Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

3 САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 908

Сайхан сумын ЗДТГ-ын 03-р сарын

ажлын тайлан

 

Нэг: Удирдлага зохион байгуулалтын ажлын талаар:

Сайхан сумын хэмжээнд төр, төсөв, банк санхүүгийн байгууллагын дунд уламжлал болгон 7 дахь жилдээ амжилттайзохион байгуулагдаж буй“Архигүй, Авлигагүй, Тамхигүй орчин” сэдэвт спортын 3-н төрөлт тэмцээнд нийт 19 багийн 130 ажилтан, албан хаагч хамрагдан оролцлоо. Үүнээс: 
 
Гарбөмбөг 1-байр Номгон ЕБСургууль, 2-р байр Банк санхүүгийн байгууллагын баг, 3-р байр Соёл спорт ордон
Сагсан бөмбөг төрөлд 1-р байр Сум дундын Цагдаагийн тасаг, 2-р байр Онцугой байдлын албаны 061-р анги, 3-р байр Хөтөл ЕБСургууль
Дартас төрөлд 1-р байр ОБ-ын алба 61-р анги, 2-р байр Банк санхүүгийн баг, 3-р байрт Соёл спортын ордон, шилдэг хөгжөөн дэмжигч байгууллагаар Хөтөл 24-р цэцэрлэгийн хамт олон тус тус  шалгарсан байна. 
Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан “Монгол цэрэг - 96” арга хэмжээг ЗДТГ, Хөтөл Соёлын ордон хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр Сайхан суманд ажиллаж амьдардаг, цэргийн байгууллагад ажиллаж байсан 146 хүнийг  хүндэтгэн урьж, цэрэг, цагдаа, хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан болон өрх толгойлон үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй сумын 9-н хүндэт аавыг шалгаруулан хүндэтгэл үзүүлж, “Алдарт Аав”-ын өргөмжлөлийг гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. 
Тус арга хэмжээний хүрээнд “ЭР ХҮН ТА БАЙХАД...” хүндэтгэлийн тоглолт тоглогдсон бөгөөд уг тоглолтонд Соёлын ордоны уран бүтээлчид, дугуйлангийн суралцагчид, ардын авьяастнуудаас гадна Монгол улсын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Хөтөл дахь салбар зөвлөл”-ийн гишүүд, Сайхан сумын зохиолчдын эвлэлийн гишүүд тус тус оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй тоглолтыг тавиьсан болно.  Мөн тус арга хэмжээнд Дархан хотын хилийн цэргийн 330-р ангийн алба хаагч нар хүрэлцэн ирц туг залах ёслолд оролцсоноороо онцлог байв.
 
207.03.21-ны өдөрсуманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдад“Хууль сурталчлах өдөрлөг” зохион байгуулан ажиллалаа.
 
 
 
Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Сайхан сумын ИТХТэргүүлэгчдийн дарга,сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Л.Ганбаатар үг хэлэн нээж оролцов. 
Тус сургалтанд: 
 
 
- “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 10 гол өөрчлөлт”-ын талаарх танилцуулгыг /ЗДТГ-ын Даргын түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхцэцэг/
 
“Гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажиллагаа”-ний талаар /ЗДТГ-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ариунсанаа/
 
- “Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ”-ний талаар/СДЦТ-ийн Олон нийттэй харилцах ажил хариуцсан Ахлах байцаагч, цагдаагийн хошуууч Ш.Энхмэнд/
- “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийн талаарх ойлголтыг /СДЦТ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан байцаагч цагдаагийн ахмад Х.Мөнхбат/
- “Гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн оролцоо”сэдвээр /Сум дундын Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Долгорсүрэн/
 
- “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан бусад хуулинд орсон өөрчлөлтүүд”-ийн талаар /Сум дундын Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ю.Батсүх/
 
 
- “Гэр бүлийн үнэ цэнэ”-ийн талаар /ТББ-ын тэргүүн И.Батбаяр/ нар өөрийн чиглэл чиглэлээр сургалт явуулж илтгэл тавьсан. 
Тус сургалтанд төр, төсвийн байгууллагуудын 227албан хаагч оролцсон байна. 
 
Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн гарын авлага, тараах материал боловсруулж, өдөрлөгт оролцсон  албан байгууллага, албан хаагчдад тарааж, хууль сурталчлан ажиллав. 
   
 
Тус өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаанд сумын Засаг дарга О.Буянаа сургалтын талаар санал бодлоо албан хаагчдад хуваалцаж, өдөрлөгт оролцогчдоос:
“ХҮН БҮРИЙН ХҮЧИН ЗҮТГЭЛЭЭР
ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ”уриалга дэвшүүлж, хүн нэг бүрийн оролцоог чухалчлан, хамтран ажиллахаар болов.
 
Сумын Иргэний танхимд: 
- Татварын тасагтай хамтран Татварын багц хуулийн сургалт
- Гал Унтраах 61-р ангитай хамтран Гамшгийн тухай хууль,Газар хөдлөлт, гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журмын талаарх сургалт
- Төр, төсөв ААНБайгууллагын дарга, нягтлангуудад Шилэн дансны хуулийн талаарх сургалтуудыг тус тус зохион байгуулсан болно.
Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан 2017.03.18-ны өдөр тусгай бэлтгэлийн “МАРШ ТАКТИК”-ийн тэмцээнийг 3 төрлөөр зохион явууллаа. Тэмцээнд марш, буухиа, дартас төрлөөр 8-н байгийн 80-аад тамирчин оролцож, багийн нийлбэр дүнгээр 1-р байрыгСпорт клубын  баг, 2-р байрыг сум дундын Цагдаагийн тасгийн баг, 3-р байрыг Онцгой байдлын албаны 61-р ангийн  баг тамирчид тус тус эзэлсэн байна. 
ОЛОН НИЙТИЙН АЖИЛ:
1.1 Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний хүрээнд хийгдсэн ажил:
Тайлангийн хугацаанд  Баруунбүрэн сум  10, Орхон сум  15, Орхонтуул сум 14 , Сант сум28 ,  Сайхан сум 104,  нийт 171 мэдүүлэг хүлээн  авсан байна. Үүнээс:
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын  бүртгэлийн  чиглэлээр 70 мэдүүлэг хүлээн  авсны:
- Анхны бүртгэл - 30
o Орхонтуул 9
o Сайхан19
- Өмчлөх эрх шилжих  гэрээ- 14
o Худалдах гэрээ 3
o Бэлэглэх гэрээ 5
o Хамтран өмчлөгч  өөрчлөгдөх 2
o Өв залгамжлал 4
- Барьцааны гэрээ - 37
o Барьцааны гэрээ 19
o Барьцааны гэрээ дуусгавар болох 18
- Лавлагаа - 1
Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 89  мэдүүлэг  хүлээн авсны:
- Анхны бүртгэл - 5
o Хувийн сууц 5
- Өмчлөх эрх шилжих гэрээ - 11
o Худалдах гэрээ 3
o Хамтран өмчлөгч өөрчлөгдөх 7
- Барьцааны гэрээ - 64
o Барьцааны гэрээ 37
o Барьцааны гэрээний өөрчлөлт 1
o Барьцааны гэрээ дуусгавар болох 26
- Лавлагаа- 8тус тус үйлчилгээг иргэд, ААНбайгууллагад хүргэн, Улсын бүртгэлийн үйлчилгээний хураамжийн дансанд 1,040,813 төгрөг,  ҮХЭХөрөнгө худалдсанаас оруулсан татварын орлогод 946,000 төгрөгийг  тус тус төвлөрүүлэн ажилласан байна.  
 
Хоёр. Нийгмийн бодлогын чиглэлээр
БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР:
А. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР
2017 оны 03-р сарын 09-өөс  орос хэлний  багш  Ц.Оюунхүү 10 дахь  жилдээ  ажиллаж  байгаа  багшийн  үндсэн  сургалтанд, 3-р сарын 11-нд Сэлэнгэ  аймагт  хими  биологийн  багш  нарын сургалтанд  багш   С.Ундрахгэрэл,  Б.Сонинбилэг,  Т.Нямаа,  Э.Мажигсүрэн  нар тус тус хамрагдлаа. 2017 оны  03-р сарын  14 нд  бага  ангийн  23 багш математикийн бага олимпиадад  оролцож, 2-ын  даваанд  оролцох  багшийг  тодрууллаа.  Түүнчлэн “500 бодлого  бодох  аргачлал“  сургалтанд  10 багш  оролцуулахаар  төлөвлөөд  байна.  
 
Б. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР
Сэлэнгэ аймгийн цэцэрлэгүүдийн залуу багш нарын дунд зохион байгуулж буй “Залуу багшийн манлайлал” сэдэвт ур чадварын уралдааны 1-р шатны тэмцээнийг 11-р цэцэрлэг дээр зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг сэтгэлгээний ур чадвар, гоо зүй, урлагийн авьяасын ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, багшлах ур чадвар, оюуны ур чадвар гэх мэт 5 төрлөөр шалгаруулан багш У.Сарантуяа тэргүүллээ. 
 
Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Орхон бүсийн цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дунд зохион байгуулагдсан *Зөвлөх багш нарын туршлага түгээх сургалт*-нд  сумын цэцэрлэгүүдийн эрхлэгч, бүлгийн багш нар оролцож, хэлэлцүүлэг болон сургалтанд хамрагдлаа.
 
СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖИЛ, ОРОЛЦООНЫ ЧИГЛЭЛЭЭР:
 
Сайхан сум дахь Эрдэнэ кабелийн телевизтэй 20-р цэцэрлэг хамтран *Хүүхдийн цаг нэвтрүүлэг* бэлтгэн хүргэж байна.
  
Монголын уламжлалт сар шинийн баяраар цэцэрлэгийн нийт хүүхдүүд Эрдэнэ  телевизээр Хөтөл хотын иргэдэд сар шинийн мэндчилгээдэвшүүлэв.
  
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоог тусгаж өгсөнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч нарын дунд “ААВ, ЭЭЖ, БИ”өдөрлөгийг зохион байгуулж, эцэг эх хүүхэдтэйгээ хамт хүүхдийнхээ өдөр тутмын хөгжүүлэх үйл ажиллагаагаар юу хийж яаж тоглодог, өөрийнхөө хийсэн бүтээлийг хэрхэн хэрэглээ болгон тоглодог зэргээс суралцаж, хүүхдийнхээ үйлийг хамтран хийж гүйцэтгэж, өдрийг хамтдаа өнгөрүүллээ. 
 
Олон  улсын  математикийн  Кенгуру  олимпиадыг  Хөтөл ЕББДС нь амжилттай  зохион  байгуулж,   2-12  ангийн  320 суралцагч  оролцлоо. 
Тус сургуулийн 9а ангийн сурагч  Н.Энхжин  АНУ-ын  Нью-Йорк  хотноо  зохион  байгуулагдсан  Дэлхийн  төгөлдөр  хуурчдын   уралдаанд   амжилттай оролцож,  Тэргүүн байр  эзлэн   сургууль, сум, аймаг,  улсынхаа  нэрийг  дэлхийн хөгжмийн түүхэнд бичүүлсэн бахдам амжилтыг үзүүллээ. 
 
СОЁЛ УРЛАГ, СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР:
Сар шинийн баяр-ыг тохиолдуулан 2 дахь жилдээ “Үндэстэн ястаны өв-соёл 2” буюу Ойрад, Буриад, Хотон  зэрэг үндэстэн ястнуудын өв соёл, түүхийг харуулсан танин мэдэхүйн 120 минутын нэвтрүүлгийг бэлтгэн, сар шинийн өдрүүдээр орон нутгийн “Эрдэнэ”тв болон Сэлэнгэ аймгийн “Миний Монгол” тв-ээр тус тус цацуулан, олон нийтэд хүргэж, танин мэдэхүйн мэдлэг олгон ажилласан. 
“Үндэстэн ястаны-Өв Соёл” нэвтрүүлгээр Соёлын биет бус өвийг өвлөн тээгч Бий биелээч н.Нарантуяа, уртын дууч н.Амаржаргал нарыг оролцуулж, соёлын биет бус өвийг сурталчлах ажлыг зохион байгуулав. Буриад үндэстний дуу хуур, тоглоом наадгайг түлхүү харуулан Буриадын тойрон бүжиг буюу Ёохор, Жаран насны жаргал хэмээх дууг клипжүүлэн туурвив. Хотон үндэстний айлд зочлон тухайн үндэстний ёс заншил, зан үйлийг, ахуй амьдралтай нь судлан харуулснаараа онцлог болсон болно. 
 
СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР: 
17-р жарны алтан унжлагат хэмээх сар шинийн нэгэнд зориулсан хүчит бөхийн барилдааныг зохион явууллаа. Тус барилдаанд 28 бөх барилдаж, Орхонтуул сумын заан Б.Ширчинхүү түрүүлж, Орхон сумын Аймгийн заан Г.Баасансүрэн үзүүрлэж, Хөтөл ЦШХК-ийн бөх Аймгийн заан Б.Адарсүрэн, Эрдэнэ-Очир нар шөвгийн 4-т шалгаран үлдсэж тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 
 
    Мөн шатрын тэмцээнд эрэгтэй-16, эмэгтэй-6 тамирчин оролцож, 1-р байрыг ОБ-ын 61-р ангийн байцаагч Ц.Идэш, 2-р байрыг ахмад шатарчин О.Ганболд, 3-р байрыг мөн ахмад шатарчин М.Пүрэвдорж нар тус тус эзэлсэн. Эмэгтэй шатарт 1-р байрыг Б.Март, 2-р байрыг Оюутан А.Болор-Эрдэнэ, 3-р байрыг оюутан Т.Болор-Эрдэнэ нар эзэлсэн байна.
 
Олон нийтийн ажил: 
“Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага” сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг сумын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд Аврах, гал унтраах 61-р ангийн сургалт мэдээлэл хариуцсан ажилтан Б.Цогтсайхантай хамтран 11, 24-р цэцэрлэгийн эцэг эх багш нарын дунд зохион байгуулан нийт 29 багш 198 эцэг эх хамрагдав. Цэцэрлэгийн хүүхдийн гэмтэл түлэгдэлийн судалгаа аван бөгөөд 245 хүүхдээс 9 хүүхэд ахуйн түлэгдэлтэй байв. Үүнээс 4 хүүхэд нь халуун тогоонд, 3 хүүхэд нь буцалсан усанд 1 хүүхэд нь зууханд түлэгдсэн нь эцэг эхийн хариуцлага, хараа хяналт сул зэргээс үүдсэн нь ажиглагдаж байв.
  
Мөн Гал түймэр унтраах, Аврах 61-р ангийн дэслэгч Б.Цогтсайханы салаа галын байлдааны тархалт хийж гал гарсан үед хэрхэн унтраах талаар үзүүлэх сургалт хийлээ.
 
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс батлан гаргасан “School Police”эцэг эхийн хяналтын эргүүлийг ЕББДСургуулиас зохион байгуулалттайгаар 2017.03.13-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Эцэг эхчүүд өдөр бүр 07:30-09:00, 12:30-13:30, 17:30-18:30 цагийн хооронд сургуулийн ойр орчимд 100 метр дотор, 9, 10, 20, 21, 22, 39-р байрны орц, хонгил, сургуулийн ард байрлах автомашины граж, 
22-р байрны ард байрлах автомашины граж, спорт заалны ойр орчимд 100 метр дотор, компьютер тоглоомын газар, байрнуудын орц, хонгилуудад хяналтын эргүүлийг гүйцэтгэж байна. Мөн сургуулийн өмнөх автозамын ойр орчимд сурагчдыг зам хөндлөн гарахад дэмжлэг үзүүлж байна.
Номгон тосгонд 2017.03.08-нд Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 106 дахь өдөр 3 хүү дарааллан төрүүлсэн 9 ээжийг “ДАРХАН БЭР” –ээр тодорхойлж алдаршуулж баярын хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулав.
 
Гурав:Нийгмийн халамжийн чиглэлээр:

Төрөл

Хүний тоо

1

Тэжээгчээ алдсаны тэтгэмж

1 иргэн

2

ХБИ иргэний шүдний хөнгөлөлт

3 иргэн

3

Шинээр групд

2 иргэн

4

Алдартэхийн одон шилжин явсан

1 иргэн

5

Алдарт эхийн одон шилжин ирсэн

1 иргэн

6

Ахмад настны шүдний хөнгөлөлт

1 иргэн

7

ХБИ груп сунгалт

1 иргэн

8

Ахмад настны амралт сувилал

1иргэн

9

Жирэмсэн эхийн тэтгэмжинд шинээр

9 иргэн

10

Жирэмсэн эхийн тэтгэмжийн сунгалт

3 иргэн

11

Байнгын асрагаатай ХБИ шинээр

1 иргэн

12

Байнгын асаргааны сунгалт

2 иргэн

13

Байнгын асаргаатай ахмад настан шинээр

1 иргэн

14

ХБИ шүдний линз хөнгөлөлт

1 иргэн

15

Алдарт эхийн одонгийн баяжилт

12 иргэн

16

Насны хишиг

12 иргэн

17

Шинэ төрсөн хүүхдийн бүртгэл

16 хүүхэд

18

АЭО шилжин ирсэн

1 иргэн

19

НД-с эрх үүсээгүй АН тэтгэвэр

1 иргэн

 

Нийт

71 иргэн

 
Алдарт эхийн одонгийн  баяжилт авах хугацаанд иргэдийн одонгийн үнэмлэхний нэр иргэний үнэмлэхний нэртэй зөрүүтэй зөрчил илэрсэний дагуу  6 иргэний өргөдлийг хүлээн авч, сумын ИТХ-аас  албан бичиг гаргуулан, аймагт хүргүүлснээр зөрчилтэй иргэдийн одонгийн санхүүжилтийг олгосон байна.
 
Мөн өрхийн амьжиргаа тогтоох судалгаатай холбогдуулан ажлын хэсгийг байгуулж, сумын хэмжээний 1427 өрхөөс хасагдах нэмэгдэх газрын зураг, өрхийн жагсаалтыг багуудтай хамтран гаргах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Энэхүү өрхийн амьжиргаа тогтоох судалгаа нь 2017-03-31-с эхлэн 10 хоногийн хугацаатай явагдах бөгөөд дараах өрхүүдэд түүвэрчилсэн судалгааг явуулна.
Үүнд: 0-18 настай бүх өрхүүд
Амьжиргааны түвшин нь 40%-аас доош өрх
Өргөдөл гаргасан өрхүүд хамрагдана.
 
Мөн  сумын хэмжээний хүүхдийн мөнгөө бэлнээр авч байгаа хүүхдүүдийн мөнгөний мэдээг цаг хугацаанд нь аймагт хүргүүлэн ажиллаж байна.
 
Насны хишиг олгож эхэлсэнтэй холбогдуулан 207 ахмад настны хувийн хэргийг нэг бүрчлэн нээж, хувийн хэргийг бүрдлийг ханган, аймагт хүргүүлэн баталгаажуулах ажлыг зохион байгуулж ажиллалаа.
Мөн 3-р сарын хүнсний талоныг өрхүүдэд олгох ажлыг эхлүүлээд байна.
 
Өрхийн амьжиргааг тогтоох судалгааг зохион байгуулах ажилтай холбогдуулан Сэлэнгэ аймагт 1 өдрийн сургалтанд хамрагдлаа.Мөн сонгуульд ажиллах ажилтнуудыг бэлтгэх 1 өдрийн сургалтанд хамрагдсан.
Халамжийн чиглэлээр Номгон тосгоны 11 ахмад настныг хөнгөлөлттэй үнээр Мандал сумын ахмадын сувилалд амраасан байна.  
  
Дөрөв:Хөдөлмөр эрхлэлтийнчиглэлээр:
 
Монгол Улсын Засгийн газраас “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр боловсруулж байгаатай холбогдуулан орон нутгийнхаа нөөц бололцоонд тулгуурлан 2017-2021 онд шинээр байгуулах хөнгөн үйлдвэрийн /арьс, шир, ноос, ноолуур, барилгын материал, сав, баглаа, боодол, хэвлэл, оёдол/ –ын үйлдвэр барих саналын захиалгыг аймагт хүргүүлсэн болно.
Сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн бүрэлдэхүүн дүрмийг шинэчлэн батлах тухай Засаг даргын захирамж боловсруулж, салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилгоожуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дүрмийг боловсруулан батлуулсан болно.
2017 оны ХАБЭА-н гурван талт салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг  боловсруулж,аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн газартхүргүүлсэн болно.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирж 2016 онд Хөтөлбөрт хамрагдаж зээл авсан иргэдийн тайлан материал, бичиг баримтыг ирж шалгасан. 
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2017.03.15-ны өдөр 2014, 2016 онд хэрэгжүүлсэн “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн малжуулах арга хэмжээнд хамрагдсан өрх, 2015 онд хэрэгжсэн “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн нийт санхүүжилтийн 50 хувийг 24 сарын дотор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргэн төвлөрүүлэх гэрээнд тусгагдсаны дагуу 11 иргэнд мэдэгдэл хүргэн, шаардлага тавьж ажилласан.
Сум хөгжүүлэх сангаас зээл авч эргэн төлөлтөө цаг хугацаанд нь хийгээгүй иргэдийг Засаг даргын захирамж гаргуулж  Миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон.
Амжиргааны түвшин тогтоох ажлын хэсэгт орж ажилласан. Тус суманд шилжин ирсэн болон шилжин явсан иргэдийн бүртгэл  дээр тулгалт хийсэн.
3-р сарын  байдлаар ажил идэвхтэй хайгч ХЗЗ-2 маягтаар 27 иргэн бүртгэлтэй байна. Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг 5 иргэнд ганцаарчлан өгөв. 
Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрийн талаар: 
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоол 2017 оны 01 сарын 27-ны 01 дүгээр тогтоолоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг баталж иргэдэд төсөл хөтөлбөрүүдийг сурталчлах, хамрагдах хүсэлтэй иргэдийн саналыг бүртгэж авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 
Уг хугацаанд 6 иргэний саналыг хүлээн авч бүртгээд байна.  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар хийх жилийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, ХХҮГ-ын ХАБЭА хариуцсан мэргэжилтэнд хүргүүллээ.  
МонголУлсынЗасгийнГазрын 2013 оны 7-р сарын 8 ныөдрийн 269 дүгээртогтоолоор " Өрхийнамьжиргаанытүвшингтодорхойлохсудалгаа"-г улсынхэмжээндзохионбайгуулахшийдвэртүндэслэнМонголУлсынЗасгийнГазрын 2014 оны 404 -р тогтоолоорбатлагдсан "Өрхийнмэдээллийннэгдсэнсангудирдах,ашиглахжурам"-ынхэрэгжилтийнхүрээнднийгэм, эдийнзасгийнөөрчлөлтэйуялдуулан 3 жилтутаммэдээллийнсангшинэчлэхажлын хүрээнд Номгон тосгонд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж  байна. 
Тав: ХАА болон газар зохион байгуулалт,
байгаль орчин, эрүүл ахуйн чиглэлээр:
 
МАА-н чиглэлээр: Сайхан сумаас 2016 онд ноосны урамшуулалд хамрагдахаар материал ирүүлсэн 123 иргэнээс 9 иргэний данс нэрний болон регистрийн дугаар зөрсөнтэй холбогдуулан засварлаж, аймгийн ХХААГазар МАА хэлтэст файлаар хүргүүлсэн. Сумын хэмжээнд нийт 123 малчин, мал бүхий иргэнд 33,428,400 төгрөгийн ноосны урамшуулал орсон байна. 
 
Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн ХХААГазрын нөөцийн өвснөөс  400 боодол хувиарласны дагуу Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас авч, сумын малын А данстай 320 малчин, мал бүхий өрхүүдэд хувиарлан олгосон байна.
 
Сумын мал төллөлт болон том малын зүй бус хорогдлын мэдээг аймгийн ХХААГ, Статистикийн газруудад сар бүр гаргаж хүргүүлж байна. Энэ сард мал төллөлт 11%, хорогдол 1% тай байна.  Өмнөх жилүүдийг бодвол том малын хорогдол харицангуй нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Он гарсаар тосгоны хэмжээнд үхэр-312, хонь- 1452, ямаа-621 төллөж, нийт 2385 толгой мал төллөжээ. Харин том малын зүй бус хорогдлын мэдээгээр бүгд 202 толгой мал байгаагаас хорогдсон хээлтэгч 57 байна. 
Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг Хөх сэрхийн өвөр МЭҮН, Цөм сүрэг МЭҮНэгжүүдийн 1-р улирлын мэдээг заавар хүснэгтийн дагуу гаргаж аймгийн Мал эмнэлгийн алба-д бичгээр хүргүүлэв. 
 
Газар тариалангийн чиглэлээр:2017 ондтариалахуринштайталбайболонгуурсандтариалахталбайнсудалгааг 35 ААНБ, 26 иргэнээс авч судалгааг аймгийн ХХААГазар аймгийн ерөнхий агрономич Б.Сэргэлэн-д файлаар хүргүүлэв. 
Аймгийн мэргэжлийн хяналтын газраас ургамал хамгаалал, хорио цээрийн улсын хяналтын байцаагч Б.Цэрэндулам, Н.Бямбадорж нар сумын газар тариалангийн 4 ААНБ, тариалан эрхлэлтийг дэмжих санд үр хадгалах агуулах, селосд стандартчиллын дагуу дотоод хяналт шалгалт явууллаа.
“Тот ком сервис” ХХК нь Буларусь улсын бобруйск улсын үйлдвэрийн гаалийн бичигтэй, бага оврын трактор, агергатуудаа 50 хувь хямдралтай тоног төхөөрөмжүүдийг сурталчлан орон нутгаас 1 ААНБ, 2 иргэний захиалгыг хүргүүлэв.
Газрын харилцааны асуудлаар:
Сэлэнгэ аймгийн ГХБХБГ 2017.02.22-ны өдрийн №01/98 тоотын дагуу Сайхан сумын хэмжээн дэх газар дээрх болон доорх инженерийн шугам сүлжээний судалгааг хавсралт хүснэгтийн дагуу гаргаж,аймгийн ГХБХБГазарт хүргүүлэв. Сумын хэмжээнд нийт дулааны худгийн тоо- 94, бохирын худгийн тоо- 336, холбооны худаг- 33 байна. Нийт шилэн кабелийн урт 2500 км байна.  
Сэлэнгэ аймгийн ГХБХБГ-н 2017.03.09-ны өдрийн №01/115 албан тоотын дагуу 2016 оны газрын төлбөр төлөөгүй иргэн аж ахуй нэгжийн судалгаа болон Сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газарт газрын  төлбөр төлөлтийн судалгааг хавсралт хүснэгтийн дагуу гаргаж файлаар явуулав. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын лицензтэй 11 ААН, хайгуулын лицензтэй 5 ААН-н төлбөр төлөлтийн судалгааг гарган явууллаа. 
Мөн Сайхан сумын хэмжээн дэх газрын чиглэлээр хувийн хэрэг үүсгэсэн иргэн, аж ахуй нэгжийн судалгааг гарган нэгтгэв. Өнөөдрийн байдлаар 3287 нэгж талбарыг бүртгэн 2992 хавтаст материалтай, 12597 хуудас бүхий хувийн хэргүүд хадгалагдаж байна.
Бусад чиглэлээр: Сэлэнгэ аймгийн ОБГазраас сэрэмжлүүлэг мэдээ хүргүүлсэний дагуу Сайхан сумын иргэн, ААНБ болон төр төсвийн байгууллагуудад шар усны үертэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээг фэйсбүүк хуудасаар болон орон нутгийн телевизээр мэдээллэн ажиллаж байна.
 
Хүнсний болон орчны эрүүл ахуйн чиглэлээр:
           Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017.02.06 өдрийн 5/26 албан бичгийн дагуу  “Сэлэнгэ аймгийн аялал жуучлалыг хөгжүүлэх” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт оролцох аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн судалгааг хүргүүлсэн болно.
Сайхан суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудыг 2017 оны 02-р сарын 09-ны өдөр эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах  ажил зохион байгуулан ажилласан болно.    Нийт 80 хүн хамрагдав. 
   
Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн 2017.01.25-ны өдөр ирүүлсэн 48/3-134 тоот албан бичгийн дагуу “Спирт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд  тус суманд  согтууруулах ундаа худалдан борлуулдаг,  түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад 2017оны 01-р  сарын 25-ны өдрөөс 2017 оны 02-р сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд    хяналт шалгалтын ажил явуулав.
Дээрх ажлын хүрээнд нэр бүхий24 худалдаа үйлчилгээ аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт явуулж ажиллалаа. Шалгалтын явцад акцгүй согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 4 хүнсний дэлгүүрийг илрүүлж, хариуцлага тооцон, арга хэмжээ авч ажиллалаа.
Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг газруудад аймаг сумын хэмжээнд үйлдвэрийнхээ дэргэд лабораторитой доорх нэр бүхий компанид үйлдвэрлэсэн согтууруулах ундааг худалдан борлуулах талаар зөвлөмж зөвөлгөө өгч ажиллалаа.Үүнд:   
1. АПУ ХХК-ний архины үйлдвэрт үйлдвэрлэсэн
2. СББ ХХК-ний архины үйлдвэрт үйлдвэрлэсэн
3. Жем интернейшнл ххк-ний архины үйлдвэрт үйлдвэрлэсэн зэрэг болно.
Сэлэнгэ аймаг Сайхан сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06 өдрийн А/21 тоот захирамжийн дагуу Байгаль орчны Хяналтын улсын байцаагч, Номгон 3-р багийн хэсгийн төлөөлөгч, Хэсгийн цагдаа, ХХҮЭАХ-мэргэжилтэн,  Төрийн захиргаа хууль  эрх зүй дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Татварын байцаагч, Цагдаагийн тасгийн  олон нийттэй харилцах ажил  хариуцсан ахлах байцаагч  нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017.02.15-наас 2017.02.24 хооронд хяналт шалгалтын ажил явуулав. 
Хяналт шалгалтын ажлын хүрээнд нэр бүхий 25 худалдаа үйлчилгээ аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийн ажиллалаа. 
Шалгалтын явцад илэрсэн зөрчил:  Ажлын явцад эрүүл ахуйн, ариун цэврийн шаардлага хангахгүй, татварын ebarimt өгдөггүй 4 хүнсний дэлгүүр хүнсний мухлаг 4, хугацаа дууссан бүтээгдэхүүнтэй  байсан 10  дэлгүүр  илрүүлж, хариуцлага тооцон ажиллав.
2017 оны 03-р сарын 10 нд  Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлдөг эм бэлдмэлийн талаар эмчийн жоргүй өгөхгүй байх талаар эмийн сангуудад  зөвлөмж зөвлөлгөө өгч ажиллалаа. Үүнд:
Дэлгэрэх эмийн сан
Найрамдал өгөөж” ХХК”ны Гавшгай эмийн сан 
Намуун байдраг “ХХК”-ны  Байдраг эмийн сан 
Номин шим ББН  аптек зэрэг хамрагдсан болно.
   
Зургаа: Статистикийн ажлын  хүрээнд:
 
Тарийн сан:Төсвийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.5.4.-д заасны дагуу Сайхан сумын ИТХ-н 2016.12.16 ны өдрийн №13-р тогтоолоор батлагдсан 2017 оны сумын төсвийн  дагуу үйл ажиллагааг жигд хангах зорилтын хүрээнд үйл ажиллагааг хэвийн явуулж байна. 2017 оны 03-р сарын сумын орлогын төлөвлөгөөг 95 хувиар биелсэн бөгөөд урсгал үйл ажиллагааны санхүүжилтийг 100 хувь олгосон байна.
Зарим нэр төрлийн татварууд буюу
- Үйл ажиллагааны орлогын татвар-35%,
- Хөрөнгө борлуулсаны албан татвар-60 %
- Бууны татвар-0% ийн биелэлттэй гарсан байна.
 
Төрийн сангийн гүйлгээ:
3-р сарын төсвийн байгууллагуудын төсвийн хуваарлалтын дагуу санхүүжилт  орж ирж байгаа бөгөөд сарын эцсийн төлбөр тооцооны гүйлгээг хийж байна. Нийт 135 ширхэг баримтаар 221 584 253 төгрөгийн гүйлгээг хийж гүйцэтгэлээ.
Шилэн данс:
Сайхан сумын хэмжээнд төр төсвийн байгууллага болон орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл, татварын орлогын биелэлтийг сар бүрийн 8 дотор Shilendans.gov.mn-ээр орж шивдэг. Иргэд та бүхэн шилэн данс мэдээллийг яаж харахаа мэдэхгүй байгаа бол shilendans.gov.mn-eerороод төсвийн ерөнхийлөн захирагч гэдгийг сонгоод сайхан сумын төдийгүй Сэлэнгэ аймгийн бүх сум Монгол улсын хэмжээний мэдээллийг харах боломжтой юм.
Статистик:
Сар бүрийн графикт мэдээний дагуу АҮ-1, хөдөө аж ахуйн мэдээг холбогдох ААНБ, иргэн ЗДТГазрын мэргэжилтэнүүдээс авч нэгтгэн,аймгийн Статистикийн хэлтэст хүргүүллээ.
2017.03.22-23 өдрүүдэд ҮСХороо, аймгийн Статистикийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан бүх багийн Засаг дарга нар болон сумдын статистик хариуцсан мэргэжилтэн нарт зориулсан сургалтанд хамрагдлаа. Уг сургалтаар статистик мэдээ хэрхэн яаж гаргах, Хүн ам өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын програмууд дээр хэрхэн ажиллах талаар анхан шатны мэдлэг олгох сургалт байв.
Хэрэглээний үнийн индекс:
2017 оны 3-р сарын байдлаар Сайхан сумын хэмжээнд хэрэглээний  бараа үйлчилгээний үнийн ерөнхий индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад харьцангуй тогтвортой байна.
 
Тайлан боловсруулсан:                       /Э.Баярманлай/
/Төрийн захиргаа хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн/
Хянасан:
ЗДТГ-ын даргын 
Түр орлон гүйцэтгэгч                                  /Б.Мөнхцэцэг/