Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

Сайхан сумын 4-р сарын ажлын мэдээ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1131

 

 

Сайхан сумын ЗДТГ-ын 04-р сарын

ажлын тайлан

 

Нэг: Удирдлага зохион байгуулалтын ажлын талаар:

Гамшгаас хамгаалах тухай хууль Засгийн газрын 2011 оны 339 тогтоолоор батлагдсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, 340 дүгээр тогтоолоор баталсан Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журмын дагуу дадлага, сургалтыг Гал түймэр унтраах, аврах 61-р ангитай хамтран 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 00 минутанд зохион байгуулж явууллаа. Үүнд:

Бэлтгэл ажлын хүрээнд: Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль зохион байгуулах тухай сумын Засаг дарга Захирамж гарган сумын аж ахуй нэгж байгууллагуудад хүргүүлэн ажилласан.   

Сумын зарлан мэдээллийн дуут дохиог 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шалган үзэхэд Овоот хороолол болон Жимстэй хороолол, Төмөр бетон дэрний үйлдвэр, Цемент шохой ХК-ын ажилтан ард иргэдэд хүрэлцээгүй байсан тул 2017 оны 03 дугаар сарын 23-ны 16 цагт Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Сум дундын Цагдаагийн тасгийн тусгай дуут дохиолол бүхий автомашин болон ЦШХК-ын яндангийн дуут дохиог нэмэлтээр ашиглан оролцох шийдвэрт хүрч ажилласан.

Зохион байгуулах ажлын хүрээнд: 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 00 минутанд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль явагдах дохио улс орон даяар өгөгдөхөд сумын аж ахуй нэгж, албан байгууллага, ард иргэд өөрсдийн ойр орчмын аюулгүйн зурвас бүхий газарт гарч идэвхтэй оролцсон.

Хөтөл хотын төр төсвийн байгууллага болон ЦШХК, Төмөр бетон дэрний үйлдвэр зэрэг байгуулагуудад Засаг даргын тамгын газар, Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангиас хяналт хийж, заавар зөвлөгөө өгөх зорилгоор тус бүр 1 алба хаагчид зөвлөгөө өгч, гарын авлага тарааж ажилласан.

                                                               

Газар хөдлөлтийн дадлага сургуулилтанд: Нийт 21-н аж ахуй нэгж, албан байгууллагын 546 ажилтан, алба хаагч, цэцэрлэгийн болон сургуулийн 1623 хүүхэд, нийт 2169 хүн, 7 автомашин хамрагдсан болно.

 

ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙГ “MSG SENDER” ПРОГРАММ АШИГЛАН ДАМЖУУЛСАН БАЙДАЛ

           Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Манай гудамж-Миний гэр”хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сайхан сумын бүх нийтийн цэвэрлэгээг дараах 2 үе шаттайгаар зохион байгуулав. Үүнд:

1.    2017.04.08-ны өдөр “Цэвэр орчин-Бидний амьдрал” уриан дор иргэд, оршин суугчдын бүх нийтийн цэвэрлэгээ

2.    2017.04.15-ны өдөр  “Дэлхий ээж хогонд дургүй”уриан дор сумын нийт аж ахуйн нэгж, төр төсвийн байгууллагуудын бүх нийтийн цэвэрлэгээ гэсэн 2 шаттайгаар зохион байгуулсан болно.

Нэгдүгээр үе шат: “Цэвэр орчин -Бидний амьдрал”уриан доор явагдсан бөгөөд нээлтийн үйл ажиллагааг ЗДТГ-ын урд талбайд албан ёсоор эхлүүлсэн болно.

2017.04.08-ны өдөр “Цэвэр орчин-Бидний амьдрал” уриан дор иргэд, оршин суугчдын бүх нийтийн цэвэрлэгээнд нийт 750 гаруй иргэд оролцсон байна.

Хоёрдугаар үе:“Дэлхий ээж хогонд дургүй” уриан дор сумын нийт аж ахуйн нэгж, төр төсвийн байгууллагуудын бүх нийтийн цэвэрлэгээ гэсэн 2 шаттайгаар зохион байгуулсан.

Нийт 42 байгууллагын 1300 гаруй ажилтан, албан хаагчид хуваарийн дагуу гарч ажилласан байна.

ЗДТГ-1 дүгээр баг, 20-р цэцэрлэг, Шүүх, Прокурор, Төрийн банк, Гавшгай Ус-1 дүгээр баг хамтран  - Ус сувгийн дэнж, бранк, Хөтөл зах, спорт клубын ойр орчмын хог цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэж буй нь:

            “Ногоон байгаль бидний ирээдүй” уриан доор 2017.04.22-ны өдрийгбүх нийтийн мод тарих өдөр болгон зарлаж, ногоон байгууламж бүхий эко орчин бүрдүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллав. Уг арга хэмжээнд нийт 25 байгууллагын 320 гаруй ажилтан, албан хаагчид, иргэд оролцож, хүүхдийн паркийн тохижилт-бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж,Өөөрийн байгууллага, найз нөхдийн нэрэмжит “Ногоон төгөл”байгуулсан байна.

            “Ногоон төгөл”-ийг байгуулсан байгууллага, хувь хүн бүр өөрсдийн байгуусан ногоон байгууламжаа усалж тордож ургуулах үүрэг даалгавар авч, хуваарийн дагуу ажиллаж байна

 

Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хүүхдийн паркдаа агч, чицаргана, бургас зэрэг модыг суулгасан.

Сумын хэмжээнд хог ихээр хуримтлагдан үүсч буй газрууд нь байрнуудын ар, үерийн далан шуудуу, грашуудын орчим болон засмал зам дагуу байсан бөгөөд бүх нийтийн цэвэрлэгээний үеэр цугларч буй хог хаягдлын нэлээдгүй хэсгийг архины шил, пивоны лааз эзэлж байв.     

                  Мөн граш орчимд хур хог ихээр үүссэн байсан тул граштай иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, граш эзэмшигч иргэдтэй хог хаягдлын гэрээ байгуулах, дутуу баригдсан грашуудын барилгыг бүрэн барьж дуусгах, грашийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй граш эзэмшигч иргэдийн газрыг дахин төлөвлөлтөд оруулах зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлээд байна.                

                  Энэхүү бүх нийтийн цэвэрлэгээний ажил нь зөвхөн сумын нутаг дэвсгэрийг хоггүй цэвэр болгоод зогсохгүй цаашид тодорхой зорилго чиглэлтэйгээр авч хэрэгжүүлбэл зохих олон ажлуудын үндсийг тавьсан үр дүнтэй ажил боллоо гэж дүгнэж байна.

                Урин дулаан улирал эхэлж цас хайлсны улмаас хур хог ихсэæ, орчèны бохирдол үүсэж, халдварт өвчин гарахаас сэрэмжилж “Бүх нийтийн цэвэрлэгээ хийх тухай” Сайхан сумын засаг даргын 2017 оны 04-р сарын 13-ны өдрийн 2/57 албан тоот, Номгон тосгоны захирагчийн 04-р сарын 07-ны А/05 тоот захирамжыг  үндэслэн  нийтийн хог цэвэрлэгээг ААНэгж, àëáàí áайгууллага, айл өрх ард иргэдийн дунд зохион байгуулж ажиллав.

1.1 Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний хүрээнд хийгдсэн ажил:

Сайхан сумын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгж нь 4-р сарын тайлангийн хугацаанд нийт 383 мэдүүлэг хүлээн авсан байна. Үүнээс:

-   Анхны бүртгэл - 23

o   Төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрх 2

o   Төрөөс хувьчилсан газар өмчлөх эрх 18

o   Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 3

-   Өмчлөх эрх шилжих гэрээ - 42

o   Худалдах гэрээ 13

o   Бэлэглэх гэрээ 9

o   Хамтран өмчлөгч өөрчлөгдөх 14

o   Өв залгамжлал 4

o   Арилжих гэрээ 2

-   Барьцааны гэрээ - 240

o   Барьцааны гэрээ 132

o   Барьцааны гэрээ дуусгавар болох 108

-   Бүртгэлд өөрчлөлт оруулах- 4

o   Нэгж талбарын дугаар өөрчлөх 1

o   Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэл салгаснаар хэмжээ өөрчлөгдөх 1

o   Өмчлөгчийн хүсэлтээр болон гэрээ хэлцлээр бүртгэл салснаар шинэ бүртгэл үүсэх 2

-   Лавлагаа - 74 тус тус үйлчилгээг иргэдэд, ААНбайгууллагад хүргэн, Улсын бүртгэлийн үйлчилгээний хураамжийн дансанд 3,068,704 төгрөг,  ҮХЭХөрөнгө худалдсанаас оруулсан татварын орлогод 2,762,000 төгрөгийг  тус тус төвлөрүүлэн ажилласан байна. 

 

            Хоёр. Нийгмийн бодлогын чиглэлээр

А. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР                    

Улсын  төрөлжсөн  олимпиадын  2-ын  даваанд   математикийн  багш  И.Цэндбаяр  мөнгөн  медаль ,   монгол  бичгийн   олимпиадад  багш  А.Баянжаргал, математикийн  олимпиадад  багш  Ч.Алтанцэцэг  нар 3-р  байр  эзэлж  хүрэл медаль, түүхийн  олимпиадад  багш  Э.Өлзийбаяр, химийн  олимпиадад  багш  Т.Нямаа  нар  тусгай  байр  эзэллээ.  

2017 оны 4-р сарын 1-нд Сэлэнгэ аймагт “Математик цаг” сонины олимпиадад багш  М.Энхтуул алтан медаль, багш Э.Тайвантуяа хүрэл медаль хүртлээ.

            1-12-р ангийн эцэг эхчүүдийн дунд Хүүхэд сурч хөгжихөд эцэг эхийн үүрэг, оролцоо хандлагыг нэмэгдүүлж  эцэг эх, багш сурагчдын уялдаа холбоог сайжруулах зорилглоор  “Эцэг эхийн чуулга”-ныг зохион байгууллаа. Чуулганыг хүрээнд эцэг эхчүүдийн дунд Нөхөрсөг эрэгтэй, эмэгтэй гар бөмбөгийн тэмцээн мөн “Хүүхэд сурч, хөгжихөд эцэг эхийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн. Тус хэлэлцүүлэгээр 4 асуудлыг хөндөж хэлэлцлээ. Нийт давхардсан тоогоор 72 эцэг эх хамрагдлаа. 

Б. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР

Сумын цэцэрлэгүүд нь хаврын улиралтай холбогдуулан хүүхдүүдийг витаминжуулах зорилгоор аарц, чацарганы ундаа, аньсны жүүс, төрөл бүрийн жимсний витаминт үрэл өгөхөөс гадна амин дэмээр баялаг хоол хүнсээр үйлчлэн хүүхдийн дархлааг хоол хүнсээр дамжуулан дэмжих тал дээр анхааран ажилласан. Бага насны хүүхдэд зөвхөн хоол хүнснээс гадна тэдний дархлааг дэмжих зорилгоор өглөө бүр хөдөлгөөнт дасгал болон цэгт иллэг массаж, хоолой зайлах зэрэг ажлуудыг тогтмол хийснээр хүүхдийг өвчлөлөөс сэргийлэн ажиллалаа.

            Хүүхдүүдийг тэжээллэг хоол хүнсээр хангах зорилгоор шинэ төрлийн витаминлаг хоол хүнсээр үйлчилж өвчлөлөөс урьдчилан сэргийлж байна.

  Сэлэнгэ аймгийн цэцэрлэгүүдийн залуу багш нарын дунд зохион явуулсан “Залуу багшийн манлайлал” сэдэвт ур чадвар, авьяасын уралдааны 1-р шатыг Номгон 28-р цэцэрлэг амжилттай зохион байгуулж явууллаа.

            Тус уралдаанд 32 багш нараас өөрийн сэтгэлгээний ур чадвар, урлагийн авьяас, бүтээлч сэтгэлгээ, багшлах ур чадвар, оюун ухаанаараа бусад багш нараа манлайлан 11-р цэцэрлэгийн багш У.Сарантуяа 2-р байр эзэлсэн.

Мөн цэцэрлэг бүр бүлгийн багш нарын дунд “Сайн хөгжүүлэх үйл ажиллагаа” сэдэвт нээлттэй үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх улмаар үйл ажиллагааныхаа хэлэлцүүлгийг зохион байгуулав.

 

ХОЁР. СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖИЛ, ОРОЛЦООНЫ ЧИГЛЭЛЭЭР:

2017.03.18-нд Орхон бүсийн математикийн стандарт олимпиад зохион байгууллаа. Олимпиадад Орхон сум, Хушаат, Орхонтуул 1,2, Номгоны сургуулиуд оролцлоо. Бага ангийн 2-5-р ангийн нийт 303 сурагчид оролцов. Нийт сурагчдын оролцоо онооны дунджаар 4б ангийн 1-р байр, 3б анги 2-р байр, 2б анги 3-р байр тус тус эзлэв.

Сайхан сумын хэмжээнд зохион байгуулагдсан “Зөв хооллолт-Зохистой хөдөлгөөн” аяны хүрээнд 11-р цэцэрлэг нь бүлгийн нийт хүүхдүүдийн дунд “Хөгжилтэй буухиа” өдөрлөгийг зохион байгууллаа.

Мөн өглөөний гимнастикийн үйл ажиллагааг чанаржуулах, тогтмолжуулах, хүүхдэд илүү сонирхолтой байлга үүднээс бүлгүүдийн дунд “Хөдөлгөөн-эрүүл мэнд” сэдэвт гимнастикийн өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан байна.

 

ГУРАВ. СОЁЛ УРЛАГ, СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР:

Сэлэнгэ аймгийн Орхон бүсийн Соёл урлагийн ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг нөхөрсөг уулзалтанд зориулсан “Бид Соёл урлагийн ажилтнууд” арга хэмжээг 2017 оны 04-р сарын 1,2-нд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээг Урлаг, Спортын төрлөөр явуулсан бөгөөд Орхон бүсийн Соёлын төвийн нийт 36 ажилтан оролцсон байна.

Хүүхэд залуучуудын дунд ихээхэн дэлгэрээд буй “Cover” дууны уралдааныг Хөтөл Соёлын ордоноос 2017 оны 04-р сарын 01-ний өдрөөс эхлэн 3 үе шаттайгаар залуучуудын дунд зарласан. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяасаа чадвараа нээн хөгжүүлэх, уран сайхны мэдлэг олгох зорилгоор зохиогдож буй уг арга хэмжээний 1-р шат 2017 оны 04-р сарын 08-нд Сайхан сумын 1-р баг 12-р байрны гадаах хүүхдийн тоглоомын талбайд болсон. Тус тоглолтонд Улаанбаатар хот, Хөтөлийн хүүхэд залуучууд, насанд хүрэгчид өөрсдийн сонирхлоор оролцож ая дуугаа хүргэсэн. Цаг үедээ тохирсон энэхүү үйл ажиллагаа олон нийтэд ихээхэн сонирхолд нийцэж, дараагийн шалгаруулалтыг мөн  гадаа талбайд зохион байгуулах санал дэвшүүлсэн. Тиймээс хүмүүсийн хүсэл сонирхолд нийцүүлэн Соёлын ордоны хамт олон “Зуны зугаатай цаг” нэртэйгээр  2-р шатны үзүүлэх тоглолтонд оролцох залуусыг бэлтгэж байна.  

Номгон Соёлын төв нь номын сангийн уншлага үйлчилгээг сайжруулж хөдөөгийн хөдөлмөрчдөд хүрч ажиллахын тулд сайн дурын номын санчтай гэрээ байгуулан уншлага үйлчилгээг хүргэж байна. Мөн хэвтрийн өвчтэй ном унших сонирхолтой иргэдэд гэрээр нь очиж үйлчилж байна.

СББӨ –ийг өвлөн тээгчдийг  судалж сурталчилсаны үндсэн дээр Хотон үндэстний бий бийлээч Н.Нарантуяаг илрүүлж бүртгэл, мэдээллийн санд бүртгэн баримтжууллаа. Цаашид шавь сургалт зохион байгуулахаар  төлөвлөн ажиллаж байна.

СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР:

Сэлэнгэ аймаг Орхон бүсийн Соёл урлагийн ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бид соёл урлагийн ажилтнууд” нөхөрсөг уулзалт 20107 оны 04-р сарын 1,2-ны өдрүүдэд спортын 4-н төрөлт тэмцээнийг зохион явууллаа. Үүнд: Хөгжилтэй буухиа, Гар бөмбөг, теннис, дартс гэсэн төрлүүдээр амжилттай зохион байгуулж, багийн нийлбэр оноогоор Орхон сумын Соёлын төвийн хамт олон 1-р байр, Хушаат сумын Соёлын төв 2-р байр, Хөтөл Соёлын ордоны хамт олон 3-р байрыг тус тус эзэлсэн

Сайхан сум дахь Сум дундын шүүхээс  2017 оны 04-р сарын 07-нд “Зөв хооллолт-Зохистой хөдөлгөөн” нэрэмжит аяны хүрээнд ажилтнуудынхаа дунд  гар бөмбөг, теннис, сагсан бөмбөг гэсэн 3 төрлийн тэмцээн зохион байгууллаа.

Монгол орон даяар хэрэгжиж буй Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын сорил судалгаанд суманд 2017 оны 04-р сарын 09-нд Улсын тэргүүний 24, 11, 20-р  цэцэрлэгийн 3-5 насны 164 хүүхэд хамрагдлаа. 

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зохион байгуулагдсан ААШ ахмадын гар бөмбөгийн тэмцээнд Сайхан сумаас эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож 4-р байрыг эзэллээ.

Спорт клубын дэргэдэх хөлбөмбөгийн секцны 17 суралцагчдыг Баруунбүрэн сумын ЕБС-ийн хөлбөмбөгийн секцны хүүхдүүдтэй нөхөрсөг уулзалт хийж туршлага солилцлоо.

 

ДӨРӨВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Сум дундын эмнэлэг нь "Эх хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя " сэдэвт " Сувилагчийн нэг өдөр " аяныг зохион байгуулж дараах ажлуудыг гүйцэтгэсэн.  

*       Сайхан сумын 1,2-р багийн алслагдсан айл өрхийн 0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настанд үзлэг шинжилгээ хийлээ.

*      Хэсгийн эмч нар шинээр төрсөн нярай болон анхлан төрөгч ээжүүддээ гэрийн “Сувилахуйн багц”-ыг бэлэглэж эхчүүдэд хүүхдээ хэрхэн асрах, эрүүл саруул өсгөх талаар зөвлөгөө өгч, зарим зүйлийг биечлэн зааж өгсөн. Энэ үйл ажиллагааг дэмжиж Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг Ч.Сонинхүү эрхлэгчтэй Жаргалан эмийн сан, Б.Мягмар эрхлэгчтэй Гавшгай эмийн сан, Ж.Цэрэндаш эрхлэгчтэй Номин шим эмийн сан, Г.Эрдэнэцэцэг эрхлэгчтэй Дэлгэрэх эмийн сангийнхан гэрийн нөхцөлд яаралтай тусламж үзүүлэх багц бэлдэж хандивласан нь сумынхаа иргэдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа хийж буй ажлуудын нэг боллоо.           

                            

    Сумын цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж нийт 357 хүүхдийг хамрууллаа.

  Мөн сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх тандалтын судалгаа хийсэн ба Хөтөл ЕБС-ийн  200 хүүхэд хамрагдсанаас 22 хүүхэд эрсдэлтэй байгааг илрүүлж хяналтандаа аваад байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдэд Сүрьеэ өвчин гэж ямар өвчин хэрхэн сэргийлэх талаар сургалт зохион байгуулсны зэрэгцээ мэдлэгийг бататгах үүднээс сурагчдын дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулсан.

 

          

 “ ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛЬЯ”  уриан дор хийгдэх ажлын дагуу төлөвлөгөө гаргаж ард иргэд олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн сургалт сурталчилгааг 04-р сарын 10-20-ны хооронд дараах сэдвүүдээр  зохион явууллаа.

1)     Жирэмсний үеийн аюултай шинжүүд

2)    Төрсний дараах эхэд өгөх зөвлөмж”

3)    Нярайн асаргаа сувилгаа

4)    Хүсээгүй жирэмслэлт, БЗДХ ба охидын шивнээ        

Эмэгтэйчүүдийн их эмч Н.Мөнхтунгалаг сургалтын дараа амаар болон бичгээр БЗДХ-ууд, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар асуулт хүлээн авч охидод ганцаарчилсан хэлбэрээр зөвөлгөө өгч ажилласан.

Олон Улсын Сувилагч нарын баярыг тохиолдуулан Номгон ЭМТ-с зохион байгуулсан Хишиг өдөр 1 өдрийн аянд  бусад 4 байгууллагаас нэг, нэг хүн ирж амжиллтай зохион байгуулагдлаа.

“Хишиг өдөр”-өөр Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг гэрээр хэвтрийн өвчтөнд асаргаа сувилгааг хийв.

 

Гурав: Нийгмийн халамжийн чиглэлээр:

           

            4-р сард хуулийн дагуу материалаа бүрдүүлэн тэтгэвэр ,тэтгэмж,хөнгөлөлт тусламжинд хамрагдсан иргэд: 

Төрөл

Хүний тоо

1

Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж шинээр

17 иргэн

2

Хөдөлмөрийн чадвар алдалтын груп сунгалт

22 иргэн

3

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний линзний хөнгөлөлт

1 иргэн

4

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний рашаан сувиллын хөнгөлөлт

1 иргэн

5

Ахмад настны рашаан сувиллын хөнгөлөлт

2 иргэн

6

Ахмад настны амралт сувиллын хөнгөлөлт

1 иргэн

7

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний шүдний хөнгөлөлт

4 иргэн

8

Ахмад настны шүдний хөнгөлөлт

2 иргэн

9

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний груп шинээр

1 иргэн

10

Ахмад настны насны хишиг

1 иргэн

11

Ахмад настны болорын хөнгөлөлт

1 иргэн

12

Тэжээгчээ алдсаны сунгалт

1 иргэн

13

Байнгын асаргааны  сунгалт

3 иргэн

14

Байнгын асаргаанл шинээр

5 иргэн

15

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд шинээр нэмэгдсэн

11 хүүхэд

 

Нийт

73 иргэн

         

            Хүүхдийн мөнгөний мэдээг сар бүр "Хаан банк" Хас банк" "Худалдаа хөгжлийн банк"-уудаас  авч аймагт хүргүүлэн ажилласан.

            Энэ сард 0-18 насны 921  хүүхэд ямар нэгэн зөрчилгүй хүүхдийн мөнгө нь олгогдож 18,420,000 төгрөгний санхүүжилт олгогдсон байна.

            2017 онд 26 өрхийн 0-18 насны 82 хүүхэд, 75 насанд хүрсэн иргэнд  1456000 төгрөгний хүнсний талон олгогдож тендэрээр шалгарсан "ХӨТӨЛ ЗАХ" дэлгүүр хүнсний бүтээгдэхүүнийг олгож ажилласан. Энэ сард шинээр төрсөн хүүхэд болон шилжин явсан өрхөөс хасагдсан мэдээлэл байхгүй байна.

            Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа нь орон даяар 2017.03.31-ны өдрөөс эхлэн 2017.04.14-ныг дуустал явагдлаа. Улсын хэмжээний компант ажлыг хийж гүйцэтгэхийн тулд Засаг даргын орлогчоор ахалсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж ажиллаа. Манай сумын хэмжээнд Сэлэнгэ аймгаас бэлтгэгдсэн 6 тоологч ирж ажилласан ба тоологч нарт хөтөч болж 1 болон 2-р багийн засаг дарга нар ажилласан байна.

            Сумын хэмжээнд нийтдээ 1389 өрх судалгаагаа бүрэн өгсөн ба 10 өрх судалгаа өгхөөс татгалзсан байна. Сумын хэмжээнд өгөгдсөн өрхөө 100%-ын гүйцэтгэлтэйгээр судалгаанд  улсын хэмжээний компант ажлыг амжилттай дуусгалаа.        

               Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын даргын 2017-03-17 ны өдрийн №156 тоот чиглэлийн дагуу аймгийн Засаг дарга сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан " Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр" -ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2017 онд Сайхан сумын хэмжээнд 45 өрхөд амьжиргааг дээшлүүлэх, ядуурлаас гаргах хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын даргатай байгуулсан гурвалсан гэрээнд заасан үүргийн дагуу Сайхан сумын Номгон 3-р баг, тосгоны хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтэн Номгон тосгоны хэмжээнд "Хүнсний эрхийн бичиг"-ийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 20 өрхийн  иргэдэд болон хүнсний бүтээгдхүүнээр гэрээ байгуулан үйлчилж буй Бумэрдэнэ ХХК-ны "Сэлэнгэ мини маркет" дэлгүүрийн ажилтан нарыг улиралд 1 удаа сургалтанд хамруулан  Нийгмийн халамжийн тухай хууль болон " Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа"-ны талаар иргэдэд мэдээлэл өгч, мөн иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллаа.

Дөрөв: Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

Сэлэнгэ аймаг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжиж хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн нийт санхүүжилтийн 50%-г 24 сарын дотор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргэн төвлөрүүлэхээр гэрээнд тусгагдсан. Үүнд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт 2015 онд 11 хүн, малжуулах арга хэмжээнд 2016 онд 2 хүн тус тус хамрагдаж, хугацаандаа эргэн төлөлт хийгдээгүй иргэдэд Сэлэнгэ аймгийн ХХҮГ-аас ирүүлсэн мэдэгдлийг хүргүүлсэн.

Жижиг дунд бизнесменүүдийн зээлжилтийг дэмжих “Форум -2017” 2017.03.28-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдсан. Тус форумд Сайхан сумын жижиг дунд бизнес эрхэлдэг 7 хүн оролцсон болно.

Жил бүр  уламжлал болгон зохиогддог ХАБЭА-н сарын аяны нээлтийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье уриан дор 2017.04.05-ны өдөр Засаг даргын Тамгын газрын урд талбайд зохион байгуулав.

Уг арга хэмжээнд 10 байгууллагын 135 хүн оролцов

Нээлтийн хүрээнд сумын салбар зөвлөлийн дарга, Сумын ҮЭХорооны дарга, ЦШХК-ны ҮЭХорооны дарга , ТБДҮ-н ҮЭХорооны дарга нар мэдээлэл хийсэн болно.

Мөн ЦШХК, ТБДҮ, Гавшгай-Ус ХХК, Онцгой байдлын газар  гэсэн 4 байгууллага үзүүлэх сургалт үзүүлснээс Гал унтраах 61 дүгээр анги “Үзүүлэх сургалтыг амжилттай сайн зохион байгуулсан ААНБ”-аар, “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр жигд оролцсон ААНБ”-аар Сум дундын нэгдсэн эмнэлэг, шалгарсан.

ХАБЭА-н хууль тогтоомжийн талаар “АХАтэмцээн зохион байгуулав.

Ажил хайгч иргэн – 17 иргэн

Төсөлд хамрагдахыг хүссэн – 20 иргэн

Хөтөлбөрт хамагдахыг хүссэн -24 иргэнийг тус тус бүртгэсэн байна.

Номгон 3-р багт 4-р сарын  байдлаар ажил идэвхтэй хайгч ХЗЗ-2 маягтаар 29 иргэн бүртгэлтэй байна. Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг 7 иргэнд ганцаарчлан өгсөн болно.

Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрийн талаар:

     4 сарын 1-нээс эхлэн Сэлэнгэ аймаг даяар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарыг  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор нэг сарын турш тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу ХАБЭА-н хууль, тогтоомж, дүрэм, журмыг аж ахуй нэгж албан хаагчдын дунд сургалт сурталчилгааг зохион байгуулан ажиллаж байна. Аяны хүрээнд 4 байгууллагын 52 ажилчдад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрлэлийн осол” сэдвээр сургалт сурталчилгааг явуулñàí.

Мөн аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газарын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбат, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч С.Мөнхдаваа нартай хамтарч тус тосгонд  газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байгаа “ЭЙ ЖИ АР ӨҮ” ХХК-д хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэíд хяналт шалгалтыг хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай албан тоот өгч ажилласан.

 

Тав: ХАА болон газар зохион байгуулалт,

байгаль орчин, эрүүл ахуйн чиглэлээр:

 

Хөтөл 1-р баг, Гавшгай 2-р баг, Номгон 3-р багийн мал, амьтны халдварт, паразиттах өвчний 3-р сарын мэдээг 6,7-р маягтаар тус тус гаргаж аймгийн мал эмнэлгийн хэлтэст хүргүүлсэн . Мөн Мал эмнэлэг, эрүүл ахуй , халдваргүйжүүлэлтийн сарын аян зохион байгуулах тухай захирамж боловсруулан, мал эмнэлгийн сарын  аяныг эхлүүлээд байна

Тариаланчдын улсын зөвлөгөөн 2017.04.15,  16-нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан .  Уг зөвлөгөөнд  сумаас 9 ААН , 1 тариаланчид оролцсон байна.

Энэ сард 6-н ААНБ, 3 иргэнд газар тариалангийн чиглэлээр зөвлөгөө өгч, ТЭД сантай  хамтран ажиллах гэрээг шинэчилж нийт 23 ААНБ, 12 иргэнд мэдээлэл хүргэсэн

Хаврын тариалалтын ажил одоогийн байдлаар техник засвар 95%-тай хаврын чийг хаалт /борной / 54% буюу 6570 га газар явагдаж, төмс, хүнсний ногоо тариалах ААНБ, иргэдийн бэлтгэл ажил 64%-тай байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ургамал хамгаалал, хорио цээрийн улсын хяналтын байцаагч Н.Бямбадорж нар сумын газар тариалангийн 4 ААНэгжээс Улаанбуудайны тариалах үрийн дээжийг авч аймгийн мэргэжлийн хяналтын төв  лаборатид хүргүүлэв.

2017.04.06-07-ны өдрүүдэд “Малчдын сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулав.  Тус зөвлөгөөнд сумын 3 багийн 130 гаруй малчин оролцож, газрын даамал, Нийгмийн даатгалын улсын байцаагч,Татварын улсын байцаагч, ХАА-н тасаг, багуудын засаг дарга, СДЦХ, СДНЭ, Номгон Соёлын төв , ОБГазар аврах гал унтраах 61-р анги, Төмөр замын Замын 6-р анги нар хамтран малчдад ажил үүргийнхээ дагуу мэдээлэл хүргэсэн. мөн Хөтөл 1-р багийн малчин Ц.Ганболд, Гавшгай 2-р багийн малчин С.Мөнгөнхүү, Номгон 3-р багийн малчин Г.Энхтайван, Б.Ядамсүрэн, П.Баянбилэг нарыг сумын Засаг даргын нэрэмжит жуух бичгээр шагнаж урамшуулав.“Малчдад тулгамдаж буй асуудлын талаар” санал асуулга явуулж хэлэлцүүлэгт сумын Засаг дарга, Засаг даргын орлогч холбогдох мэргэжилтнүүд малчдын бэлчээр хамгаалж, усжуулах, хадлан, өвөлжөөний газар,хогны асуудал, мал эмнэлгийн талаар саналыг хүлээн авч, асуудлуудыг шийдвэрлэсэн.

Мал төллөлтийн болон том малын зүй бус хорогдлын мэдээг долоо хоног бүрийн лахгва гаригт ХХААГ-ын МАА хэлтсийн мэргэжилтэн н.Цэнгэлсайхан, сар бүрийн 25-нд статистикч Ц.Нарантуяа нарт бичгээр болон файлаар өгч хэвшсэн байна.

 

2017.04.18-19-ны өдрүүдэд Аймгийн МХГазараас Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2017.04.05-ны өдрийн 1/174 тоот албан бичгийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайланг шалгаж, сумын МЭҮНэгжүүдэд хяналт шалгалт хийсэн байна.

Газар зохион байгуулалтын чиглэлээр: Ìîíãîë óëñûí иргэнд  газар өмчлүүлэх  тухай   хуулийн дагуу ãýð á¿ëèéí õýðýãöýýíèé çîðèóëàëòààð 0,07 га газар өмчлөх өргөдөл 2017оны 4-р сарын байдлаар  шинээр хүлээж аваагүй бөгөөд эзэмших эрх шилжүүлэх  захирамж гаргуулах хүсэлтэй 3 иргэний  өргөдөл материалыг хүлээн авсан. 

 Сайхан сумын Засаг Даргын 2016 оны захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчилж мэдээллийн санд бүртгүүлсэн 7 иргэн, эзэмших эрх шилжүүлсэн 1 иргэн, өвөлжөөний газраа эзэмшсэн 3 иргэн, эзэмших эрх шилжүүлсэн аж ахуй нэгж 1, эзэмших гэрчилгээ барьцаалсан аж ахуй нэгж 2, иргэн 4 тус тус бүртгэгдсэн байна.

Газрын харилцаатай холбоотой тодорхойлолт 13 иргэнд олгосон. Мөн Сайхан сумын ИТХ-н 2017 оны 04 сарын 10-ны өдрийн  №23 тоот тогтоолоор ажлын хэсэг томилогдон Номгон 3-р багийн иргэн Н.Түмэнжаргалын  гаргасан гомдолын дагуу, өргөдөл гомдолын байнгийн хорооны дарга Чулуун-Эрдэнээр ахлуулан тус 3-р багт байрлах иргэн Х.Алтанхуягын эзэмшиж байгаа газрын хэмжээ болон зориулалт нь гэрээний дагуу эзэмшиж байгаа тал дээр нь шалгахаар газар дээр нь очиж хэмжилт хяналт шалгалт хийж холбогдох газарт тайланг хүргүүлэв. .

Зургаа: Хүнсний болон орчны эрүүл ахуйн чиглэлээр

Сайхан суманд үйл ажиллагаа явуулж буй “Нарны чулуу” ХХК-ийн Халиугчин хүнсний дэлгүүрээс БНХАУ үйлдвэрлэгдсэн, “АГЬ” ХХК-д савлагдсан 5 кг “САКУРА” будаанаас хорхой илрэн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Лабороторит шинжилгээнд хүргүүлсэн болно.

 “Аюулгүй хүнс” аяны хүрээнд эрүүл ахуйн, ариун цэврийн шаардлага хангахгүй 4 дэлгүүр, хугацаа дууссан бүтээгдэхүүнтэй  байсан 6 дэлгүүр , утаат тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй 2 хүнсний мухлагаас нийт 76 ширхэг тамхийг хураан авч хариуцлага тооцон ажиллав.       

            Мөн худалдаа үйлчилгээ эрхлэгчид зориулсан зөвлөмж зөвлөгөөг хүргэж ажиллав.

04 сарын 18-ны өдөр Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2017 оны 04 дүгээр сарын 11-ний 01/134 дугаартай удирдамжийн дагуу Барилгын тухай хуулийн хэрэгжилтийг Сайхан суманд худалдаа үйлчилгээ явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын барилга байгууламжинд Сэлэнгэ аймаг МХГ-ын Барилга Техникийн Хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа хамтран хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн ажиллалаа.

            Мөн 2017 оны 04 дүгээр сарын 19ны өдөр худалдаа үйлчилгээ явуулж буй төрийн болон  хувийн хэвшил эрхлэгчдийг цуглуулж Улсын байцаагчийн албан шаардлага өгч ажилласан.

            2017 оны 04 дүгээр сарын 18-19ны өдрүүдэд МХЕГ-ын төлөвлөгөөнд шалгалтаар тусгагдсаны дагуу, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай, Хүнсний тухай, Ариун цэврийн тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гарсан дүрэм журам стандартын хэрэгжилтийг хангуулах, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд болон хүнсний бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал хэрхэн хангаж байгаа байдалд Сайхан суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд Төлөвлөгөөт-1 дэлгүүр, Зөвлөн туслах-4 дэлгүүрээр Мэргэжлийн хяналтын Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч М. Алтанцэцэг хамтран шалгалт явуулж ажиллалаа.  

Шалгалтын явцад дараах зөрчил илэрсэн болно. Үүнд:

            Зөвлөн туслах: 4 хүнсний дэлгүүр нь Хүнсний зориулалтын агааржуулагчгүй /Хүнсний тухай хуулийн 10.1.2 дахь заалт/ агуулахад температур, харьцангүй чийг хэмжигчийг байрлуулж, хэмжилт хийж, бүртгэл хөтлөөгүй /Хүнсний тухай хуулийн 10.1.2, 12.1, Худалдааны агуулах техникийн ерөнхий шаардлага  MNS5364-2011  стандарт/  гар угаалгын орчимд гар угаах санамж зааврыг байрлуулаагүй  /ХБАБХТХ-ийн 7.1.2, Хүнсний тухай хуулийн 10.1.4 дэх заалт / хортон шавьж мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, мэрэгчгүйтгэл,шавьжгүйтгэлийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэдэг боловч халваргүйтгэл хийлгэсэн тухай бүртгэлгүй, хөргөгч хөлдөөгчийн темпратурыг хянаж бүртгэл хөтөлддөггүй / ХБАБХТХ-ийн 7.1.2, Хүнсний тухай хуулийн 10.1.4 дэх заалт/ худалдааны багаж, тоног  төхөөрөмжийг угааж цэвэрлэх зааваргүй / ХБАБХТХ-ийн 7.1.2/ зэрэг зөрчил илэрсэн нь Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10.1.9 дэх заалт, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42.5 дэх заалтуудыг тус тус зөрчиж байв.

            Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтыг үндэслэн дээр дурьдсан зөрчил, дутагдлуудыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулан ажиллах талаар зөвлөмж зөвөлгөөг хүргүүлэн ажиллалаа.

            Авсан арга хэмжээ: Хүнсний бүтээгдэхүүний хадгалтын хугацаа дууссан 10 нэр төрлийн 79800 төгрөгийн  бүтээгдэхүүнийг илрүүлж,   акт үйлдэн устгалд оруулан ажиллалаа.    

Хаяг шошгоны мэдээлэл байхгүй хаана үйлдвэрлэсэн, хугацаа , орц найрлага заагдаагүй бууз худалдан борлуулж байхыг илрүүлж ажилласан байна.

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 20 өдөр Сайхан суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээ эрхлэгчтэй уулзалт зохион байгуулан ажиллаа.  Энэхүү  үйл ажиллагаан дээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх мэдээлэл өгч тулгамдаж буй асуудлын талаар ярилцан худалдаа үйлчилгээ эрхлэгчтэйгээ 14 хоногтоо 1 өдөр уулзалт зохион байгуулахаар болсон байна.

Долоо: Татварын ажлын чиглэлээр

Нэг. Татвар төлөгчийн бүртгэл

А.Татвар төлөгчийн аж ахуй нэгж байгууллагын хөдөлгөөний бүртгэлийн мэдээ /хариуцлагын хэлбэрээр/

Д/д

ААН хэлбэр

Л.Отгонбаяр

Д.Энхжаргал

Х.Уранчимэг

Бүгд

1

ОНӨҮГ

-

 -

-

297

2

ХХК

65

45

59

3

ЗБН

2

 -

1

4

ББН

5

1

1