийт 356 мэдүүлэг хүлээн авсан байна. Үүнээс:

Газар өмчлөх, эзэмших ашиглах эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 118 мэдүүлэг хүлээн авсан

-   Анхны бүртгэл - 16

o   Орхон 4

o   Сайхан  10

o   Сант 2

-   Өмчлөх эрх шилжих гэрээ - 18

o   Худалдах гэрээ 7

o   Бэлэглэх гэрээ 5

o   Хамтран өмчлөгч өөрчлөгдөх 4

o   Өв залгамжлал 2

-   Барьцааны гэрээ - 78

o   Барьцааны гэрээ 41

o   Барьцааны гэрээ дуусгавар болох 37

-   Лавлагаа - 6

Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 238 мэдүүлэг хүлээн авсан

-   Анхны бүртгэл - 10

o   Орхон 4

o   Орхонтуул 1

o   Сайхан  3

o   Сант 2

-   Өмчлөх эрх шилжих гэрээ - 24

o   Худалдах гэрээ 11

o   Бэлэглэх гэрээ 3

o   Хамтран өмчлөгч өөрчлөгдөх 7

o   Өв залгамжлал 2

-   Барьцааны гэрээ - 166

o   Барьцааны гэрээ 97

o   Барьцааны гэрээний өөрчлөлт 3

o   Барьцааны гэрээ дуусгавар болох 66

-   Лавлагаа - 36 тус тус үйлчилгээг иргэдэд, ААНбайгууллагад хүргэн, Улсын бүртгэлийн үйлчилгээний хураамжийн дансанд 3,381,703 төгрөг, Тэмдэгтийн хураамжийн дансанд 20500 төгрөг,  ҮХЭХөрөнгө худалдсанаас оруулсан татварын орлогод 4,192,000 төгрөгийг  тус тус төвлөрүүлэн ажилласан байна. 

 

            Хоёр. Нийгмийн бодлогын чиглэлээр

НЭГ. БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

А. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР

2017 оны 04-р сарын 25  нд “Сайн  хичээл” үйл  ажиллагааны   аймгийн  зөвлөгөөнд  монгол  хэлний хичээлийн  судлагдахуунаар  багш  Ш.Ариунаа,  англи хэлний  хичээлийн  судлагдахуунаар  багш  Ц.Хонгорзул, математикийн  хичээлийн  судлагдахуунаар  багш  М.Амаржаргал нар  нээлттэй хичээл  зааж амжилттай оролцлоо.

2016-2017 оны хичээлийн жилд суралцаж буй 12-р ангийн сурагчдын “Эрдмийн баяр”-ыг 2017 оны 05 сарын 19-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлсэн.Энэ хичээлийн жилд 12-р ангийг 5 бүлгийн 123 сурагч суралцаж төгсөж байна. Тус баярын өдөр сумын ИТХ-ын нэрэмжит шагналаар 12в ангийн сурагч А.Түшигбаяр, 12г ангийн сурагч Т.Энхжаргал, сумын Засаг даргын нэрэмжит шагналаар 12а ангийн сурагч О.Номин, 12б ангийн сурагч Б.Март, сургуулийн “Шилдэг төгсөгч”-өөр 5 сурагч тус тус шагнагдлаа.

Б.СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР

2017 оны 05 сарын 01 нд Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай хамтран ажилладаг” Шидэт хайрцагны театрийн багш Итгэл, Батжаргал нар 20-р цэцэрлэгийн  эцэг эхчүүд, багш ажилчдад сургалт зохион байгуулав.

 

Багш нарын заах арга ,ур чадварын уралдаан болох “Сайн үйл ажиллагаа”-2017 Орхон бүсийн багш нарын дунд амжилттай явагдаж 24-р цэцэрлэгийн Багш Б.Болормаа “Математикийн энгийн төсөөлөл” сургалтын чиглэлээр 1-р байр, Багш Д.Наранзаяа “Хэл яриа-харилцаа” сургалтын чиглэлээр 1-р байр эзлэн ,Сэлэнгэ аймгийн “Сайн үйл ажиллагаа”-нд амжилттай оролцов. Орхон бүсийн “САЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА -2017” амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагаа Хэл яриа-Харилцааны чиглэлээр Хөтөл 11-р цэцэрлэг дээр, Математикын чиглэлээр 24-р цэцэрлэг дээр явагдсан бөгөөд тус бүр 8, нийт 16 багш оролцлоо. Хэл яриа-Харилцааны суралцахуйн чиглэлээр УТ-ний 24-р цэцэрлэгийн багш Д.Наранзаяа Тэргүүнбайр, 11-р цэцэрлэгийн багш Сарантуяа Дэд байр, Орхон сумын цэцэрлэгийн багш Үржинханд Гутгаар байр, Математикын чиглэлээр УТ-ий 24-р цэцэрлэгийн багш Б.Болормаа Тэргүүн байр, 20-р цэцэрлэгийн багш Эрдэнэцэцэг Дэд байр, 11-р цэцэрлэгийн багш Содномхүү Гутгаар байрыг тус тус эзэллээ.

 

Дархан-Уул аймгийн тогооч нарын холбооноос зохион байгуулсан “Тогооч нарын мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх, ажил үйлчилгээний чанар харилцааны соёлыг дээшлүүлэх” чиглэлээр зохион байгуулсан богино хугацааны түргэвчилсэн сургалтанд  20-р цэцэрлэгийн тогооч Р. Нарангэрэл, С. Орхончимэг, Т. Батсүрэн нар хамрагдлаа.

“Хүний эрхийн төлөө хамтдаа” аяны хүрээнд нийт эцэг эх багш, хүүхдүүдэд хүүхдийн эрхийн хамгааллын тухай хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, багшийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг сурталчилан таниулах сургалтыг 24-р цэцэрлэг зохион байгуулан, эцэг эхчүүдээс санал асуулга, судалгаа авав. Үүнд: Нийт 207 эцэг эх асран хамгаалагчид оролцсон, үр дүнтэй ажил боллоо.

 

Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт ажилладаг тогооч нарын дунд Мастер тогооч нарын холбооноос сургалтын төвийн Мастер тогооч Дорж баатарыг урин сургалт, дадлага ажил явууллаа. Нийт Сэлэнгэ аймгийн сургууль цэцэрлэгийн 27 тогооч хамрагдлаа.

Сайхан сумын СӨБ-ын байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Цэцэрлэгийн нэрэмжит “Цодгор хүү-2017” 100 буудалт даамны тэмцээн амжилттай зохион байгуулагдан нийт 123 хүүхэд оролцон 16 хүүхэд шагналт байрт шалгаран 11-р цэцэрлэг шилжин явах цомын эзэн боллоо.

 

ХОЁР. СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖИЛ ОРОЛЦООНЫ ЧИГЛЭЛЭЭР

Улсын  газар  зүйн  олимпиадад  12а ангийн  сурагч  Б.Одмөнх  Өвөрхангай  аймагт ,  Сэтгэх  чадварын  олимпиадад  10а ангийн  сурагч  Ю.Мөнхтунгалаг Хөвсгал  аймагт, англи  хэлний  олимпиадад   8а ангийн  сурагч  Н.Энхжин  Улаанбаатар  хотод  тус тус  амжилттай  оролцсон байна .

“Кенгуру”  олон  улсын  математикийн  олимпиадад  нийт 312  суралцагч оролцож,    1-р зэргийн  диплом, алтан  медаль 3  сурагч,  1-р зэргийн  диплом  мөнгөн  медаль 4  сурагч,  1-р зэргийн  диплом хүрэл  медаль 6 сурагч хүртсэн  ба  23 сурагч 2-р зэргийн диплом, 35 сурагч   3-р зэргийн  диплом, дурсгалын  зүйлээр   шагнагдлаа.  

 

Сэлэнгэ  аймаг  дахь Цагдаагийн  газрын  нэрэмжит   “Есүхэй цом”  өсвөр  үеийн  сагсан  бөмбөгийн  аварга  шалгаруулах  тэмцээнд   П.Амартүвшин  багштай   сагсан  бөмбөгийн  баг  тамирчид   амжилттай  оролцож   эрэгтэй  баг  хүрэл  медаль,  эмэгтэй  баг  мөнгөн  медаль  хүртэн  багийн  нийлбэр  дүнгээр  тэргүүн  байр  эзлэн  “Шилжин явах  цом”- ын  эзэд  боллоо.

 

Сэлэнгэ  аймгийн  Засаг  даргын  ивээл  дор  Улсын  тэргүүний  4-р сургуулиас   санаачлан  зохион  явуулсан  “Сэтгэмж”  гар  зургийн  уралдаанд  ахлах  насны  ангилалд  11в ангийн  сурагч  Б.Бадамлянхуа мөнгөн  медаль,  12г ангийн  сурагч  Б.Алтанбаатар  хүрэл  медаль, 11г ангийн  сурагч  Б.Билгүүн  тусгай  байр, дунд  насны  ангилалд   9а ангийн  сурагч  Н.Энхжин  мөнгөн  медаль,  бага насны  ангилалд  5д ангийн  сурагч  Б.Лхагва-Очир  тусгай  байрыг тус тус  эзэллээ.

 

Ж.Зандаргомий  агсны  нэрэмжит  Төвийн  бүсийн  аймгуудын  дунд  зохиогддог  физикийн  олимпиадад 9а ангийн  сурагч  Б.Ариунболор  алтан  медаль, 9в ангийн  сурагч  Ч.Буяхишиг  хүрэл  медаль, 8в ангийн сурагч  Х.Ариунзаяа, 8а ангийн  сурагч  С.Чинцовоо нар  тусгай  байрын шагналыг  тус  тус  хүртлээ. 

2016-2017 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцсан сурагчдын “Эрдмийн баяр”-ыг 2017 оны 05-р сарын 05-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлсэн.  1-р ангийн бяцхан сурагчид маань аав ээждээ, Хөтөл хотын иргэдэд уншиж, бичиж, бодож сурсанаа тайлагналаа. Эрдмийн баярын үеэр сурагчид урлагийн авьяасаа танилцуулахаас гадна өөрсдийн бүтээлээр тайлан үзэсгэлэн гаргаж эцэг эхдээ тайлагналаа.

 

Орхон” бүсийн шатрын багийн аварга шалгаруулах тэмцээнийг сургууль дээрээ 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Орхон сумын ЕБС-ийн 3 баг, Хөтөлийн ЕБС-ийн 2 баг оролцсоноос 1-р байранд Хөтөлийн ЕБС-ийн 1-р баг, 2-р байранд Орхон сумын ЕБС-ийн 1-р баг, 3-р байранд Хөтөлийн ЕБС-ийн 2-р багийн тамирчид тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

 

ГУРАВ. СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, сурагчдын сонирхлыг дэмжих үүднээс сургуулийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Хөтөл ЕББДС-ийн  10а ангийн нэрэмжит болгон зохион байгууллаа. 8-12 ангийн нийт 6 багийн 42 тамирчид хамрагдан оролцсоноос 1-р байранд Ж.Мягмаржав багштай 12г анги, 2-р байранд Г.Жавзансүрэн багштай 11в анги, 3-р байранд Д.Цэвээнсүрэн багштай 12а ангийн баг, тамирчид тус тус шалгарлаа. Мөн “Шилдэг хамгаалагч”-аар 12г ангийн сурагч Цэнд-Очир, “Шилдэг довтлогч”-оор 12г ангийн сурагч Ариунтогтох, “Шилдэг хаалгач”-аар 11б ангийн Эрдэнэболд нар шалгарч алтан медалийн эзэд болсон байна.

Сайхан сумын Спорт клубээс 26 дахь жилдээ зохион байгуулагдсаж буй “Хөтөл-Хаврын тойром” шагайн харваан тэмцээнийг 2017  оны 05-р сарын 6,7-ны өдрүүдэд зохион явууллаа. Тус тэмцээнд Улаанбаатар, Дорноговь, Өвөрхангай, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Салхит, Орхонтуул, Хөтөл зэрэг аймаг, сумдын 14 багийн 100 гаруй харваачид оролцсон. 1-р байр Дорноговь аймаг Хатанбаатар, 2-р байрыг Өвөрхангай аймаг Пүрэв, 3-р байрыг Хөтөл Ууганбаатар ахлагчтай багууд тус тус эзэллээ. Мөн цуваа харвааны тэмцээнд Улаанбаатар хот 1- р байр Ц.Батмөнх, 2-р байр Д.Амарсанаа, 3-р байр Өвөрхангай пүрэв нар тус тус эзэлж, тэмцээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Сэлэнгэ аймагт Олон улсын Сувилагчдын баярыг угтан 2017 оны 05-р сарын 5-7-ны өдрүүдэд гар бөмбөг, теннис, дартс, даам, буухиа гэсэн төрлүүдээр ажил мэргэжлийн  тэмцээнийг зохион явуулсан. Тус тэмцээнд сумын СДЭ-ийн сувилагч нарын тэмцээний бэлтгэлийг ханган дартс 1-р байр, гар бөмбөг 2-р байр, теннис 1-р байр тус тус эзэлсэн амжилттай оролцлоо.

 

ДӨРӨВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР

Д/д

Үзүүлэлт

4 сарын 21- 5 сарын 18

1

Нийт үзлэг

1478

Үүнээс

Урьдчилан сэргийлэх үзлэг

445

Өвчний учир амбулаторид үзүүлсэн

595

Идэвхтэй хяналт

351

Гэрийн үзлэг

87

2

Их эмчийн үзлэг

1122

3

Бага эмчийн үзлэг

356

4

Халдварт бус өвчлөл

121

5

Түргэн тусламжийн дуудлага

107

Үүнээс алсын дуудлага

42

6

Эмнэлэгт хэвтсэн

97

7

Эмчлэгдэж гарсан

91

8

Ор хоног

563

9

Дундаж ор хоног

6.1

10

Орны фонд ашиглалт

12.7

11

Орны эргэлт

14.9

12

Эмнэлэгт хийсэн хагалгаа

1

13

Нийт төрсөн эх

8

үүнээс

Амьд төрсөн

8

Амьгүй төрсөн

0

14

Бүгд нас баралт

2

Үүнээс

Эмнэлэгийн нас баралт

1

Хоног болоогүй нас баралт

1

Гэрийн нас баралт

1

0-1 насны хүүхдийн эндэгдэл

0

1-5 насны хүүхдийн эндэгдэл

1

Эхийн эндэгдэл

0

15

Бүгд халдварт өвчин

6

үүнээс

Сүрьеэ

2

Гепатит

0

Гар хөл амны өвчин

2

БЗДХ

2

16

Шинээр жирэмсний хяналтанд орсон эх

11

Нийт хяналтнаас эхний 3 сартай орсон эх

100%

17

Лабораторийн шинжилгээ бүгд

955

үүнээс

Цусны ерөнхий шинжилгээ

302

Цусны бүлэг тодорхойлох

10

Шээсний ерөнхий шинжилгээ

307

Үтрээний наац

37

Биохими

0

Серилоги

153

Цэрний шинжилгээ

20

Цагаан хорхойн шинжилгээ

23

Бусад

103

18

Эмийн бус эмчилгээ

506

19

Вакцинжуулалт

87%

 
 

 

Монгол улсын хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах зорилгоор “ Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг МУ-ын ерөнхийлөгчийн санаачлагаар  жил бүрийн 4-р сард явуулж, үнэлэлт дүгнэлтийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд Сумын Соёл спортын ордоны биеийн тамир спортын арга зүйч  Д.Ганбаатар, СДЭ-ийн НЭМ хариуцсан ажилтан Э.Эрдэнэцэцэг нар ажлын төлөвлөгөө гаргаж ажилласан.

 Төлөвлөгөөний дагуу:  

Хөтөл ЕББДС, Гал унтраах 61-р анги, Сум дундын эмнэлэг, 11,20,24 –р цэцэрлэг, Номгон 3-р багийн 28-р цэцэрлэг, Сум дундын цагдаагийн тасаг, Цемент шохойн ХК, Төмөр бетон дэрний үйлдвэр, Соёл спортын ордон, ЗДТГ зэрэг байгууллагуудын 18-64 насны  1375 хүн,  сургуулийн өмнөх боловсрол олгох 11, 20, 24 –р цэцэрлэг, Номгон 3-р багийн  28-р цэцэрлэгийн 183 хүүхэд хамрагдсан ба нийт 1558 хүн бие бялдрын түвшин тогтоох сорилд хамрагдсан.

Амбулаторийн үйлчлүүлэгч бүрт хамар залгиурын үрэвсэл илрүүлэх үзлэг хийж, эрүүлжүүлэх талаар:

3-5 р сард амбулатороор үйлчлүүлсэн нийт үйлчүүлэгчдэд Менингококкийн үзлэгийг хийсэн ба  3-р сард 1908,  4-р сард 1469,  5-р сарын  886 нийт 4263 үзлэгээс хамар залгиурын үрэвсэлтэй 18 тохиолдол илэрч тухайн хэсгийн эмч нарын хяналтанд эрүүлжүүлж байна.

 

        

 

 

 

 

 

 

Мөн ерөнхий эмч Ц.Гиймаа сувилагч Э.Эрдэнэцэцэг нар Сайхан сумын хот тохижилтын газрын ажилчидад “ Менингококкт халдвар “ сэдвээр сургалт зохион явуулсан.

        

 

ТАВ. СОЁЛ УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР     

Сайхан сумын иргэн ардын авьяастан О.Уугантамир, Оюунцэцэг нарын  “Хайрын шувуухай”уран бүтээлийн бие даасан тайлан тоглолт 2017 оны 05-р сарын 10-нд Соёлын ордонд болж өнгөрсөн.Тоглолтонд Соёлын ордоны уран бүтээлчид, дугуйлангийн суралцагчид хамтран оролцож уран бүтээлийн дээжээ өргөлөө.

Сэлэнгэ аймаг Сайхан суманд анх удаагаа зохион байгуулагдсан “ПАУЭР ЛИФТИНГ”-ийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 04-р сарын 22-нд Соёлын ордонд зохион байгуулагдсан. Тэмцээнд Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Булган, Хөтөл хотын  нийт 300 гаруй хүчний тамирчид

 

өрсөлдсөн томоохон тэмцээн болж өндөрлөв. Тэмцээний нээлтэнд Соёлын ордоны уран бүтээлч, дугуйлангийн суралцагчид оролцож ая дуугаа өргөлөө. Тэмцээнд Тус Соёлын ордоны ажилтан Б.Баярмагнай, Н.Цогнэмэх нар амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн байна.

 

 

Ахмадуудын дунд жил бүр улажлал болгон зохион байгуулагддаг  “Дуулах өдөр” дуун цэнгүүний  үйл ажиллагааг Номгон 3-р багийн соёлын төвд зохион байгууллаа. /Хамрагсдын тоо-80/  Мөн тариаланчдын зөвөлгөөн боллоо /Хамрагсдын тоо 30/

 

 

Гурав: Нийгмийн халамжийн чиглэлээр:

           

5-р сард хуулийн дагуу материалаа бүрдүүлэн тэтгэвэр ,тэтгэмж,хөнгөлөлт тусламжинд хамрагдсан иргэд: 

Төрөл

Хүний тоо

1

Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж шинээр

17 иргэн

2

Хөдөлмөрийн чадвар алдалтын груп сунгалт

8 иргэн

5

Ахмад настны рашаан сувилалын хөнгөлөлт

21 иргэн

6

Ахмад настны амралт сувилалын хөнгөлөлт

5 иргэн

8

Ахмад настны шүдний хөнгөлөлт

3 иргэн

11

Ахмад настны болорын хөнгөлөлт

1 иргэн

12

Тэжээгчээ алдсаны сунгалт

1 иргэн

13

Байнгын асаргааны  сунгалт

9 иргэн

14

Байнгын асаргаанл шинээр

3 иргэн

15

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд шинээр нэмэгдсэн

11 хүүхэд

 

Нийт

79 иргэн

           

            Хүүхдийн мөнгөний мэдээг сар бүр "Хаан банк" “Хас банк" "Худалдаа хөгжлийн банк"-уудаас  авч аймагт хүргүүлэн ажиллалаа.

            Энэ сард 0-18 насны 921  хүүхэд ямар нэгэн зөрчилгүй хүүхдийн мөнгө нь олгогдож 18420.000 төгрөгний санхүүжилт олгогдсон байна.

 

            2017 оны өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны хариу гараагүй байгаа шалтгаанаар Хүнсний талоныг олгох ажил хойшлогдон 4-5 сарын эрхийн бичгийг  05 сарын 25-наас олгохоор болоод байна.

 

 

            "Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд ажлын хэсэг хуралдаж энэ онд дэмжин ажиллах 30 өрхөө сонгон судалгааг гаргасан бөгөөд 5 сард тухайн өрхүүдэд сургалт зохион байгуулж хамтран ажиллах төлөвлөгөөг гарган, эхнээсээ шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч эхлүүлээд байна. Үүнд:

 

·         Хөдөлмөр эрхлэлтээс хэрэгжиж байгаа Хүнсний ногооны төсөлд зорилтот өрхөөсөө 6 өрхийг сонгон хөтөлбөрт хамруулахаар болсон.

·         Тухайн өрхүүдээс бичиг баримт нь зөрчилтэй хаяж гээгдүүлсэн иргэнийг бичиг баримтжуулах аян явагдаж байна.

 

"Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр" -ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2017 онд Сайхан сумын Номгон 3-р баг, тосгон 15 өрхөд амьжиргааг дээшлүүлэх, ядуурлаас гаргах хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхээр Номгон тосгоны захирагч Э.Батсүх даргатай " Ажлын хэсэг " байгуулагдан ажлаа эхлүүлээд байна.    Зорилтот  өрхүүдэд гэр үнэлгээ хийж , гэр үнэлгээнд суурилсан  өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж ажиллалаа.

 

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын "Ахмадын сувилал"-д  20 ахмад настныг амрааж, Нийгмийн халамжийн сангаас үнийн хөнгөлөлт үзүүллээ.       

Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлж албан бичгийн  дагуу  Номгон 3-р багийн хэмжээнд сургалтын төлөвлөгөөг гаргаж  ДААТГАЛТАЙ  ИРЭЭДҮЙ аяны хүрээнд Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн төгсөх 12-р ангийн сурагчдад дараах сургалтуудыг орсон байна.

Үүнд:  **** Эрүүл мэндийн даатгалын тухай

           **** Нийгмийн даатгалын тухай

           **** Ажилгүйдлийн тэртгэмжийн

           **** Тэтгэвэр,тэтгэмжийн тухай

            Энэхүү сургалртанд 12-р ангийн 20 сурагч хамрагдаж, тэдний дунд ЭМНД-ын тухай хууль тогтоомж болон танин мэдэхүйн асуулттай “АХА”тэмцээнийг амжилттай зохион байгуулж эхний 3 байрыг эзлүүлж өргөмжлөл гардууллаа.

 

Дөрөв: Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

2017.05.01-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд хийсэн ажлын тайланг Төр төсвийн болон Аж ахуй нэгж байгууллагуудаас авч нэгтгэн Аймгийн ХХҮГ-т хүргүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 1/444 тоот Захирамж, Сум хөгжүүлэх сангийн эргэн төөлтийг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллах талаар албан бичиг ирүүлсний дагуу сумын Засаг даргын 2017.05.11 өдрийн А/55 тоот захирамжаар СЗДаргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн аудитын газрын 2017.05.09-ны 95 тоот албан бичгийн дагуу Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийгдэх гэж байгаатай холбогдуулан 2011- ээс 2016 оны 12-р сарын 31-нийг хүртэлх бүх баримт материалыг Аудитын газарт хүргүүлсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “ЖИЖИГ  ЗЭЭЛ”-ийг Сэлэнгэ аймаг, Дархан-Уул аймгийн Голомт банкаар дамжуулан олгох болсон тул бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэдэд Зар хүргэн бүртгэн ажиллаж байна.

Тав: ХАА болон газар зохион байгуулалт,

байгаль орчин, эрүүл ахуйн чиглэлээр:

МАА-н чиглэлээр: Төл мал болон том малын зүй бус хорогдлын мэдээг 7 хоног бүрийн лхагва, баасан гаригт аймгийн ХХААГ-МАА хэлтсийн мэргэжилтэн Х.Цэнгэлсайхан-д бичгээр болон ,файлаар хүргүүлж байна.

Бог малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сумын Засаг даргын захирамжаар, ажлын хэсэг томилон ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын А/142 тоот захирамж, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын 1/174 тоот албан бичгийн дагуу сумын Засаг даргын 2017.04.21-ны өдрийн а/45 тоот захирамжыг төлөвлөн, сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг үхсэн малын сэг зэм устгалын ажлыг зохион байгуулж ажиллалаа