Цөөн үгээр

- Ажлын байрны сул орон тоо - Хөтөл жүдо бөхийн холбоо албан ёсоор байгуулагдлаа - ТЕНДЕРИЙН УРИЛГА

2 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1059
Сайхан сумын ЗДТГ-ын 02-р сарын
ажлын тайлан
 
Нэг: Удирдлага зохион байгуулалтын ажлын талаар:
 
2017.02.03- наас 2017.02.05-ны өдрүүдэд тус сумын Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон ААНБ, иргэд, Баялаг бүтээгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нарын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих, ард иргэдэд үндэсний баяраар өөрсдийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “ЦАГААН САР”- ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ  зохион байгуулав. 
Үзэсгэлэн худалдаанд: 
- Сайханы гутал захиалга засвар - Гутал
- Н.Мөнхбаяр – Цагаан идээ
- Хөтөл жимсгэнэ ХХК – Махан бүтээгдэхүүн  
- Арвин ноос оёдлын цех- Оёмол, эсгий бүтээгдэхүүн
- Монгол гоёл оёдлын цех- Үндэсний хувцас
- Г.Оюунчимэг, Пүрэвдаваа- Хүүхдийн гутал 
- Б.Эрдэнэбаян – Үндэсний хувцсаар  тус тус оролцов. 
 
Аймгийн Засаг даргаас нийт иргэд болон төрийн албан хаагчдаа ажлын байран дээр нь чадавхжуулж, орон нутагтаа сурч, ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс Монголын Улс Төр Бизнесийн Удирдлагын академитай хамтран Сэлэнгэ аймгийн сумдыг хамруулан дипломын дээд боловсрол 5 мэргэжлээр сургалтанд Сайхан сумын иргэдийг бүртгэсэн. 
Бүртгэлд нийт 84 хүн иргэнийг хамруулсан байна. 
Аймгийн Засаг даргын газрын хууль зүйн хэлтэстэй хамтран Захиргааны ерөнхий хуулийн болон  Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргах, тайлагнах, хяналт тавих, хадгалах талаар сургалтыг байгууллагын дарга эрхлэгч нар, иргэдэд зохион байгуулав.
2017 оныг сумандаа “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” уриан дор хууль, эрх зүйн сургалт сурталчилгаа, мэдээлэл, хүний эрхийг хангах ажил үйлчилгээг өнөөгийн шаардлагын түвшинд хүргэх, хэрэгжүүлбэл зохих стандарт, чиглэлийг сумын хэмжээнд тогтоон мөрдүүлж, ижил нэг түвшинд хүргэн сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдээллийг хүртээмжтэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх, нийгмийн бүхий л хүрээний иргэдийн эрх зүйн мэдээлэл авах эрмэлзлэлийг нэмэгдүүлж, эрх зүйн мэдлэг, ухамсар, оролцоог дээшлүүлэх зорилгоор хууль, эрх зүйн ажлын төлөвлөгөөг 4 бүлэг 48 заалтын хүрээнд боловсруулан ажиллаж байна.
Төлөвлөгөөний дагуу хууль, хяналтын байгууллагуудын хамтарсан сургалтыг Хөтөл ЕББДСургуулийн 12 бүлгийн 3 гаруй сурагчдад явуулав.
ХVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан сумын хэмжээнд нийт 75-84 насны 86 ахмад, харьяалалгүй 155 ахмад настан, ЗДТГазарт харьяалалтай 22 ахмад настанд тус тус  хүндэтгэл үзүүлсэн байна.
2.1 Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний хүрээнд хийгдсэн ажил:
Тайлангийн хугацаанд  Баруунбүрэн сум  24, Орхон сум  25, Орхонтуул сум 30 , Сант сум  24 ,  Сайхан сум 70,  нийт 173 мэдүүлэг хүлээн  авсан байна. Үүнээс:
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын  бүртгэлийн  чиглэлээр 70 мэдүүлэг хүлээн  авсны:
- Анхны бүртгэл - 30
o Орхонтуул 7
o Орхон 7
o Сайхан 15
o Сант 1
- Өмчлөх эрх шилжих  гэрээ- 13
o Худалдах гэрээ 7
o Бэлэглэх гэрээ 2
o Хамтран өмчлөгч  өөрчлөгдөх 2
o Өв залгамжлал 2
- Барьцааны гэрээ - 26
o Барьцааны гэрээ 20
o Барьцааны гэрээ дуусгавар болох 6
- Лавлагаа - 1
Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 103  мэдүүлэг  хүлээн авсны:
- Анхны бүртгэл - 21
o Хувийн сууц 18
o Төрөөс хувьчилсан орон сууц 3
- Өмчлөх эрх шилжих гэрээ - 9
o Худалдах гэрээ 4
o Хамтран өмчлөгч өөрчлөгдөх 2
o Өв залгамжлал 2
o Арилжих гэрээ 1 
- Барьцааны гэрээ - 64
o Барьцааны гэрээ 32
o Барьцааны гэрээний өөрчлөлт 11
o Барьцааны гэрээ дуусгавар болох 21
- Лавлагаа- 9 тус тус үйлчилгээг иргэд, ААНбайгууллагад хүргэн, Улсын бүртгэлийн үйлчилгээний хураамжийн дансанд 1,369,993 төгрөг,  ҮХЭХөрөнгө худалдсанаас оруулсан татварын орлогод 2,542,000 төгрөгийг  тус тус төвлөрүүлэн ажилласан байна.  
 
Хоёр. Нийгмийн бодлогын чиглэлээр:
 
Боловсролын чиглэлээр: 
Бага боловсролын хүрээнд 2017 оны 01-р сарын 30-наас 02-р сарын 3-ны хооронд  1-4-р ангийн сурагчдаас хагас жилийн ТТшалгалтыг математик, монгол хэлний хичээлээр авч анализ хийж, сурагчдын чадварын үнэлгээний дунджийг тогтоолоо. Мөн 1-р ангийн нийт сурагчдаас унших чадварын шалгалт авлаа. 2017 оны 02-р сарын 16-ны өдөр 1-р ангийн сурагчдын эцэг, эхтэй хамтран тайлант уншлага зохион байгууллаа. Тайлант уншлагад танил бус сэдэв, оньсого 10, зүйр үг 10, шүлэг 5-ыг сонгон чээжлэж уншин юу сурсанаа эцэг эхдээ  тайлагналаа.
Дунд ахлах ангийн суралцагчдаас 2017 оны 2 сарын 13 наас 20 ныг дуустал мэргэжил багш тус бүрийн 20 сурагчаас түүврийн аргаар түвшин тогтоох шалгалтыг авч хичээл бүрийн чадварын дунджийг тогтоолоо. 
Сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэх, хүүхэд бүрийн хөгжлийг хангах үүднээс зохион байгууллагддаг “Сайн хичээл үйл ажиллагаа”-ны 2 сарын төлөвлөлтийг секц бүр гарган үйл ажиллагааг явуулж байна.               
2017 оны 1 сарын 20 ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 р сургууль дээр зохион байгуулагдсан Орос хэлний аймгийн олимпиадад орос хэлний багш Э.Оюун-Эрдэнэ багшийн ангилалд алтан медаль хүртсэн. 
2017 оны 1 сарын 29 нөөс 2 сарын 3 ны өдрүүдэд Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн БСУГ-уудын хооронд явагдсан “Багш солилцоо” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Од цогцолбор сургуулийн биологийн багш Э.Мөнхтуяа Хөтөлийн ЕБ сургууль дээр ирж ажиллан туршлага арга зүйгээ түгээн дэлгэрүүлж хамтран ажиллалаа. Хөтөлийн ЕБС-ийн биологийн багш С.Ундрахгэрэл Од цогцолбор сургууль дээр 5 хоног туршлага судлан,  өөрийн арга зүй туршлагаа солилцлоо. Э.Мөнхтуяа багш нь орон нутгийн “Эрдэнэ” телевизээр Хөтөлийн нийт ард иргэд, эцэг эх асран хамгаалагчдад зориулж “Хүүхдээ хэрхэн муу хүмүүжүүлдэг вэ?” лекцээ уншив.
 
Сурагчийн  хөгжил
2017 оны 1 сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Орос хэлний олимпиадад 9в ангийн сурагч Баянсувд алтан медаль, Энхжин мөнгөн медаль, 12в ангийн сурагч Баасансүрэн мөнгөн медаль, 12а ангийн сурагч Болор-Эрдэнэ 5-р байр эзэлсэн амжилт гаргалаа. 
Бага ангийн багш А.Оюунгэрэл нь жил бүр 100 буудалт даамын дугуйлан хичээллүүлэн амжилт гаргасаар ирсэн. 2017 оны 2 сарын 4 ний  өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зохион байгуулагдсан Аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнд бэлтгэсэн суралцагчид нь амжилттай оролцож алтан медаль 4 , 3 сурагч мөнгөн медаль, 1 сурагч хүрэл медаль авч багийн дүнгээр 2-р  байр эзэлсэн. 
Мөн  сургуулийн  аварга  шалгаруулах 100 буудалт  даамын  тэмцээнийг  5-7, 8-9,11-13,13-16 гэсэн  насны  ангиллаар  зохион  байгуулж  нийт 208 суралцагч  хамрагдлаа. 
           Хүүхдийн тоглох хөгжих орчинг ая таатай хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн сонирхлыг татахуйц хэрэглэгдэхүүнээр баяжуулах зорилгоор  Улсын тэргүүний 24-р цэцэрлэгийн багш ажилчид 3 багаар зохион байгуулагдан 1-р баг буюу “Р.Батхуяг ахлагчтай “Баруун жигүүр” баг Хүүхдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн иж бүрэн авирдаг шат 350.000 төгрөгөөр хийж цэцэрлэгт хүлээлгэн өгсөн. Ю.Бадамзул ахлагчтай “Уулчин“ баг хөгжмийн зааланд “Авирдаг уул”-ыг 180.000 төгрөгөөр хийж хүүхдүүдэд хүлээлгэн өгсөн, Т.Сарангэрэл ахлагчтай “Найдвар” баг хөгжмийн заалны дээрх авирдаг шат, уулны доод хэсэгт зөөлөвч бүхий матрас 250.000 төгрөгний үнэ бүхий 10 ширхэгийг хийн хөгжмийн заалнд хүлээлгэн өгч хүүхдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулж албан ёсоор тууз хайчлан хүлээлгэн өгсөн.
 
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжил төлөвшилд гарч буй ахиц өөрчлөлтийн талаар багш нараас өдөр тутам зөвлөгөө авч ажилласны зэрэгцээ хүүхдийнхээ Хувийн хавтастай танилцан хамтран хөтлөж бүлгийн үлгэр жишээ сургалтын төв байгуулах,тоглоом наадгай сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулахад идэвхтэй оролцов. Эцэг эхчүүдийн дунд хүүхдийнхээ хөгжилдтөлөвшилд оролцох оролцо,хандлага ямартүвшинд байгааг илрүүлэх тандалт судалгааг түүвэрлэн нээлттэй хэлбэрээр авлаа. Үүнд: 24-р цэцэрлэгийн нийт 11 бүлгийн 51 эцэг эх хамрагдсанаас эцэг эхийн ерөнхий хандлагад эерэг өөрчлөлт гарсан нь ажиглагдав.
 
СОЁЛ УРЛАГ, СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР: 
Хөтөл Соёлын ордон нь мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх- 2, Хамтын үйл ажиллагаа- 3, хурал-4, гаднаас ирсэн тоглолт-1, Соёл Спортын ордоноос зохион байгуулсан спортын арга хэмжээ - 3 нийт 9 үйл ажиллагаа зохион байгуулагдав. 
2017 оны 1-р сарын 24-25-ны хооронд 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улаанбаатар хотруу Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармонитой туршлага судлалаа. 
 
Соёлын ордон нь “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан “Үндэстэн ястаны өв-соёл 2”  буюу Ойрад, Буриад, Хотон  зэрэг үндэстэн ястнуудын өв соёл, түүхийг харуулсан танин мэдэхүйн нэвтрүүлгийг бэлдэн сар шинийн өдрүүдээр орон нутгийн Эрдэнэ TB болон Сэлэнгэ аймгийн Миний Монгол TB-ээр тус тус цацуулан олон нийтэд хүргэж танин мэдэхүйн мэлдэг олгохоор бэлтгэл ажилдаа орсон. 
Соёлын ордоны ардын бүжгийн дугуйлангийн суралцагч Н.Энхжин “Дуун түрлэгтэй хүүхэд  нас” тайлан тоглолт 2017 оны 2-р сарын 03-нд боллоо. Соёлын ордоны найруулагч Г.Оюундэлгэр, СУИС-ийн хөгжмийн багш МУСТА Эрхэмбаяртай хамтран найруулж хамтран ажилласан. 
2017 оны 2-р сарын 3,4-ны өдрүүдэд спортын мастер Ч.Үнэнмөнхийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн Соёлын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Сэлэнгэ аймгийн 17-н сумаас нийт 300 гаруй тамирчид ирж оролцов.  
 
ЭРҮҮЛ МЭНД: 
"Амилуулах суурь болон лавшруулсан тусламжийг зөв үззлэх нь амь насыг аврах үндэс мөн” сэдэвт чанарын аяны хүрээнд амь тэнссэн үеийн тусламжийн чиглэлээр их, бага эмч, сувилагч, эх баригч нараас гардан үйлдлийн хяналт үнэлгээг хийж, хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ажлын байрны практик сургалт зохион байгуулж сургалтанд 32 эмч, мэргэжилтэн, ажиллагсад хамрагдсан.
                  
Ажлын бүтээмж, ажлын хариуцлага, ажлын байран дах эмх цэгцийг сайжруулах зорилгоор Ерөнхий эмч Ц.Гиймаа  “АЖЛЫН БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮҮЛЭХ 5С-ИЙН ЗАРЧИМ” сэдвээр сургалт зохион байгуулж сургалтанд 48 эмч, мэргэжилтэн ажилчид хамрагдсан.                             
Мөн орон нутгийн хот хоорондын болон дотор такси, тендерт явдаг жолооч нарт СДЦагдаагийн тасгийн замын цагдаагийн ахлах байцаагч Х.Мянганбаяртай хамтран “ОСОЛ ГЭМТЭЛД ӨРТӨГСДӨД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ”сэдвээр НЭМ-ийн ажилтан Ч.Отгонсүрэн, мэс зэслын их эмч О.Эрдэнэбулган нар сургалт зохион явуулж сургалтанд нийт 42 жолооч хамрагдсан.
      
2017.02.08 өдөр өглөө 8.00 өдөр 16 цагуудаас ТБДҮ-ийн 2 ээлжийн ажилчдад “АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ”, “ГЭМТЛИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ”  сэдэвт сургалтыг тус байгууллагын хөдөлмөр хамгааллын инженер Насанжаргалтай хамтран зохион явуулж нийт 118 ажилчид хамрагдсан.
     
2 сарын байдлаар дээд шатлалд болон өөр эмнэлэгт 16 хүн илгээж, 2017 оны 1-р улирлын Сэлэнгэ аймгийн “эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс”-ын хурал болохтой холбогдуулан Сум дундын эмнэлгийн эмнэлэг хяналтын комиссын хурлаар бүсийн сумдын болон Сайхан сумын 232 хүнийг оруулснаас  ХЧА сунгалт-221 хүн, байнгын асаргааны сунгалт-2 хүн, акт сунгалт 6 хүн, ХЧА тогтоохоор 1 хүн  зэргийг шийдвэрлэлээ. 
 
Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт:

Д/д

Үзүүлэлт

 2 сар

1

Нийт үзлэг

1358

Үүнээс

Урьдчилан сэргийлэх үзлэг

274

Өвчний учир амбулаторид үзүүлсэн

720

Идэвхтэй хяналт

261

Гэрийн үзлэг

103

2

Их эмчийн үзлэг

1005

3

Бага эмчийн үзлэг

353

4

Халдварт бус өвчлөл

187

5

Түргэн тусламжийн дуудлага

88

Үүнээс алсын дуудлага

32

6

Эмнэлэгт хэвтсэн

55

7

Эмчлэгдэж гарсан

62

8

Ор хоног

392

9

Дундаж ор хоног

6.3

10

Орны фонд ашиглалт

9

11

Орны эргэлт

9.8

12

Эмнэлэгт хийсэн хагалгаа

0

13

Нийт төрсөн эх

3

үүнээс

Амьд төрсөн

3

Амьгүй төрсөн

0

14

Бүгд нас баралт

2

Үүнээс

Эмнэлэгийн нас баралт

0

Хоног болоогүй нас баралт

0

Гэрийн нас баралт

2

0-1 насны хүүхдийн эндэгдэл

0

1-5 насны хүүхдийн эндэгдэл

0

Эхийн эндэгдэл

0

15

Бүгд халдварт өвчин

7

үүнээс

Сүрьеэ

3

Гепатит

0

Салхинцэцэг

2

БЗДХ

2

16

Шинээр жирэмсний хяналтанд орсон эх

8

Нийт хяналтнаас эхний 3 сартай орсон эх

75%

17

Лабораторийн шинжилгээ бүгд

597

үүнээс

Цусны ерөнхий шинжилгээ

177

Цусны бүлэг тодорхойлох

20

Шээсний ерөнхий шинжилгээ

211

Үтрээний наац

84

Биохими

0

Серилоги

10

Цэрний шинжилгээ

12

Цагаан хорхойн шинжилгээ

27

Бусад

56

18

Эмийн бус эмчилгээ

166

19

Вакцинжуулалт

98%

 
ОЛОН НИЙТИЙН АЖИЛ: 
“Мөрөөдлийн ажил мэргэжил” мэргэжил сонголтын талаарх ойлголт мэдлэг олгох сургалтыг 9-р ангийн сурагчдыг хамруулан үе шаттай зохион байгуулж байна. Учир нь 9-р ангийн сурагчид нь 2017-2018 оны хичээлийн жилд цаашид суралцах чиглэлийн дагуу сонгон суралцах хичээлээс сонголт хийн суралцах болно. 
Сурагчдад монголын уламжлал ёс заншлаас суралцах, өөрсдийн олж авсан мэдлэгээ бусаддаа мэдээллэх, түгээх зорилготойгоор зохион байгуулсан “Дээлтэй Монгол” өдөрлөгт 1-12-р ангийн нийт сурагчид амжилттай оролцож 10 төрлийн сэдвийн дагуу 10 ангийг шалгаруулан 2-р шатыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Мөн 2-р шатанд шалгарсан ангиудын бичлэгийг хийлгэн цагаан сарын баярын нэвтрүүлэг хийж байна.
- 1-р анги: “Таван хошуу малыг нэрлэх, ялган таних, таван хошуу малтай холбоотой магтаал, шүлэг, найраглалаас уншиж танилцуулах”
- 2-р анги: “Монголын уламжлалтай ёс заншилтай холбоотой зүйр цэцэн үгсийг нэрлэх, утгыг тайлбарлах”
- 3-р анги: “Монгол ардын ахуй, ёс заншил, соёлтой холбоотой оньсого нэрлэх, утгыг тайлбарлах”
- 4-р анги:“Монгол ардын ахуй, ёс заншил, соёлтой холбоотой ертөнцийн гурвыг нэрлэх, утгыг тайлбарлах”
- 5-р анги: “Золгох, зочлох, мэндлэх, хүндлэх ёс”
- 6-7-р анги: “Монголын уламжлалт уяа зангилаа”
- 8-р анги: “Монголын уламжлалт тоглоом, наадгай”
- 9-10-р анги: “Монгол гэр барих ёс, монгол гэрийн эд хэрэглэлийг нэрлэх, таних, цээрлэх ёсыг тайлбарлах”
- 11-р анги: “Монгол ардын үндэсний хувцсыг тайлбарлах, цээрлэх ёсыг таниулах”
- 12-р анги: “Монголын уламжлалт цагаан сарын баярын ёс заншил, битүүлэх ёс, цээрлэх ёсыг танилцуулах, мэдээллэх” тус тус сэдвээр зохион байгууллаа.
 
“Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн зүйл заалтыг тайлбарлах сургалтыг нийт хамт олны хурал дээр зохион байгууллаа. Тус хуулиудын зүйл заалтыг тайлбарлах, багш нарын болон иргэн хүний хувьд хүлээх хариуцлага, эдлэх эрхийн талаар танилцууллаа.
“School police” эцэг эхийн хяналтын эргүүлийн хөтөлбөрийн Сайхан сум дахь нээлтэнд сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүд, нийгмийн ажилтан, сурагчдын төлөөлөл болон Засаг Даргын Тамгын Газрын удирдлагууд хамтран оролцож санал бодлоо солилцлоо.
Сурагчдад хууль, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хуулийн байгууллагуудын хамтарсан сургалт”-ыг 2017 оны 02-р сарын 09-ны өдөр зохион байгууллаа. Хамтарсан сургалтанд Засаг даргын тамгын газар, сум дундын цагдаагийн тасаг, сум дундын шүүх, сум дундын прокурор, Хөтөлийн ЕБС-ийн захиргаа хамтран ажиллалаа.
Булган аймгийн 5 уран нугараач охин Хөтөлийн ЕБС-д 5 хоногийн хугацаатай “Сурагч солилцоо” хөтөлбөрт хамрагдан суралцаж байна.
 
Нийгмийн халамжийн чиглэлээр:

Төрөл

Хүний тоо

1

Тэжээгчээ алдсаны тэтгэмж

1 иргэн

2

ХБИ иргэний шүдний хөнгөлөлт

2 иргэн

3

Шинээр групд

1 иргэн

4

Алдарт эхийн одон шинээр

5 иргэн

5

Алдартэхийн одон шилжин явсан

14 иргэн

6

Алдарт эхийн одон шилжин ирсэн

1 иргэн

7

Ахмад настны шүдний хөнгөлөлт

5 иргэн

8

ХБИ груп сунгалт

16 иргэн

9

Ахмад настны амралт сувилал

2 иргэн

10

Жирэмсэн эхийн тэтгэмжинд шинээр

16 иргэн

11

Байнгын асрагаатай ХБИ шинээр

2 иргэн

12

Байнгын асаргааны сунгалт

9 иргэн

13

Байнгын асаргаатай ахмад настан шинээр

4 иргэн

14

Хараагүй иргэний холбооны зардал

2 иргэн

15

Алдарт эхийн одонгийн баяжилт

409 иргэн

16

Насны хишиг

207 иргэн

17

Шинэ төрсөн хүүхдийн бүртгэл

29 хүүхэд

 

Нийт

725 иргэн

Халамжийн алба нь 1-р сарын 5-аас эхлэн  409 алдарт эхийн 1 болон 2-р зэргийн  одонтой эхийн  баяжилтыг хуулийн дагуу бүрдүүлэн авч программд шивж аймагт хүргүүлэн бичиг баримтны зөрчил дутагдлыг шийдвэрлэж ажиллаа.2017 оны одонгийн баяжилтаа хийлгэсэн эхчүүдийн санхүүжилт олгогдлоо. 
Монгол улсын засгийн газрын 2017-01-25 өдрийн 31 дүгээр тогтоолоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6.4-д заасан ахмад настанд олгор журмыг баталсаны дагуу сумын хэмжээнд хэрэгжилтийг ханган ажиллаж 195 ахмад настны өргөдөл бичг баримтыг хуулийн дагуу бүрдүүлж санхүүжилтийг олгосон байна.Үүнд:
*65-69 нас-69 АН-3450.000
*70-79 нас-88 АН-7040.000
*80-89 нас-37 АН-5550.000
*90-с дээш-1 АН-250.000 төгрөгийг тус тус олгосон байна.
Хүүхдийн мөнгөний мэдээг сар бүр арилжааны банкнуудаас авч аймагт хүргүүлж байна.2017 оны 1 сард 0-18 насны 919 хүүхэд ямар нэгэн зөрчилгүй хүүхдийн мөнгө нь олгогдож 18380.000 төгрөгний санхүүжилт олгогдсон байна. 
 
Нийгмийн халамжийн тухай хуулийн ахмад настанд хүндэтгэл үзүүлэх хуулийн дагуу хэрэгжилтийг ханган ажиллаж сумын хэмжээний 145 ахмад настанд сар шинийн хүндэтгэлийг гардуулан ажиллаа. 
 
 
 
2017 онд 26 өрхийн 0-18 насны 82 хүүхэд, 75 насанд хүрсэн иргэд 1 болон 2-р сарын 1456000 төгрөгний хүнсний талон олгогдож тендэрээр шалгарсан "ХӨТӨЛ ЗАХ" дэлгүүр хүнсний бүтээгдэхүүнийг олгож ажиллалаа. 
 
Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:
 
2017.02.17-19-ний өдрүүдэд аймгийн Олон Улсын худалдааны төвд Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаанд сумынхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон иргэд, Баялаг бүтээгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг хамруулан явсан. 
 
Сайханы гутал захилага засвар – Гутал 
“Хөтөл жимсгэнэ” ХХК – Махан бүтээгдэхүүн  
“Арвин ноос” оёдлын цех- Оёмол, эсгий бүтээгдэхүүн
“Монгол гоёл” оёддлын цех- Үндэсний хувцас
Оюунчимэг, Пүрэвдаваа- Хүүхдийн гутал 
Эрдэнэбаян – Үндэсний хувцасаар  тус тус оролцсон болно
 
2017.02.06–нд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосны дагуу “Тогтоол хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2017 оны А/52 тоот захирамж гарсантай холбогдуулан бүх ААНБ-ын дарга, эрхлэгч нарт албан тоот хүргүүлсэн. 
 
Дөрөв: ХАА болон газар зохион байгуулалт,
байгаль орчин, эрүүл ахуйн чиглэлээр:
 
МАА-н чиглэлээр: 
МУЗГазрын 480 дугаарт тогтоолын дагуу өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдуудад улсын фондны өвснөөс хувиарласны дагуу  Сэлэнгэ аймгийн ХХААГазраас Сайхан сумаас өвс тэжээл хүссэн талаархи ЗДТГ-ын даргын албан тоот төлөвлөн хүргүүлсэн. 
Суманд тэжээл үйлдвэрлэдэг ААНэгжийн дэлгэрэнгүй судалгааг хийж Аймгийн ХХААГазрын МАА хэлтэсийн мэргэжилтэн Х.Цэнгэлсайхан-д файлаар хүргүүлсэн. 
2016 оны сумын нийт малчин иргэдийн ноосны урамшуулалд хамрагдахад 123 иргэний дансны дугаар шаардлагтай болсоныг судалгаагаар гаргаж аймгийн ХХААГазар МАА хэлтэс-д файлаар хүргүүлсэн. 
Аймгийн ХХААГазрын даргын 2017.01.23-ны өдрийн 16 тоот Сайхан сумын МЭҮНэгжүүдийн гурвалсан гэрээний биелэлтийг гаргаж сумын Засаг даргаар баталгаажуулан аймгийн ХХААГазар Мал эмнэлгийн алба-нд бичгээр хүргүүлсэн. 
Аймгийн ХХААГазрын даргын 2017.01.23-ны өдрийн 17 тоот албан бичгийн дагуу зээлийн хөнгөлөлтэй нөхцөлөөр Алтан тариа ХХК-аас хивэг зээл авах талаар судалгааг хийж сумын Засаг даргад танилцуулсан. 
Аймгийн ХХААГазрын даргын 2017.02.09-ны өдрийн 28 тоот мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Баруун урт, Сүхбаатар, Мөнххаан,Дорнод аймгийн Матад сумдад гарсантай холбогдуулан Зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэснийг сумын МЭҮНэгжийн малын эмч нарт танилцуулан үзлэг , тандалт хийх талаар үүрэг өгсөн. 
 
Газар тариалангийн чиглэлээр: 
“2010-2011 онд Чацарганы суулгац зээлээр олгох“ төсөлд хамрагдсан иргэн Ш.Төрмөнх 1000 суулгац, Ж.Баяраа 1250 суулгац “Хөтөлийн төгөл” ХХК  2400 суулгац авсан ААНБ, иргэдийн судалгааг гаргаж, чацарганы зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь тогтмол голомт банкны КР-1 төсөл хуримтлалын сан-2010 2005001614 тоот дансанд хийлгүүлэхээр шаардлага тавин ажиллалаа.
2017.1.26-ны өдрийн “МБ инжиниринг” ХХК-ний  №2/256 тоот бичгийн дагуу ОХУ болон Беларусь улсын машин техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийн монгол дахь албан ёсны борлуулагч компани суманд газар тариалан эрхэлдэг ААНБ, иргэдэд хямд үнийг санал болгосон. Уг тоног төхөөрөмжүүдийг сумын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар болгон түгээж, 14 ААНБ,  6 иргэнд трактор, машин техник, тоног төхөөрөмжүүдийн танилцуулга, гарын авлагыг сурталчилсан байна.
2017 онд газар тариаланд  хэрэглэгдэх хор, гербицид, бордооны захиалгыг 23 ААНБ,  6 иргэнээс авчхүргүүлсэн байна.  
Бусад чиглэлээр:
Цаг агаарын урьдчилсан болон сэрэмжлүүлэг мэдээг тухай бүрт аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс авж иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж ажиллаж байна. 
 
Тав:  Статистикийн ажлын  хүрээнд:
Төсвийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.5.4.-д заасны дагуу Сайхан сумын ИТХ-н 2016.12.16 ны өдрийн №13-р тогтоолоор батлагдсан 2017 оны сумын төсвийн  дагуу үйл ажиллагааг жигд хангах зорилтын хүрээнд үйл ажиллагааг хэвийн явуулж байна.
2017 оны 01 сарын сумын орлогын төлөвлөгөөг 115 хувиар биелсэн бөгөөд урсгал үйл ажиллагааны санхүүжилтыг 100 хувь олгосон. 
Зарим нэр төрлийн татварууд буюу- Үйл ажиллагааны орлогын татвар-39%,
Хөрөнгө борлуулсаны албан татвар-64 %
Бууны татвар-8% ийн биелэлттэй гарсан ба 
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласаны татвар,
Улсын тэмдэгтийн хураамж, хүү торгуулийн орлогын төлөвлөгөө          
194 - 420 % биелэлттэй гарсан нь төлөвлөгөө биелэхэд нөлөөлсөн байна.
ААНБ-ын хувьд Сайхан сумын хэмжээнд 297 ААНБ бүртгэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд 3-5 жилийн санхүүгийн тайлангаа өгөөгүй болон үйл ажиллагаа явуулахгүй байгаа ААНБ нь энэ жилээс санхүүгийн тайлангийн мэдээллийн сангаас хасагдаж эхэлсэн байгаа бөгөөд 2016 оны жилийн эцсээр 153 ААНБ-ын тайлан илгээгдэхээр жагсаалт ирсэн байгаа. ААНБ-ын тайлангийн ирц 88,9 хувьтай гарсан. Санхүүгийн тайланг 19 ААНБ илгээсэнгүй.
Төрийн сангийн гүйлгээ:
2-р сарын төсвийн байгууллагуудын төсвийн хуваарлалтын дагуу санхүүжилт  орж ирж байгаа бөгөөд сарын эцсийн төлбөр тооцооны гүйлгээг хийж байна. Нийт 161 ширхэг баримтаар 225 948 521,43 төгрөгний гүйлгээг хийж гүйцэтгэлээ.
Шилэн данс:
Сайхан сумын хэмжээнд төр төсвийн байгууллага болон орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл, татварын орлогын биелэлтийг сар бүрийн 8 дотор Shilendans.gov.mn-ээр орж шивдэг. Иргэд та бүхэн шилэн данс мэдээллийг яаж харахаа мэдэхгүй байгаа бол shilendans.gov.mn-eerороод төсвийн ерөнхийлөн захирагч гэдгийг сонгоод сайхан сумын төдийгүй Сэлэнгэ аймгийн бүх сум Монгол улсын хэмжээний мэдээллийг харах боломжтой.
Татварын хөнгөлөлт:
Татварын тайлангийн ирц 96 хувьтай гарсан. Сая мөн 2-р сарын 15ны дотор татварын хөнгөлөлтийн материал хүлээн авсан. Сайхан сумын хэмжээнд 383 иргэний 155,319,555 төгрөгний буцаан авалттай материал хүлээн авсан. 
Статистик:
Сайхан сумын хэмжээнд графикт хүрээгээр 98 ААНБ түүвэрлэгдэн ирсэн бөгөөд салбар тус бүрээр ангилан санхүүгийн мэдээг програмд шивэх ажил 50 хувьтай явагдаж байна. 
Хэрэглээний үнийн индекс:
2017 оны 2-р сарын байдлаар Сайхан сумын хэмжээнд хэрэглээний  бараа үйлчилгээний үнийн ерөнхий индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,5 пунктээр нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 2,6 пунктээр нэмэгдсэн байна. Энэ өсөлт нь сар шинэ болохтой холбогдон өссөн гэж үзэж байна. Цаг агаарын нөхцөл байдал, байгалийн жам ёсны дагуу улирлын онцлог, мөн улс орны эдийн засгийн байдал зэргээс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй өсөж буурах хандлага их байлаа. 
 
Тайлан боловсруулсан:                          /Б.Мөнхцэцэг/
/Төрийн захиргаа хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн/